Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/12

 

 

                                                        ******* нарт  холбогдох

                                                                            эрүүгийн хэргийн тухай

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч ерөнхий шүүгч     Б.Батзориг

                        Шүүгчид                                 Г.Давааренчин                                      

                                                                     Д.Буянжаргал

                      Оролцогчид:

                      Прокурор                                          А.Энхтуяа

                        Шүүгдэгч А.Гантулгын  өмгөөлөгч  Г.Энхцэцэг

                      Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Р.Атарцэцэг                               

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нарыг оролцуулж, аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдсон *******,  *******, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон *******, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Б.******* нарт холбогдох  эрүүгийн ******* дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн  Тэс суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******,******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар, 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, ******* овогт , РД:

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, аймгийн сумын 2 дугаар баг, Цайт гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1999 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138.1, 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар 06 сарын хорих ялаар, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 04 жилийн хорих хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт гийн *******, РД:

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 11 сарын 14-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамтаар аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр гэх газарт хөдөө оршин суух хаягтай, Хувиараа мал маллаж амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, ******* овогт ы *******, РД:

  Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч  ******* ******* нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын Ар нуга гэх газарт өвөлжиж байсан гаднаас түүний маллаж байсан ын өмчлөлийн 1 тооны үхрийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч т 650.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь гэрч Б. зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятган хууль бусаар нөлөөлсөн, шүүгдэгч Б.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 257 дугаартай шийтгэх тогтоолоор:

  - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт , овогт гийн ******* нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт, шүүгдэгч овогт гийн *******г мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д заасан “Гэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэгт, шүүгдэгч ******* овогт ы мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,

         - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт , овогт гийн ******* нарт мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэл оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаатай тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,       

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс даалгасан үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж,

 - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ы *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр, 

 - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******, Б.******* нарт тус тус оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгож,

 - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан *******, Б.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулж,

 - Шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тус тус зааж, шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч өмгөөлөгч Г.Энхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:           

...Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр  мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон. Гэвч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-т гэмт хэргийн хөөн хэлцэх хугацааг “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...”, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй..” гэж заасан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Миний үйлчүүлэгч Б.******* нь гэрч Б. зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятган хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг үйлдсэн энэ гэмт хэргээ үйлдсэнээ хүлээн мэдүүлдэг. Тухайн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд багтаж байгаа тул  хэрэг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хунацаа дууссан тул  түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Прокурор давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Хуулийн дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна...гэв

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  Б.******* нарт холбогдох  холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын Ар нуга гэх газарт өвөлжиж байсан гаднаас түүний маллаж байсан ын өмчлөлийн 1 тооны үхрийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч т 650.000 төгрөгийн хохирол учруулсан,  шүүгдэгч ******* нь гэрч Б. зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятган хууль бусаар нөлөөлсөн, шүүгдэгч Б.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч  өгсөн  мэдүүлгүүд, хохирогч , гэрч , , нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Харин шүүгдэгчийн давж заалдах гомдлын хувьд шүүгдэгч ******* нь “урьд ял шийтгүүлж байсан одоо чи үнэн хэлчихвэл шоронд орох гээд байна туслаач” хэмээн  гуйж гэрч Д. 2018 оны 01 сарын 07-ны өдөр зориуд худал мэдүүлэг өгөхөд нь нөлөөлсөн, шүүгдэгч Д.******* нь 2018 оны 01 сарын 07-ны өдөр зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн бөгөөдтухайн гэмт хэргүүд Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн хэргийн ангилалд багтаж байгаа, үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил...” гэж хуульчлагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д заасан “Гэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийг, шүүгдэгчД.Гантулгын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.2-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

          1.  аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 6, 7, 8 дугаар заалтуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.1-д заасныг баримтлан прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д заасан “Гэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэгт, шүүгдэгч  Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

    2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                     ШҮҮГЧИД                         Г.ДАВААРЕНЧИН

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ