| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00150/И |
| Дугаар | 317/ШШ2025/00141 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 317/ШШ2025/00141
2025 02 10 317/ШШ2025/00141
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: И ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,779,741.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.Т-д холбогдуулан 2,779,741.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч И ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Т нь манай компанитай 2024 оны 01 сарын 08-ны өдөр L100004590 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2,210,000 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээл олгогчид зээлээ эргэн төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд Б.Т-эс 2,779,741.07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 2,779,741.07 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 779,741.07 төгрөгийг төлж барагдуулъя. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 59,425 төгрөг төлсөн баримт, И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, И ХХК-аас Б.Цэнд-Аюушт олгосон итгэмжлэл, L100004590 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, хариуцагч Б.Т-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны хуулга, нотариатын төлбөрийн баримт, И ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол зэргийг, хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.Т нь нэхэмжлэгч И ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2,210,000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээл авсан, тус зээлээ төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.Т-д холбогдуулан 2,779,741.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү нийт 2,779,741.07 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 779,741.07 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,425 төгрөгийн тал хувь 29,712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас тал хувь 29,712 төгрөгийг, хариуцагч Б.Тэмүүжингээс тал хувь 29,712 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгох нь зүйтэй байна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч И ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 2,779,741 төгрөгийг хариуцагч Б.Т нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 779,741.07 төгрөгийг тус тус нэхэмжлэгч И ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,425 төгрөгийн тал хувь 29,712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 29,712 төгрөгийг, хариуцагч Б.Тэмүүжингээс 29,712 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА