| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00100/И |
| Дугаар | 317/ШШ2025/00094 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 317/ШШ2025/00094
2025 01 21 317/ШШ2025/00094
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Б ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4,870,033.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХК нь хариуцагч Ц. Э т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,870,033.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд:
1.1.-Зээлдэгч Ц. Э нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 6,000,000 сая төгрөгийн цалингийн зээл авсан. Тухайн зээлээ 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 400,000 төгрөг нэмэлтээр авч онлайн цалингийн зээлд шилжүүлсэн, 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,081,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 377,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 1,940,000 төгрөг нэмэлтээр авсан байна. 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар зээлээ төлөөгүй 134 хоногийн хугацаа хэтрүүлсэн байгаа тул үлдэгдэл 4,870,033.94 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч Ц. Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 4,870,033.94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2,870,033.94 төгрөгийг төлж барагдуулъя. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж 92,870 төгрөг төлсөн баримт, Б ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б ХК-иас Г., Х.иш нарт олгосон итгэмжлэл, нотариатын төлбөрийн баримт, ЗГ/2022496960000 дугаартай хэрэглээний зээлийн гэрээний хуулбар, БГХ/202249696000 дугаартай барьцааны гэрээний хуулбар, ЗГ/49909000 дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээний хуулбар, БГХ/49909000 дугаартай барьцааны гэрээний хуулбар, зээлийн өргөдлийн хуулбар, төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа тодорхойлолт, ЗГ/49921000 дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээний хуулбар, БГХ/49921000 дугаартай барьцааны гэрээний хуулбар, зээлийн өргөдөл, төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа тодорхойлолт, ЗГ/49947300 дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээний хуулбар, БГХ/4994700 дугаартай барьцааны гэрээний хуулбар, зээлийн өргөдлийн хуулбар, төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа тодорхойлолт, ЗГ-50643000 дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээний хуулбар, БГХ/50643000 дугаартай барьцааны гэрээний хуулбар, зээлийн өргөдлийн хуулбар, ЗГ-50644000 дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээний хуулбар, БГХ/506440000 барьцааны гэрээний хуулбар, зээлийн өргөдлийн хуулбар, төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа тодохойлолт, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, 20230413-999 дугаартай зээл төлөх мэдэгдэл, 20230629-999 дугаартай зээл төлөх мэдэгдэл, 20230815-999 дугаартай зээл төлөх мэдэгдэл, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Ц. Э ын иргэний үнэмлэхний лавлагаа, зээл хүсэгчийн анкет, Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ц. Э нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б ХК ЗГ/20224969600 тоот хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч Б ХК нь хариуцагч Ц. Э т холбогдуулан 4,870,033.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,870,033.94 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2,870,033.94 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,870 төгрөгийн тал хувь 46,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 46,435 төгрөгийг, хариуцагч Ц. Э аас 46,435 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б ХК-д олгох нь зүйтэй байна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ц. Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,870,033.94 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2,870,033.94 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б ХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,870 төгрөгийн тал хувь 46,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 46,435 төгрөгийг, хариуцагч Ц. Э аас 46,435 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА