| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00105/И |
| Дугаар | 317/ШШ2025/00300 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 317/ШШ2025/00300
2025 03 19 317/ШШ2025/00300
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д ,
Хариуцагч: Э ,
Нэхэмжлэлийн шаардлага: Өвсний үнэ 17,532,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Г.Э д холбогдуулан өвсний үнэ 17,532,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 3 дугаар сард Г.Э тай 1 боодол өвсийг 18,000 төгрөгөөр тооцож нийт 974 боодол өвсийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний дотор үнийг төлөхөөр тохирч зээлээр өгсөн. Иймээс Г.Э аас 974 боодол өвсний үнэ 17,532,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Б.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч талтай харилцан тохиролцож эвлэрч, гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага 17.532.000 төгрөгийг хариуцагч бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, хариуцагч нь эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж гармагц 5.000.000 /таван сая төгрөг/, мөн 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 6.266.000 төгрөг /зургаан сая хоёр зуун жаран зургаан мянга/, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 6.266.000 /зургаан сая хоёр зуун жаран зургаан мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр талууд тохиролцсон. Иймд эвлэрлийг гэрээг шүүгчийн захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Б.Д-ийн нэхэмжлэлтэй Г.Э д холбогдох 17,532,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг эвийн журмаар шийдвэрлэн дуусгавар болгохтой холбоотой харилцааг зохицуулна.
Тохиролцсон гол нөхцөл нь нэхэмжлэгч тал 17,532,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Энэхүү шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч төлбөр төлөх хуваарийн дагуу төлж дуусгахаар талууд харилцан тохиролцов. Үүнд: Эвлэрлийн гэрээ байгуулсан шүүгчийн захирамж баталгаажмагц 5,000,000 төгрөгийг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 6,266,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 6,266,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд талууд тус бүр 1 хувийг, шүүхийн хэргийн материалд 1 хувийг тус тус хадгалах ба хувь тус бүр хуулийн адил хүчинтэй байна. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Шүүх хуралдаан зарласны дараа нэхэмжлэгч Б.Д , хариуцагч Г.Э нар дараах эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ. Үүнд:
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Б.Д-ийн нэхэмжлэлтэй Г.Э д холбогдох 17,532,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг эвийн журмаар шийдвэрлэн дуусгавар болгохтой холбоотой харилцааг зохицуулна.
Тохиролцсон гол нөхцөл нь нэхэмжлэгч тал 17,532,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Энэхүү шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч төлбөр төлөх хуваарийн дагуу төлж дуусгахаар талууд харилцан тохиролцов. Үүнд: Эвлэрлийн гэрээ байгуулсан шүүгчийн захирамж баталгаажмагц 5,000,000 төгрөгийг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 6,266,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 6,266,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд талууд тус бүр 1 хувийг, шүүхийн хэргийн материалд 1 хувийг тус тус хадгалах ба хувь тус бүр хуулийн адил хүчинтэй байна. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болно гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заажээ.
4. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э аас 245,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Э д холбогдох 17,532,000 /арван долоон сая таван зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Э бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүгчийн захирамж баталгаажмагц 5,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 6,266,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 6,266,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Д гээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,610 /хоёр зуун дөчин таван мянга зургаан зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э аас 245,610 /хоёр зуун дөчин таван мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д д олгосугай.
3.Хариуцагч тохирсон хугацаанд хүлээсэн үүргээ сайн дураар эс биелүүлбэл захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг тайлбарласугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА