| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/06681/И |
| Дугаар | 197/ШШ2025/04869 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2025/04869
2025 04 22 197/ШШ2025/04869
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, 7-р байр, ******* тоотод оршин суух, Чо******* Эн******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, *******1-ийн гарам, Баруун түрүү ******* тоотод оршин суух, Да******* На******* /РД:*******/-д холбогдох,
1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Эн******* миний бие Д.На******* гэх хүнд 2022.11.06-ны өдөр Хаан банкны ******* тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн 2 сарын дараа буцааж авахаар аман хэлцэл хийж тохиролцсон. Гэвч Д.На******* нь миний мөнгийг өгөхгүй хугацаа хэтэрч өнөөдрийн байдалд хүрээд байна. Мөнгөө нэхэхэд янз бүрийн шалтиг тоочиж сүүлдээ миний утсыг ч авахгүй алга болсон. Тиймээс 1,000,000 төгрөгөө хариуцагчаас хурдан авахыг хүсч байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ч.Эн*******гийн нэхэмжлэлтэй Д.На*******ид холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн звөшөөрч талууд дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: 2025 оны 04 сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 07 сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Эн******* нь хариуцагч Д.На*******ид холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Д.На******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 07 сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.На******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 07 сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгөөс 14,275 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 14,275 төгрөг, улсын төсвийн данснаас 14,275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Эн******* /РД:*******/-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.На******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР