2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/02495 

 

2025          03          25                                    191/ШШ2025/02495                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан **************овогт Б.А************ /РД:**************/, ************** овогт Я.О************ /РД:**************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн охин О.Х**********, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн хүү О.Г********** нарыг эх Б.А************ын асрамжинд үлдээсүгэй.  

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн охин О.Х**********, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн хүү О.Г********** нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр, “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Я.О************аар тэжээн тэтгүүлсүгэй.  

 

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь 22,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 7,500,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан болохыг дурдаж, хариуцагч Я.О************аас 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А************д олгосугай.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,139 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Я.О************аас 162,139 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А************д олгосугай.  

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        З.БАЯРМАА