2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/02554

 

2025          03          27                                    191/ШШ2025/02554                       

 

Зохигчийн эвлэрлийг баталж, 

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: У***************, ************* тоот хаягт оршин суух, *************овогт Э.О************* /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ***************, ************* тоот хаягт оршин суух, ************* овогт Г.Г*********** /РД:*************/-д холбогдох, 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А***********, хариуцагч Г.Г***********, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Э.О************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.О************* миний бие 2023 оны 9 сарын 22-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, **-** *** улсын дугаартай, Toyota Passo Sette маркийн тээврийн хэрэгслийг Г.Г***********д 10,000,000 төгрөгөөр худалдсан ба төлбөрийг гэрээ арматур төмөр оролцуулж өгөхөөр болсон. Гэрээ байгуулахдаа төлбөр тооцоо дууссан мэтээр гэрээнд тусгуулж гэрээг нотариатаар батлуулсан боловч Г.Г*********** гэгч нь төлбөр тооцоогоо төлөхгүй худал хэлээд алга болсон. Иймд Г.Г***********ос 10,000,000 төгрөгийг гаргуулж Э.О************* надад олгож өгнө үү.” гэжээ. 

2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:  

“Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,400,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 7,600,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сараас эхлэн 2026 оны 02 дугаар сарыг дустал хугацаанд, сар бүрийн 01-ний өдөр, сар бүр 760,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ. 

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

  

ҮНДЭСЛЭХ нь: 

  

Нэхэмжлэгч Э.О************* нь хариуцагч Г.Г***********д холбогдуулан, Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,400,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 7,600,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сараас эхлэн 2026 оны 02 дугаар сарыг дустал хугацаанд, сар бүрийн 01-ний өдөр, сар бүр 760,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна. 

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1.Э.О*************ийн нэхэмжлэлтэй, Г.Г***********д холбогдох, Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,400,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Г*********** нь 7,600,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сараас эхлэн 2026 оны 02 дугаар сарыг дустал хугацаанд, сар бүрийн 01-ний өдөр, сар бүр 760,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.О*************т  төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Г***********ос улсын тэмдэгтийн хураамжид 136,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.О*************т  олгосугай. 

  

4.Зохигч нь захирамжид давж заалдах болон, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

  

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА