Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/15

 

 

*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                  Даргалагч,

                                      Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

                                      Шүүгчид                             Г.Давааренчин                                       

                                                                              Д.Буянжаргал

                                 Оролцогчид:

                                    Прокурор                           А.Золзаяа

                                       Шүүгдэгч                               *******

                                       Хохирогч                               *******

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 18 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 13******* дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******. дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт овогт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 149/18/0121/Э индекстэй, 1 хавтас хэргийг 19 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч,  шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* хот ******* дүүргийн ******* дугаар хороо ******* № тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай овогт ******* /РД-/

Холбогдсон хэргийн талаар:  ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Билүүт гэх газарт орших Арцат зуслангийн орчмын сайжруулсан авто зам дээр 18 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрийн цагийн орчим авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоуота Рruis загварын “" улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2.*******-д Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдпыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 18 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан ШЦТ13******* дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч *******ыг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******. дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил /зургаа/ сарын хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж, Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1.335.290 /нэг сая гурван зуун гучин таван мянга хоёр зуун ерэн/ төгрөг гаргуулж хохирогч ******* хотын Баянгол дүүргийн -р хороо 6-65 тоотод оршин суух овогт Оюунбатад олгож, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, хохирогч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж, Энэ хэрэгт овогт Монголын Болормаагийн эзэмшлийн Hyundai Sonota-6 загварын “0*******-69” улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 18 оны 08 дугаар сарын -ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд гэмтлийн зэрэг нь хүнд гэж тогтоогдсон, тодорхой хэмжээгээр хөдөлмөрийн чадвараа алдаад байна. Ослоос хойш сайн эмчлүүлэх шаардлага маш их гарч байна. Тархи толгой үргэлж өвдөж удаан хугацаагаар сууж, юм хийх чадваргүй болж байна. Одоогоор тархи, хугарсан гарандаа эмчилгээнд байнга явж байна. Эмчилгээний зардалд 1.335.290 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байна. Сэтгэл санааны хохирол, энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах зардал болон гарсан зардал, 18 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрөөс дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны дэлгүүрээс олдог орлогоо алдсаны зардлуудыг тус тус нэхэмжилж байна. Нийт 14.8*******3.556 төгрөгнөөс эмчилгээний зардалд 2.300.000 төгрөгийг бэлнээр өгсөн, одоогоор 12.483.556 төгрөгийн хохирол үлдэж байна. Маш их гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү

Анхан шатны шүүх хуралдаан болох гэж байхад 600.000 төгрөг өгсөн. Хохирлоо бүрэн төлүүлмээр байна гэв.

Шүүгчдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхан шатны шүүх хурал дээр хохирогчид “...эгчээ одоохондоо надад шууд мөнгө байхгүй, би ажил олж хийгээд цалингаа цувуулж өгье...” гэж хэлж байсан. Ингээд 12 дугаар сараас ажил олж хийгээд 12 дугаар сарын 30-ны өдөр 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг аваачиж өгсөн. Ингээд 1 сард ажилгүй гэртээ сууж байгаад, 2 дугаар сард сая камер барьдаг ажилд орсон, одоо цалин буухаар үлдсэн мөнгийг нь өгөх бодолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Хохирогч шүүгдэгчээс 1.395.000 /нэг сая гурван зуун ерэн таван мянга/ төгрөг нэхэмжилсэн. Мөн цаашдаа ослоос болж гарсан хохирол төлбөрөө иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, хохирогч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шаардлагатай тохиолдолд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар өөрчлөх боломжтой гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Билүүт гэх газарт орших Арцат зуслангийн орчмын сайжруулсан авто зам дээр 18 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрийн цагийн орчим авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоуота загварын “" улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2.*******-д Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдпыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум Дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******. дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил /зургаа/ сарын хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1.335.290 /нэг сая гурван зуун гучин таван мянга хоёр зуун ерэн/ төгрөг гаргуулж хохирогч ******* хотын Баянгол дүүргийн -р хороо 6-65 тоотод оршин суух овогт Оюунбатад олгож, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, хохирогч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлын дагуу *******т холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 15-16-1*******0-1**************-р ху/, иргэний нэхэмжлэгч /хх-ийн 34-р ху/, гэрч /хх-ийн 49-50-р ху/, /хх-ийн 52-р ху/, /хх-ийн 60-61-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 60-61-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 18 оны 08 дугаар сарын 02 ны өдрийн №*******988 дугаартай дүгнэлт /хх-ийн 81-р ху/, Техникийн шинжээчийн 18 оны 0******* дугаар сарын 30 ны өдрийн №21 дугаартай дүгнэлт /хх-ийн 86-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураглал /хх-ийн 05--р ху/, Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 11-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн *******.1 дүгээр зүйлийн 1-д “…Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно…” гэж заажээ.

Гэтэл шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө хуулийн хүрээнд, албан ёсоор илэрхийлээгүй байхад анхан шатны шүүх “...хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр...” гэсэн дүгнэлт хийж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******. дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил сарын хугацаагаар тэнсэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх *******т Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хэргийг шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4-д зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хохирогч *******ын давж заалдах гомдлыг хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 18 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13******* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож , дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.******* дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 18 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13******* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                           Г.ДАВААРЕНЧИН

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ