| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 197/2025/04440/И |
| Дугаар | 197/ШШ2025/02286 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 197/ШШ2025/02286
1. “С газар” ХХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 961,239.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03-р сарын 15-ны өдөр 320,000 төгрөг, 2025 оны 04-р сарын 15-ны өдөр 320,000 төгрөг, 2025 оны 05-р сарын 15-ны өдөр 321,239.67 төгрөгөөр тус бүр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,600 төгрөгөөс 13,810 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 13,810 төгрөг, хариуцагчаас 13,810 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С газар” ХХКомпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид зохигч, тэдний төлөөлөгчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР