Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Номин,

          улсын яллагч Б.Дэлгэрмаа,

          хохирогч Г.Уранбилэг                                                                                  

          шүүгдэгч Б.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт Боржигон овогт Б.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703000010116 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  төрсөн, 35 настай, эрэгтэй,  халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмбо хотхон 55-23 тоотод оршин суух хаягтай,  ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.О /регистрийн дугаар ХК 82090119/,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Онь 2017 оны 08 дугаар сарын 19-ний 21 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн зам, Санзай Вилла хотхоны арын замд Тоёота Приус маркийн 68-47 УНТ улсын |дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас чингэлэг мөргөж зорчигч Г.Уранбилэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Тээврийн Прокурорын газраас яллагдагч Б.Онь 2017 оны 08 дугаар сарын 19-ний 21 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн зам, Санзай Вилла хотхоны арын замд Тоёота Приус маркийн 68-47 УНТ улсын |дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас чингэлэг мөргөж зорчигч Г.Уранбилэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

          Шүүх шүүгдэгч Б.От холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Онь 2017 оны 08 дугаар сарын 19-ний 21 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн зам, Санзай Вилла хотхоны арын замд Тоёота Приус маркийн 68-47 УНТ улсын |дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас чингэлэг мөргөж зорчигч Г.Уранбилэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хохирогч Г.Уранбилэгийн “…Би 2017 оны 08 дугаар сарын 19-ний орой зуслан дээрээ байгаад нөхөр Оын хамт айлд очсон. Тэгээд бид 2 орой 21 цагийн орчим харихаар буцаж яваад замын хажууд байсан чингэлэг мөргөсөн байсан. Би сэрээд хартал нөхөр Оын өвөр дээр сууж байсан. Тэгээд удаагүй байж байтал хүмүүс бид 2-г автомашинаас гаргасан түргэн тусламж ирээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан Ослоос хойш өнөөдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж байна. Үзэгдэх орчин чөлөөтэй гадаа бороотой шавхайтай шороон зам нь усаар дүүрсэн байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би жолоочийн хажуу талын зорчигчийн суудалд сууж явсан. Харин осол болсны дараа яагаад нөхрийнхөө өвөр дээр байсныг мэдэхгүй байна. Миний бодлоор 20-30 орчим км/цагийн хурдтай явж байсан. Миний баруун хөлийн дунд чөмөг, зүүн шагай баруун гарын атгаалж хугарсан. Эгэм хавирга хугарсан, зэрэг гэмтсэн байсан. Манай нөхөр Отгонбаяр эмчилгээний бүх төлбөрийг гаргасан хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Бид 2 2015 оны айл гэр болж дундаасаа хүү О.Аянга мэндэлсэн. Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Би автомашиндаа үнэлгээ хийлгэхгүй. Тоёота Приус маркийн 68-47 УНТ улсын дугаартай автомашин миний нэр дээр гэрчилгээ нь байдаг боловч манай гэр бүлийн дундын өмч юм. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

            Гэрч Н.Уянгын “...Манай зуслан Санзай Вилла хотхоны хойд талд байдаг юм. 2017 оны 08 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчимд гэрээсээ гартал гадаа тас түс хийх чимээ гарсан. Тэгээд юу болов гээд хашаанаасаа гартал манай зүүн талын замын хажуу талд байрлалтай чингэлгийг Тоёота Приус маркийн автомашин мөргөөд зогссон байсан. Ослын газар байсан Санзай Вилла хотхоны ажилчид дуудлага өгсөн гэсэн юм бид нарт утас байдаггүй та дуудлага өгөөч гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө 9999-4637 дугаартай утсаар түргэн тусламжийн 103-т дуудлага өгсөн. Ослын газар очиход чингэлэг мөргөсөн автомашины цонхоор хартал хүүхэд байгаа юм шиг санагдаад сандраад хаалгыг нээж үзтэл маш их архи үнэртэй байсан. Хүүхэд бол байгаагүй. Харин жолоочийн суудал дээр эрэгтэй жолооч болон түүний өвөр дээр эмэгтэй зорчигч суусан байрлалтай байсан. Жолооч нь ухаангүй байдалтай харин эмэгтэй нь намайг гаргаач гээд хэвлий хэсэг нь автомашины жолооны хүрдний дунд хавчуулагдсан хашгираад байсан. Эмэгтэй нүүр хэсэг цус болсон байсан. Тэр хүмүүс автомашинаас гарах боломж байгаагүй. Автомашин чингэлэг мөргөөд замын хажуу талын жалга руу хажуулдаад орсон байсан. Би хүүхдүүдтэйгээ хамт явж байсан болохоор хүүхдүүд айгаад байсан учраас явсан. Явах замд түргэн тусламжийн автомашин зөрж байсан. Түргэн тусламж ирээд жолооч хохирогч нарт тусалсан байхаа. Гадаа харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдмал зам түгжрэлгүй шороон зам гэрэлтүүлэггүй 2 эгнээ зам байсан.…” гэсэн мэдүүлэг /хх 34/,

          Гэрч А.Мэргэний “...Би 2017 оны 08 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчимд гэрлүүгээ харихаар Сансарт явж байтал манай Санзай Вилла хотхоны нярав Болор өөрийнхөө гар утаснаас миний 99111925 дугаар луу залгаж манай эзэмшлийн замын хажуу талд байгаа 40-н тооны чингэлгийг Тоёота Приүс маркийн автомашин ирээд мөргөчихлөө одоо яахав гэж асуусан. Жолооч болон зорчигч нь согтуу байна гэж хэлсэн. Би Болорт түргэн цагдаа яаралтай дууд гэж хэлээд ослын газар очсон. Ослын газар ирэхэд цагаан өнгийн Тоёота Приүс маркийн автомашин манай эзэмшлийн 40-н тооны чингэлгийн хаалга цөм мөргөөд замын хажуугийн ховил руу орсон байсан. Түргэн ирээд хохирогч нарыг үзээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад хөдөлж байсан. Цагдаагийн алба хаагч нар хэргийн газрын үзлэг хэмжилтээ хийж эхэлсэн байсан. Манай эзэмшлийн контейнер шороон замаас 4 орчим метрийн зайтай байдаг…” гэсэн мэдүүлэг /хх 36/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹8387 тоот актын “…Г.Уранбилэгийн биед цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, баруун уушигны няцрал, авчилт, баруун 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга, зүүн 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, баруун дал яс, баруун эгэм ясны хугарал, сээрний 6 дугаар нугалмын баруун хэндлэн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөг яс, атгаал яс, баруун шагай дотор хавчаар ясны хугарал, ууцны баруун 1, 2 дугаар нугалмын латерал масс, хөндлөн нүхийг дайрсан хугарал, баруун умдаг ясны доод салаа, зүүн умдаг ясны их биеийн хугарал, тархи доргилт, тал бөмбөлгийн таславч хооронд, зүүн талын тенториумд цус харвалт, нүүр, зүүн чихэнд зулгаралт, өнгөц шарх, цээжний баруун талд зөөлөн эдийн няцрал, арьсан доор хий хуралдалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх шинэ гэмтлүүд байна. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт,

Техникийн шинжээчийн 534 тоот актын “1. Тоёота Приүс 30 маркийн 68-47 УНТ улсын дугаартай автомашин жолоодон явсан Б.Онь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Мөн дүрмийн 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Тоёота Приүс 30 маркийн 68-47 УНТ улсын дугаартай автомашин нь тоормосны мөргүй байх тул хурдыг тодорхойлох боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх-84/,

   шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2017 оны 08 дугаар сарын 19-ны орой 21 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зам, Санзайн Вилла хотхоны арын замд гэртээ харихаар эхнэр Г.Уранбилэгийн эзэмшлийн Тоёота Приүс 30 маркийн 68-47 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа эхнэр Г.Уранбилэгийн хамтаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй шороон замаар ойролцоогоор 30-40 орчим км/цагийн хурдтай явж байтал өөдөөс ирж байсан автомашины гэрлий-гялбаанд орох үед тоормос гишгэтэл зам нойтон бороотой байсан учраас гулгаад замын хажууд байсан чингэлэг мөргөөд ухаан алдсан байсан. Хэсэг хугацааны дараа ухаан ороход эхнэр миний өвөр дээр суусан бид хоёр автомашинаас гарах гэсэн боловч гарч болохгүй байсан. Харин замд явж байсан хүмүүс зогсож цагдаа болон түргэн тусламж дуудаж бид хоёрд тусалсан. Тэгээд бид хоёр ГССҮТ-рүү түргэн тусламжаар явсан…” гэсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан буюу Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Онь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Онь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Озөвшөөрсөн нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.От тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Онь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Б.Оыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.От оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан ялтан Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д хэсгүүдэд зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6.Шүүгдэгч Б.Онь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР