Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 317/ШШ2025/00442

 

 

 

 

 

 

 

 

2025        04             01                                                 317/ШШ2025/00442

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Д ,

Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.Д  нь шүүхэд цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.Д  нь Ардын армийн 029 дүгээр ангид 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. Гэтэл тэрээр эцэг Рэнцэндоржоор овоглон цэрэгт татагдсан, харин иргэний бусад бичиг баримт нь эх Дарийгаар овогтой учир өндөр насны тэтгэвэртээ гарах гэтэл цэргийн алба хаасан баримт дээр нь овгийн зөрүү гарсан тул тогтоогдохгүй байна. Иймд Д.Д ийг Ардын армийн 029 дүгээр ангид 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.

3.-Хүсэлт гаргагчаас шүүхэд Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмж (хх-3), Батлан хамгаалахын төв газрын лавлагаа (хх-4-6), Д.Д ийн 2723000000 дугаартай 1990-2000 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон Баталгаажилтын хуудас (хх-7), Д.Д аас Ц.Оюунд олгосон итгэмжлэл (хх-8) зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

4. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 27/263 дугаартай албан бичиг, ХААТР 1Б маягт, хаягийн хуудас №7, гэрлэлтийг бүртгэх анкет (хх-14-18), Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаартай албан бичиг (хх-23-24), Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 08/831 дугаартай албан бичиг, лавлагаа, Төв аймгийн Сэргэлэн сум районоос 1981 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкет (хх-25-26), Үндэсний төв архивын 2025 оны 03 сарын 14-ний өдрийн 02/265 дугаартай албан бичиг, лавлагаа (хх-29-33), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 27/415 дугаартай албан бичиг, төрөл садангийн лавлагаа (хх-49-53), Үндэсний төв архивын 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 02/326 дугаартай албан бичиг (хх-54-55), гэрч Р.Отгондаваагийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа (хх-59-60) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлт гаргагч Д.Д ийн хүсэлттэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Д.Д  нь дээрх хугацаанд цэргийн алба хаасан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

- Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08/191 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”-нд Гэндэндаржаа /Ринчиндорж/-ийн Д  БХЯ-ын сайдын 1981.06.09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Төв аймгаас 1981.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 029 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаартай тушаалаар 1984.06.20-ны өдөр 519989 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэжээ. (хх-4)

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 27/263 дугаартай албан бичиг, ХААТР-1Б маягтад “цэргийн алба-хаасан” гэж тэмдэглэсэн (хх-16),

- Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаартай албан бичиг (хх-23-24),

- Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 08/831 дугаартай албан бичгээр шүүхэд ирсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1981 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкетэд “...овог нэр-Гэндэндаржаа Д , ам бүл-аав Рэнцэндорж 47 настай, ээж Даарий 44 настай, дүү Даваасүрэн 14 настай, Даваадорж 10 настай, Отгондаваа 7 настай, Даваадулам 2 настай, төрөл садан-өвгөн аав Багаа 71 настай, эгч Энхтуяа 21 настай гэжээ (хх-25-26),

- Үндэсний төв архивын 2025 оны 03 сарын 14-ний өдрийн 02/265 дугаартай Хүн ам, орон сууцны тооллогын талаарх албан бичиг, лавлагаа (хх-29-33),

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 27/415 дугаартай албан бичиг, төрөл садангийн лавлагаа (хх-49-53),

- Үндэсний төв архивын 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 02/326 дугаартай албан бичиг (хх-54-55),

- Хүсэлт гаргагч Д.Д ийн цэргийн алба хааж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг (хх-58),

- гэрч Р.Отгондаваагийн төрсний бүртгэлийн лавлагаанд “эцэг Батаагийн Рэнцэндорж, эх Дэндэвийн Дайрий”гэж авагдсан (хх-59-60) нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

4. Хүсэлт гаргагч Д.Д ийн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн 029 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг нотлох баримт дээр түүний овог зөрүүтэй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 сарын 10-ны өдрийн 08/191 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Д ийн төрсөн дүү гэх Р.Отгондаваагаас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Р.Отгондаваа шүүх хуралдаанд өгсөн “бид эхээс тавуулаа. Р.Даваасүрэн, Р.Даваадорж хоёр ах маань өнгөрсөн. Том ах Д.Даваадунцаг, бага дүү Р.Даваадулам тэгээд би байгаа. Манай аавыг Багаагийн Рэнцэндорж, ээж Дэндэвийн Даарий гэдэг. Манай эцэг эх тэр үед гэрлэлтийн баталгаа гэж байхгүй байсан учраас Д.Д ийг ээжээр овоглосон гэдэг. Том ах Д.Д  ээжээр овоглосон. Р.Даваадулам Р.Даваасүрэн, Р.Даваадорж нар аав Б.Рэнцэндоржоор овоглосон байдаг. Ах Д.Д  цэргийн алба хаасан. Ахыг цэрэгт байхад би жаахан байсан. Хэрэгт авагдсан цэргийн хувцастай хүний зураг нь ах Д.Д ийн зураг мөн” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч НС64000000 регистрийн дугаартай, Барга овогт Д ийг 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ардын армийн 029 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар НС64000000 регистрийн дугаартай, Д ийг 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ардын армийн 029 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Д.Д ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.Марина