| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 197/2025/03151/И |
| Дугаар | 197/ШШ2025/01975 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/01975
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02-р сарын 28-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 28-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 04-р сарын 28-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 05-р сарын 28-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 06-р сарын 28-ны өдөр 750,000 төгрөгөөр тус бүр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.14 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч С улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 23,590 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Зохигч, тэдний төлөөлөгчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР