Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/17

 

 

*******д холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч,

                                 Ерөнхий шүүгч                 Б.Батзориг

                                         Шүүгчид                            Г.Давааренчин                                  

                                                                           Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                           Прокурор                           М.Энхбаатар

                                             Шүүгдэгч                              *******

                                         Шүүгдэгчийн

                                         өмгөөлөгч                          Ч.Шаравнямбуу

                                   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 208 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 208/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.2 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэгт ******* ******* овогт ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 75/208/0250/Э индэкстэй, хавтас хэргийг 209 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* хотод 980 оны 0 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, , эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо дүгээр гудамж, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг *******иуцах чадвартай гэх ******* *******  овогт ******* ******* /РД:ЧБ8000377/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 208 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Хавчирганы ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт тус холбогджээ.   

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 208/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .*******-р зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.2-р зүйлийн дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн -д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2*******.2-р зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* *******  овогт ******* *******д ял шийтгэл оногдуулахгүйгээр 03 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.*******-д зааснаар шүүгдэгч *******д ашигт малтмал олборлох, хайх, ашиглах зэрэг ажил үүрэг гүйцэтгэхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоож, уг шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож,    

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн .3, 7.5-р зүйлийн .2-т зааснаар шүүгдэгч *******гээс байгаль экологид учирсан хохиролд 3.39.99 төгрөг болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мини Драг” загварын ашигт малтмал олборлоход хэрэглэдэг төхөөрөмжийн үнэ 0.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, битүүмжлэгдсэн “Мини Драг” төхөөрөмжийг жинхэнэ эзэмшигч олгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 2.-т зааснаар байгаль экологид учирсан хохиролд 3.39.99 /гурван сая гурван зуун ерэн нэгэн мянга, нэг зуун ерэн ёс/ төгрөгийг өөрийнх нь нөхөн төлөхөө илэрхийлсэн 208 оны 2-р сарын 25-ны дотор, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мини Драг” загварын ашигт малтмал олборлоход хэрэглэдэг төхөөрөмжийн үнэ 0.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч *******д үүрэг болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Энэ шийдвэрийг буюу шийтгэх тогтоолыг хуулийг буруу хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж гомдол гаргаж дараах байдлаар үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд:

. Шинжээчийн 208 оны 09 дүгээр сарын 2*******-ний өдрийн 8-05-038/*******5 дугаартай дүгнэлт, 208 оны 0 дугаар сарын 7-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт нь үндэслэлгүй байхад шүүх түүнийг үндэслэн хохирлыг тогтоож гэм буруутайд тооцсон. Миний хувьд гэж хүний цоо шинэ “мини Драг” гэх усанд дээр хөвж алт ялгах техник төхөөрөмжийг худалдан борлуулах зорилгоор Бугант Тосгон Хавчирганы аманд авчирч угсран ажиллуулж техникийг шалгаж байсан. Үүнийгээ ч мөрдөн байцаалтын шатанд хэлж өмчлөгчид шүүх техникийг нь өгөхөөр шийдвэрлэсэн байдлаас маш тодорхой *******агдана. Миний техник суурилуулсан газар нь өмнө нь нинжа буюу хууль бус алт олборлогч нарын үйл ажиллагаанд өртөгдөн эвдэгдсэн газар байсан. Гэтэл шинжээч нар үнэлж дүгнэж буй газрын онцлог, өмнө эвдэгдсэн байсан хөрсийг ялгамжтай хандалгүй цэвэр байгалийн экологийн байдалтай гэж яагаад үзэж “байгаль экологийн эвдрэл” үүсгэсэн гэж дүгнээд байгааг ч тодруулалгүйгээр шууд л хүрзээр хутгасан шороо л бол байгаль экологийн хохирол болно гэж үзсэн нь ойлгомжгүй байдаг. Энэ газарт хууль бус олборлолт өмнө хийсэн байсны улмаас эвдэгдэж, хиймэл нуур үүсгэсэн байсан гэдгийг гэрч болон тухайн Тосгоны байгал хамгаалагч нар маш тодорхой мэдүүлж гэрчилдэг. Шүүх уул нь үнэн мөнийг ялгаж салгах байх гэж итгэж байсан ч шинжээч нарын дүгнэлтийг шууд баримтлан хохирол учирсан, алт олборлох техник байсан учраас олборлохгүй гэх баталгаагүй гэж хөнгөн хуумгай дүгнэж буруутгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Энэ техник нь бусад ковш, эксковатор зэрэг ухагч, ачигч техник хэрэгсэлгүйгээр дангаар олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүйг мэргэжлийн байгууллагын хүмүүс маш сайн мэдэж байсан. Тэгсэн ч дүгнэлтэд энэ талаар огт дурьдаагүй зөвхөн намайг буруутгахад чиглэгдсэн дүгнэлтүүдийг удаа дараа гаргасаар ирсэн. Миний ойлгосноор байгаль экологийн үнэлгээг шинжээч нар мэргэжлийн хүрээнд тогтоох гэж буй бол цэвэр байгал экологийн байдалд буюу ямар ч хөндөгдөөгүй онгон зэлүүд газрын бүтцийг техникийн хүчээр өөрчилж, задлаж, эвдэлсэн тохиолдолд дээрх журмаар үнэлгээг гаргаж хохирлыг тооцсон бол бодитой болох байсан.

Мөрдөн байцаалт, прокурорын шатанд надад өмгөөлөгч авах боломжоор хангаагүй бөгөөд *******ин ч гайгүй байх, тэнсэнтэй салах юманд илүү зардал гаргаж яах гэсэн юм гэдэг байдлаар ятгаж байснаас би анхан шатны шүүх хуралдаанд шүүхийн өмнө өмгөөлөгч авалгүйгээр оролцсон.  Миний хувьд за яах бэ 3.39.99 төгрөгний хохирлыг төлчихье гэсэн байдлаар асуудалд хандаж явж ирсэн. Гэвч шүүхийн шийдвэрээр “мини драг” гэх техникийн үнэ 0.000.000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлүүлэхээр үүрэг болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Миний хувьд хурлын дараа нь өмгөөллийн туслалцаа авсан бөгөөд өмгөөлөгч маань энэ талаар хууль зүйн маш тодорхой зөвлөгөөг өгсөн. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж заасан байдаг. Тиймээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл буюу хууль бус хөрөнгө, орлого гэж үзэж буй бол “мини драгийн” үнийг албадан гаргуулах бус гэмт хэргийн хохиролтой тэнцэх хэмжээгээр мөнгөн хөрөнгийг гаргуулах л боломжтой байсан. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ.” гэж заасан байна. Хуулийн энэ зохицуулалтаас “мини драг” төхөөрөмж миний өмчлөлд байж байгаад би бусдад шилжүүлэхээр хэлцэл хийгдсэн байх явцад гэмт хэрэг үйлдэж хууль бус ашиглалтын үйл ажиллагаа явуулсан тохиолдолд л хөрөнгийн үнийг төлөхөөр зохицуулсан бөгөөд анхнаасаа миний өмчлөл эзэмшилд уг төхөөрөмж нь байгаагүй бөгөөд өмчлөгч бидний дунд албан ёсоор худалдан борлуулсан гэрээ хэлцэл байхгүй юм. Тиймээс Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсгийн зүйл заалтаар 3.39.99 төгрөгнөөс илүү хөрөнгийг хувьд ногдох хөрөнгө орлогоос гаргахыг зөвшөөрөөгүй байна. Харин уг төхөөрөмж миний өмчлөлд байсан бол Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хөрөнгийг хураан авч хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, илүү гарсныг улсын төсөвт шилжүүлэхээр зохицуулалттай байна.

Иймд шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр эс зөвшөөрч хүчингүй болгуулж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж буй тул хүлээн авч хянаж шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн нотлох баримтыг үндэслэл болгож шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Энэ гэмт хэрэгт газрын хэвлий болон ашигт малтмалын тухай хуульд холбогдох асуудал яригддаг. Байгальд ямар хор уршиг учирсан талаар мөрдөн байцаах болон прокурорын шатанд хууль ёсны ажиллагаа явуулаагүй. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг баримтлан байгаль орчны улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гаргасан нь буруу юм. Шүүгдэгч байгаль орчинд ямар хохирол учруулсан юм бэ? гэхээр *******г 3 /арван гурав/ метр гүн нүх ухаад шороог нь гаргаж ирээд овоолж тавьсан гэсэн. Гэтэл гэрчүүд урд нь уг нүхийг ухсан байсан гэж мэдүүлдэг. Ингээд цөөрмийг *******г гаргасан гээд 9*******/ерэн дөрөв/ сая төгрөгийн хохирол төлбөр төлүүлэхээр болсон. Тэгээд дахиад шинжээч томилуулсан. Түүний нэг хүн нь бас шинжээчээр өмнө нь оролцож байсан. Мөн хэргийн газрын үзлэгт мэргэжилтнээр оролцож байсан хүн нь шинжээчдийн бүрэлдэхүүнд орсон. Ингээд дахиад өөр дүгнэлт гаргасан. Нэмэлт шинжилгээ хийж байгаа юм уу давтан хийж байгаа юм уу гэдэг ойлгомжгүй эргэлзээтэй. Гол нь 9******* сая төгрөгийг прокурор яагаад үндэслэлгүй гэж үзээд байгаа юм бэ?, сүүлийн .28.580 /нэг сая хоёр зуун арван найман мянга таван зуун ная/ төгрөгийг хаанаас гаргаж ирсэн, мөн 9******* сая дээр тэр мөнгө нэмэгдэх эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй.

Шинжээч нь тусгай мэдлэгийнхээ хүрээнд хэргийн газар дээр очиж үзэж дүгнэлт гаргах байтал тэр газар очоогүй, тодорхойгүй дүгнэлт гаргасан. н.Болд-Эрдэнэ гэх шинжээч бас л Жи-Пи-Эс ашиглаад дүгнэлт гаргасан, хэргийн газар очиж үзээгүй. Шинжээч шинжлэх ухааны үндэслэлтэй талаас дүгнэлт гаргахаар бол эхлээд уг газар алт байгаа эсэх талаар нь, үнэхээр алт байгаад олборлох боломжтой байсан бол дүгнэлт дахин өөр болох байсан. Хэргийн газрын үзлэг хийхдээ дутуу хийсэн, дүгнэлт гаргахдаа шинжлэх ухааны талаас нотлоогүй. Тэр ухсан нүхний гүн, квадратыг яаж тодорхойлсон юм бэ, байгальд учирсан хохирол эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Иймээс хууль зөрчсөн нотлох баримтыг хууль ёсны болгох хэрэгтэй гэв.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: Энэ хэргийг шалгах явцад ******* нь хууль бусаар алт олборлох техник угсарч нуур үүссэн байсны ёроолыг ухсан гэдгийг гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Уг нуур бол урд үүссэн байсан, *******ин хохирлыг тогтоохдоо ухсан шороон дээрээс хохирлыг тогтоосон. ******* нь төхөөрөмжийг 2 ч удаа хууль бусаар угсарсан. Нийт 3/гурав/ сая гаран төгрөгийн хохирол гарсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

******* нь 208 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Хавчирганы ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.2 дугаар зүйлийн -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг дээр дурдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн -д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2*******.2-р зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* *******  овогт ******* *******д ял шийтгэл оногдуулахгүйгээр 03 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.*******-д зааснаар шүүгдэгч *******д ашигт малтмал олборлох, хайх, ашиглах зэрэг ажил үүрэг гүйцэтгэхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоож, уг шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож,    

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн .3, 7.5-р зүйлийн .2-т зааснаар шүүгдэгч *******гээс байгаль экологид учирсан хохиролд 3.39.99 төгрөг болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мини Драг” загварын ашигт малтмал олборлоход хэрэглэдэг төхөөрөмжийн үнэ 0.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, битүүмжлэгдсэн “Мини Драг” төхөөрөмжийг жинхэнэ эзэмшигч олгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 2.-т зааснаар байгаль экологид учирсан хохиролд 3.39.99 /гурван сая гурван зуун ерэн нэгэн мянга, нэг зуун ерэн ёс/ төгрөгийг өөрийнх нь нөхөн төлөхөө илэрхийлсэн 208 оны 2-р сарын 25-ны дотор, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мини Драг” загварын ашигт малтмал олборлоход хэрэглэдэг төхөөрөмжийн үнэ 0.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч *******д үүрэг болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлын дагуу *******д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын ахлах байцаагч нь 208 оны 06 дугаар сарын 06-ны өдөр *******д холбогдох эрүүгийн хэргийн “Хэргийн газрын үзлэгт” мэргэжилтний үүрэгтэйгээр оролцсон болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр /хх-ийн 06-07-р ху/ тогтоогдож байх ба Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн .******* дүгээр зүйлийн .3-д ”бусад оролцогч” гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг...” ойлгоно гэж хуулийн нэр томьёогоор тодорхойлон заасан байна.

            Гэтэл нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 208 оны 0 дугаар сарын 0*******-ний өдрийн 26 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх” тогтоолын дагуу шинжээчдийн бүрэлдэхүүнд орж 208 оны 0 дугаар сарын 7-ны өдөр шинжээчийн №52 дугаартай дүгнэлт /хх-ийн 6-р ху/ гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0. дүгээр зүйлийн -д “...Шинжээч дараах үндэслэл байвал шинжээчээр оролцож болохгүй..., .-д    “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгч, оролцогч, бусад оролцогчийн хувиар оролцсон бол...” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг нотлох баримтын хүрээнд үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

            Түүнчлэн *******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 32,0,6-р ху/ *******илцан зөрүүтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй байх тул дахин шинжилгээ хийлгэсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 208/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн , ., 39.6 дугаар зүйлийн , .2, 39.9 дүгээр зүйлийн , .3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            .Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 208/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3..Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0. дүгээр зүйлийн , 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                              Г.ДАВААРЕНЧИН

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ