| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00108/И |
| Дугаар | 317/ШШ2025/00298 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 317/ШШ2025/00298
2025 03 14 317/ШШ2025/00298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Н ,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Н нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Н нь Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд качегар, засварчин, слесариэр 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь нэгдэл хувьчлагдах үеэр үрэгдсэн, нэгдлээс гарсан тушаал нь олдохгүй өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд Б.Н г Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд качегар, засварчин, слесариэр 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.
3.-Хүсэлт гаргагчаас Төв аймгийн Архивын тасгийн албан бичиг (хх-3), Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 73 дугаартай тушаалын хуулбар (хх-4), Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1987 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 68 дугаартай тушаалын хуулбар (хх-5), Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 92 дугаартай тушаалын хуулбар (хх-6-7), хүсэлт гаргагч Б.Н гаас Ц. д олгосон итгэмжлэл (хх-8) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 27/234 дугаар албан бичиг, хаягийн хуудас №7, ХААТР 1Б маягт (хх-15-18), Төв аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 73 дугаартай лавлагаа, 1986-1991 онуудад хийсэн цалингийн түүвэр (хх-19-20), Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 73 дугаартай тушаалын хуулбар (хх-21), Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1987 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 68 дугаартай тушаалын хуулбар (хх-22), Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 92 дугаартай тушаалын хуулбар (хх-23-24), гэрч Д.Батмөнхийн нэр дээрх Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаартай тушаалын хуулбар, хавсралт (хх-35-37), Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1990 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай тушаалын хуулбар, хавсралт (хх-38-41), гэрч Д.Батмөнхийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагч Б.Н гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Б.Н нь Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд качегар, засварчин, слесариэр 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3. Хүсэлт гаргагч Б.Н нь дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
- Төв аймгийн Архивын тасгийн албан бичиг (хх-3),
- Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 73 дугаартай тушаалын хуулбар (хх-4),
-Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1987 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 68 дугаартай тушаалын хуулбар (хх-5),
-Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 92 дугаартай тушаалын хуулбар (хх-6-7),
-Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 27/234 дугаар албан бичиг, хаягийн хуудас №7, ХААТР 1Б маягт (хх-15-18),
-Төв аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 73 дугаартай лавлагаа, 1986-1991 онуудад хийсэн цалингийн түүвэр (хх-19-20),
-гэрч Д.Батмөнхийн нэр дээрх Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаартай тушаалын хуулбар, хавсралт (хх-35-37),
-Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1990 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 31 дугаартай тушаалын хуулбар, хавсралт (хх-38-41),
-Хүсэлт гаргагч Б.Н гийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-1) зэрэг нотлох баримтыг ирүүлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
5. Хүсэлт гаргагч Б.Н гийн 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд галч, засварчин, слесариэр ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Төв аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 сарын 04-ний өдрийн 508 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.Н гийн 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд галч, засварчин, слесариэр ажиллаж байсан байдал нь нотлогдож байна.
7. Харин түүний 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд галч, засварчин, слесариэр ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8. Тэрээр энэхүү хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор шүүхэд өөрийн нэр дээрх цалингийн түүвэр болон хамт ажиллаж байсан гэх Д.Батмөнхийг гэрчээр асуулгасан боловч гэрч Д. нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...би Энхтуул нэгдлийн 2-р бригадад хөдөө мал маллаж байсан. Б.Н г Лүн сумын төвд байсан гэдгийг мэднэ, яг ямар ажил хийж байсныг сайн мэдэхгүй, тухайн үед ажилгүй хүн гэж байгаагүй... гэх мэдүүлэг өгсөн, мөн хэрэгт авагдсан Төв аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 73 дугаартай албан бичгээр Б.Н гийн нэр дээрх 1986-1991 онуудын цалингийн түүвэрт 1989 оны 3 дугаар сараас хойших цалин бичигдээгүй байна.
9. Иймд НО64091000 регистрийн дугаартай, Н гийн 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд галч, засварчин, слесариэр ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд галч, засварчин, слесариэр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч НО64091000 регистрийн дугаартай, Н гийн 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд галч, засварчин, слесариэр ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд галч, засварчин, слесариэр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Марина