Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 150/ШШ2025/00106

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ....... хот, ........ дүүрэг, .........., “........” ХК-ний төв байр ....... ХК-ний (РД:.........) нэхэмжлэлтэй ......... аймаг,  ...... сум, ...... дүгээр баг,......... тоотод оршин суух иргэн ........ овогт ........... (РД:........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 680,716.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

    “...........” ХК-ний  тусгай активын хэлтсийн дарга ........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Зээлдэгч ...... овогтой ........... банктай цахимаар ЗГ-ROOl 110079 тоот "Дижитал зээлийн гэрээ" байгуулж. 2024 оны 08 сарын 11-ний одөр 4325136901 тоот зээлийн данс үүсгэн 500.000.00 (таван зуун мянган төгрөг) -н зээлийг жилийн 21 (Хорин нэг ) хувийн хүүтэй, 5 (Тав ) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч ..... овогтой ...... нь ЗГ-R001110079 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 сарын 05-ний өдрийн байдлаар 187 хоног хугацаа хэтрүулэн, нийт 566,116.72 төгрөгийн ор үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгч ........ овогтой ........ -с .......... банктай байгуулсан ЗГ-ROOl 110079 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 566.116.72 (таван зуун жаран зургаан мянга нэг зуун арван зургаан төгрөг далан хоёр мөнгө ) төгрогийг гаргуулж Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.

“...........” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:

“........... ....... нэхэмжилсэн нийт дүнг 2025 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар 114,599.35 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа 680,716.07 төгрөг болгон нэмэгдүүлж...” байна гэжээ.

 

Хариуцагч ......... шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ............ нь ............ ХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 680,716.07 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 340,358.35 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдөр 340,358.35 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

“............” ХК-нь ................ зээлийн гэрээний үүрэгт 680,716.07 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........... нь ......... банкны нэхэмжилж буй 680,716.07 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг  2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 340,358.35 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдөр 340,358.35 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 43-рт/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “..........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ............ төлөх улсын тэмдэгтийн хураамж 22184 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“............” ХК-ний нэхэмжлэлтэй ............. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 680,716.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.............” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,184 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. улсын тэмдэгтийн хураамжид 11,092 төгрөг, орон нутгийн орлогоос 11,092 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “............” ХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА