| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/00083/И |
| Дугаар | 311/ШШ2025/00138 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 311/ШШ2025/00138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо дунд ******* ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн нэхэмжлэлтэй *******
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын баг ын хэсэг угаар гудамж тоот хаягт оршин суух ын ид холбогдох үхрийн үнэ
1.280.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.******* /цахим/, хариуцагч З./ цахим/, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч З.оос үхрийн үнэ 1.280.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын иргэн З.оос өвлийн хүнсэнд сувай үнэ 1,280,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож төлбөрийг З.ийн Хаан банкны дансанд шилжүүлж, 202 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өдөр идэшний үхрийг хүлээн авсан боловч туранхай, муудсан, чанахад үнэртэй чанарын шаардлага хангахааргүй байсан тул 202 оны 12 дугаар сарын 08-ны өдөр худалдагч З.ид мэдэгдээд үхрийн махыг буцаан Завхан аймгийн унаанд дайж явуулсан. З.той удаа дараа холбогдож шилжүүлсэн төлбөрөө авах гэхээр өгөхгүй өнөөг хүрч байгаа тул 1,280,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч З. нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр Улиастай сумын 1-р сургуулийн орчимд гэдэг танил найзтайгаа таарч мэнд мэдээд надаас идэшний үхэр сураглахад Би сүрэн гэдэг манай авга ах цөөн тооны үхэр зарна гэсэн, би хадам дүү нартайгаа идэшинд явах гэж байнаа гэхэд Манай ******* хотод байдаг танилд сувай хязаалан үхэр хэрэгтэй байгаа гээд, ******* хотод байдаг танилдаа өгч явуулах юмаа гээд, тэр доор нь надад ******* гэсэн ХАА-н банкны дахь тоот данснаас 202.11.0-ны өдөр 1280000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөг орж ирсэн.
Хөдөө очоод ын захисан хязаалан үхрийг авга ах сүрэнгээс авах гэсэн ч үхэр, үхрийн үнэнд тохиролцоогүй ирсэн.
Ирээд руу авч ирж чадсангүй гэж ярихад захисан хүнд нь гайгүй үхэр аваад явуулаад өгөөрэй гэсэн, яг тэр үед пэйсбүүк Завхан групп-д /Утасны дугаар-8070247/ “сувай үнээний мах зарна” гэсэн зарыг хараад уг махны зургийг т пэйсбүүк-ээр холбогдож дүрсийг харуулаад, болноо явуулаа гэсний дагуу *******00000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр худалдан авч, УБ- хотруу ачааны машинд ачуулж явуулсан.
Махны үнэ *******00000 төгрөгийг ийн эхнэр гийн ХАА-н банкин дахь 551902857 тоот дансанд 202.12.08-ны өдөр 500000 төгрөг, 202.12.08-ны өдөр 500000 төгрөг, 202.12.12-ны өдөр 240000 төгрөг тус тус шилжүүсэн. Үхрийн махны үнэ *******00000 төгрөгөөс оос эмээлийн даруулга, оломны үнэ 60000 төгрөг суутгаж авсан болно/
Мах хүлээж авсан хүн нь махаа хүлээж авснаас хойш ойролцоогоор 20 гаран хоногийн дараа /сайн санахгүй байгаа/ чиний өгч явуулсан мах гашуу амтагдаж, идэхэд хэцүү байна гэж ярьсан. Тэгээд ахиад хэсэг хугацааны дараа гэдэг найз маань чиний дайсан махыг буцаалаа гэсэн.
Дайсан мах буцаж ирэх өдөр надруу залгаад мах УБ-аас ирсэн байнаа, эхнэр жирэмсэн би боломжгүй байнаа, чи тосоод аваадахаач гэхэд нь би ачааны машинаас махны ачааны хөлс 40000 /дөчин мянган/ төгрөг төлж махыг авсан.
Ингээд махыг авлаа гээд т хэлэхэд: Нөгөө мах буцаасан хүн махны мөнгийг авья гээд байнаа, чи махыг нь борлуулаад мөнгийг нь өгвөл сайн байнаа гэсэн.
Тэр үед 2024.01.06-ны өдөр Завхан аймгийн нэгдсэн групп-д дүү .Саранчимэгийн пэйсбүүкээс зар оруулсан. /зарыг хавсаргав/
Ингээд 2024.01.07-ны өдөр 95958970 дугаараас хүн холбогдож үхрийн махыг ирж авч явсан.Үхрийн махыг авч явангуут эргүүлээд т 95958970 утасны дугаарыг өгч мах авсан хүн энэ шүү гээд холбож өгсөн. Мах авсан, махаа өгч явуулсан 2 хүн хоорондоо холбогдож, хоорондоо тохиролцсон байсан учир би тэгээд холбогдуулаад орхисон. нь мах авсан хүний гэрт очиж уулзсан гэсэн. Сүүлд холбогдоход хонь мал оролцуулж өгөхөөр тохиролцсон байсан.
Үүний дараа жилийн дараа 2024 оны 12 сард надаас мах авч дамжуулж өгсөн ******* гэх хүн утасдаад үхэр нэхэхэд би боломжгүй, та нарыг холбогдуулж өгсөн, тэр үед та нар нэгнээ таньж байсан, би чиний өгсөн мөнгөөр мах худалдаж авч өгч явуулсан, та нар холбогдоод тохиролцсон байсан гэдгийг хэлээд утсаа салгасан.
Миний дансанд орж ирсэн 1,280,000 төгрөгөөр 1,00,000 төгрөгийн үнэтэй мах худалдан авч мөнгийг шилжүүлж махыг өгч явуулсан. Шилжүүлсэн мөнгөний дансны хуулгыг хавсаргав. Ийм учир би энэ явдалд хамааралгүй үнийг төлөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Г.*******ы З.оос үхрийн үнэ 1,280,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч З.оос 1.2800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч З. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч З. нар харилцан тохиролцож үхэр худалдан авахаар хариуцагч З.ийн ХААН банкны 5518080096 дугаартай дансанд шилжүүлсэн нь талуудын тайлбар болон шилжүүлгийн мэдээллээр нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заажээ.
Хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулаагүй боловч гэрээний нөхцлийг тохирч, хүсэл зоригоо илэрхийлэн, талууд үхэр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, амаар гэрээ байгуулсан байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна.
Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Г.******* нь өвлийн хүнсэнд үхрийн мах худалдах, худалдан авахаар 1,280,000 төгрөгийг хариуцагч З.ийн дансанд шилжүүлсэн, хариуцагч З. нь хэлэлцэн тохирсон үхрийн махыг нэхэмжлэгч Г.*******д өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.******* 202 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өвлийн хүнсэнд худалдан авсан үхрийн махыг хүлээн авсан боловч туранхай, муу чанаргүй үнэртэй чанахад үнэртэй, гашуун амттай чанарын шаардлага хангахааргүй байсан тул 202 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч З.ид мэдэгдээд үхрийн махыг буцаан хүргүүлсэн, хариуцагч З. уг махыг буцаан авч бусдад худалдан борлуулсан нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ талаараа ч шүүхэд маргахгүй байна.
Харин нээхмжлэгчийн нэхэмжилж байгаа үхрийн үнэ 1.280.000 төгрөгийг хариуцагч З. нь “...үхрийн махыг авч эргүүлээд т 95958970 утасны дугаарыг өгч мах авсан хүн энэ шүү гээд холбож өгсөн. Мах авсан, махаа өгч явуулсан 2 хүн хоорондоо холбогдож, хоорондоо тохиролцсон байсан учир би тэгээд холбогдуулаад орхисон. нь мах авсан хүний гэрт очиж уулзсан гэсэн. Сүүлд холбогдоход хонь мал оролцуулж өгөхөөр тохиролцсон байсан…” гэж үндэслэлээр төлөхгүй гэж маргаж байна.
Талууд Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж, Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.2-т “...худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зоруиулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, тээвэрлэх, нөхцөл журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй...” гэжээ.
Өөрөөр хэлбэл нэг талаас худалдагч З. нь өвлийн хүнс 1,280,000 төгрөгийн үнэтэй сувай үхрийн махыг худалдан авагч Г.*******д нийлүүлэх харилцан үүрэг хүлээсэн бөгөөд талуудын хүсэл сонирхол, талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.
Иймд хариуцагч З. худалдсан үхрийн махны хэрэглээний чанар, чанарын доголдолгүй худалдан авагч буюу Г.*******д өгөх үүрэгтэй тул хариуцагч З.оос үхрийн үнэ 1,280,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг нэхэмжлэгч Г. *******д 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, хариуцагч З.ид 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус шүүхээс тайлбарлан, танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5720 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.оос 5720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.оос үхрийн үнэ 1,280,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5720 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.оос 5720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА