Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/13

 

*******д холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч,

                                 Ерөнхий шүүгч                 Б.Батзориг

                                         Шүүгчид                            Г.Давааренчин                                  

                                                                           Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                           Прокурор                           А.Энхтуяа

                                             Шүүгдэгч                              *******

                                         Шүүгдэгчийн өмгөөлөгч   М.Гансүх

                                   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 208 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 208/ШЦТ/259 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн 2.-д заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, *******5/208/0243/Э индэкстэй, хавтас хэргийг 209 оны 0 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, 996 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эмэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* дугаар баг Ган зам дүгээр хэсэг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд тус шүүхийн 208 оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******, /РД: /  

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 208 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* дугаар багийн иргэн гэрт хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний хос алтан ээмэг, мөнгөн аяга, “ску теда” нэртэй гар утас, түрийвчнээс бэлнээр 45.000 төгрөгийг хулгайлан 85.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 208/ШЦТ/259 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн -д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ******* *******г мөн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 2.-д заасан “орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн 2.-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д 02 жилийн хорих ял шийтгэж, ялтан *******д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 259 тоот шийтгэх тогтоолоор надад 2 жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие авга эгч учруулсан хохирлоо төлж барагдуулсан хохирогч одоо надад гомдол саналгүй, би прокурорын байгууллагаас надад зүйлчилж ирүүлсэн зүйл ангийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм учраас эрхэм шүүгч та бүхэн миний амьдралын нөхцөл байдал цаашид сурч боловсрох, иргэдийн дунд нийгэмших олон шалтгаан нөхцөлийг бодолцон үзэж надад оногдуулах 2 жилийн хорих ялыг багасгаж өгөхийг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж, гуйж байгааг минь хүлээн авна уу гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлэхдээ зарим эргэлзээтэй нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй байна. тухайлбал: Хохирогч нь *******гаас гар утас, мөнгөн аяга зэргийг нэхэмжилсэн ба эдгээр эд зүйлсийг шүүгдэгч нь авсан болохыг хүлээн зөвшөөрөөгүй, авсан гэдгийг нотолж чадаагүй, мөн хэзээ алдагдсан нь тодорхойгүй байдаг. Хэрэг учралын газраас бэхжүүлж авсан хурууны хээ нь *******гийн хурууны хээтэй тохирч байна гэх шинжээчийн дүгнэлт гарсан боловч түүнийг хохирогчийн байшинд цонхоор нь нэвтэрч орон улмаар эд зүйлийг нь авсан гэдгийг шууд нотолно гэж үзэхэд учир дутагдалтай, цонхны рам, шил зэрэг орчмоос хурууны хээ илрээгүй байдаг.Энэ нь *******г бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай байх тул ял шийтгэл оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар зүйлчилсэн зүйл ангийг шүүгдэгчид ашигтайгаар буюу хөнгөрүүлэн зүйлчлэхэд анхаарч үзнэ үү.Хэрэв зүйлчилсэн зүйл ангийн үндэслэлтэй гэж үзвэл шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн дэх хэсгийн .3-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” заалтыг хэрэглэн *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү гэжээ.

Прокурор давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  *******гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын хувьд өөр сонгох санкц байхгүй зөвхөн хорих ялтай гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 208 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* дугаар багийн иргэн гэрт хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний хос алтан ээмэг, мөнгөн аяга, “ску теда” нэртэй гар утас, түрийвчнээс бэлнээр 45.000 төгрөгийг хулгайлан 85.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн 2.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх *******д холбогдох эрүүгийн хэргийг 208 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд 259 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн -д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ******* *******г мөн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 2.-д заасан “орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн 2.-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д 02 жилийн хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******д оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн -д зааснаар ялтан *******гийн энэ гэмт хэргийн улмаас 208 оны 0 дугаар сарын 3-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор тус тус зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлын дагуу *******д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: ******* нь дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 25-26, 29-3*******-р ху /гэрч /хх-ийн 33-34-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 208 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №3******* дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 65-68, *******3-*******6-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6-р ху/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******-22-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн тул гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн -д

“....Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...,

....3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 0 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял болгож хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж давж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг өөрчлөн найруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн , .4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох”  хэсгийн 2 дугаар заалтыг:

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн , .3-д заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн 2.-д зааснаар шүүгдэгч *******г 0 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дугаар заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******д оногдуулсан 0 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40. дүгээр зүйлийн , 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                              Г.ДАВААРЕНЧИН

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ