| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00103/И |
| Дугаар | 317/ШШ2025/00096 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 317/ШШ2025/00096
2025 01 21 317/ШШ2025/00096
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,854,826.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ББСБ ББСБ ХХК нь хариуцагч Ц. Г ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,854,826.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Ц. Г нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр №1050130223086618 тоот онлайн зээлийг ББСБ-аас 2 сарын хугацаатай 510,000.00 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Ц. Г нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Тиймээс онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 510,000.00 төгрөг, зээлийн хүүнд 904,395.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 271,431.40 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 169,000.00 төгрөг нийт 1,854,826.40 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 44,700.00 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц. Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 1.854.826.40 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 254,826.40 төгрөгийг төлж барагдуулъя. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлж болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж 44,700 төгрөг төлсөн баримт, ББСБ ББСБ ХХК-иас Э., Ц., М. нарт олгосон итгэмжлэл, нотариатын төлбөрийн баримт, ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ББСБ ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 1050130223086618 дугаартай Онлайн зээлийн гэрээний хуулбар, ББСБ ХХК-иас Ц. Г ид 510,000 төгрөг олгосон зээлийн дэлгэрэнгүй тооцоолол зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ц. Г нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ББСБ ХХК-тай 1050130223080000 тоот онлайн зээлийн гэрээ байгуулан 510,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Ц. Г ид холбогдуулан 1,854,826.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,854,826.40 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 254,826.40 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,700 төгрөгийн тал хувь 22,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 22,350 төгрөгийг, хариуцагч Ц. Г оос 22,350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ц. Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,854,826.40 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 254,826.40 төгрөгийг төлж тус тус нэхэмжлэгч ББСБ ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,700 төгрөгийн тал хувь 22,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 22,350 төгрөгийг, хариуцагч Ц. Г оос 22,350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА