Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2019/ДШМ/18

 

 

*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч,

                                 Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

                                          Шүүгчид                             Г.Давааренчин                                  

                                                                             Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                          Прокурор                            А.Энхтуяа

                                            Яллагдагч                            *******

                                         Яллагдагчийн

                                         өмгөөлөгч                          А.Отгонбаяр

                                         Хохирогчийн хууль

                                         ёсны төлөөлөгч                 *******

                                         Хохирогчийн хууль ёсны

                                            төлөөлөгчийн өмгөөлөгч  *******

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 019/ШЗ/34 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ******* овогт ******* ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай хавтас хэргийг 019 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1971 оны 03 дугаар сарын 8-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсен, бүрэн бус дунд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт аймгийн сум дүгээр баг байр тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 000 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 39 дүгээр зүйлийн 39.-д зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* овогтой ******* /РД: ТД7103874/

Холбогдсон хэргийн талаар: ******* нь Сэлэнгэ аймаг, сумын “Могойн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг явуулан газрын хэвлийд халдсан, мөн сумын “Могойн гол” нэртэй газарт бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх явцдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.16, 4.1., 4.1.3, 4.1.6-д тус тус заасан “өөрийн ажиллагсадын аюулгүй, эрүүл ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас нь ухсан нүхний ирмэг дээгүүр явж байгаад эрэг нуран нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 019/ШЗ/34 дугаартай шүүгчийн захирамжаар:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 4. дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох ******* тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,

-Яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үлдээж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар эксковаторын 1 ширхэг компьютер, жанам 1 ширхэг, стартер 1 ширхэг, СДИ 1 ширхэг хураагдаж ирснийг хэрэгтэй нь хамт буцаан явуулахыг болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн 34 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэл тогтоогдлоо. Учир нь:

1. Мөрдөн байцаалтын явцад яллагдагч *******ийн үйл ажиллагаа явуулж байсан газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явагдаагүй, анхнаасаа эвдэгдсэн газар байсан, уг газар нь ямар нэгэн аж ахуйн нэгж нөхөрлөлийн эзэмшилд байхгүй талаар сумын засаг дарга , байгаль орчны улсын байцаагч , гэрч , нарын мэдүүлэг, дээрх цэгүүд нь “ ” ХХК-ны нөхөн сэргээлт явуулж байсан цэгүүдтэй тохирохгүй байгаа талаар ирүүлсэн албан тоот зэрэг баримтуудаар тогтоогдсон тул дээрх ажиллагааг хийх шаардлагагүй.

. Хохирогчийн амь нас хохирсон нь яллагдагч *******ийн явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой эсэхийг шалгаж тогтоох гэжээ. Мэргэжпийн хяналтын газрын улсын байцаагч 018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18-06-018/14 дугаартай дүгнэлт, Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй гаргасан “...хавтаст хэргийн 37, 44, 85 дугаар хуудсанд авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр осолдогч тодорхой хугацаанд ажилласан нь тогтоогдож байх тул ******* нь осолдогчийг ажилуулсан гэх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт, хохирогч , гэрч , нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар талийгаач Пүрэвдорж нь тухайн уурхайн үйл ажиллагаанд туслаж, уурхайн ажпыг хийж байсан ба үйл ажиллагаа явуулж байсан нүхний эрэг нурж нас барсан болох нь тогтоогдож байна.

3. 017 оны сарын 6-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр талийгаачийн унасан газар толгойн тус орчимд цус бүхий зүйлээр бохирлогдсон том хөлдүүс чулуу байгаа нь баримтаар бэхжүүлэгдэж тогтоогдсон. Тухайн бичил уурхайд ажиллаж байсан гэх эксковаторуудад үзлэг хийхэд цус мэт зүйлээр бохирлогдсон байдал илрээгүй, гэрч нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг баримтуудаар талийгаачийг эксковаторын шанагаар цохьсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар дахин шалгах үндэслэлгүй байна. ШШҮХ-ийн 018 оны 10 сарын 0-ны өдрийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт зэрэг баримтуудаар талийгаач нь нүхний ирмэгээр явж байхдаа унах үедээ хөлдүүс чулуунд дарагдаж уг гэмтлийг авсан байдал нь тогтоогдож байх тул дахин шалгах шаардлагагүй гэж дүгнэж байна.

4.  Эхний дүгнэлтийг гаргуулахдаа 017..6-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр авсан координат цэгийг үндэслэж гаргуулсан байх ба хоёр дахь дүгнэлтийг яллагдагч *******ийн хүсэлтийг хангаж зөвхөн чулуу шороог тэгшлэхтэй холбоотой координат цэгүүдээр гаргуулсан нь хэрэгт цугларсан баримтаар тодорхой байна. Шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээ бүхий ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх давтан дүгнэлт гаргуулахаар заасан нь үндэслэлгүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй материаллаг хохирол шаардахгүй тул шинжээчийн давтан дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна.

5.  Хэрэгт авагдсан баримтуудаар *******ийн бичил уурхайд ажиллаж байсан гэх ажилтнуудын гэрчээр өгсөн мэдүүлэг, талийгаачийн эцэг, эхийн өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 018.09.1-ны өдрийн 5/078/0 тоот дүгнэлтээр талийгаач нь тухайн газарт ажиллаж байсан болох нь тогтоогдсон байх тул дахин нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. дахь заалтыг зөрчиж дүгнэлт гаргаагүй байх тул шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэж үнэлэх боломжтой байна. Яллагдагч *******ийн уурхайд ажиллаж байсан гэх бусад ажилчдын тухайд мөн адил бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, аман гэрээ хийгдэж ажиллаж байсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгчийн захирамжийн 5 дахь заалтыг хангах үндэслэлгүй байна.

6.   Шинжээч нар нь дээрх дүгнэлтийг гаргахдаа хууль сануулж гарын үсэг зуруулсны үндсэн дээр гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтийг үнэлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-ийг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахгүйгээр хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх бүрэн боломжтой, хэрэгт хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх тул анхан шатны шүүхийн 019 оны 01 сарын 08-ны өдрийн 34 дугаартай шүүчгийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*******т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хангалттай явагдаж, хэргийг прокурорт шилжүүлсэн. Прокурор хэргийг хянаад эцэслэн шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянаж, шийдвэр гаргах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Энэ хэрэгт 017 оны дүгээр сараас хойш мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа ба дээрх хугацаанд зохих ажиллагаануудыг бүрэн хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч н.Машбат дүгнэлт гаргахдаа хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухай газар олборлолт явуулсан нь тодорхойгүй байх тул гэм буруутай этгээдийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт удаа гарсан учраас яллагдагчийг н.Пүрэвдорж гэх хүн эрэг дээр нь явж байгаад унаж осолдсон, амь хүрсэн гэж яллагдагчаар татах уу гэж явж байгаад 018 оны 09 дүгээр сарын -ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг үндэслээд жил гаруй хугацааны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дахь хэсэгт заасан бусдыг болгоомжгүй алсан гэх хэрэгт яллагдагчаар татаж ял сонсгож байцаасан. удаа мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргасан н.Машбатын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж хуульчийн хувь үздэг. Яагаад гэхээр хохирогчийн талд ажиллаж байсан өмгөөлөгч н. нь тухайн дүгнэлттэй санал нийлж гэм буруугийн асуудлыг шинжээч тогтоодоггүй учраас энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж тухайн үед ярьж байсан. Сүүлийн дүгнэлт нь буюу миний шүүмжлээд, зөвшөөрөхгүй болон үндэслэлгүй байгаа шинжээчийн дүгнэлт ямар нэгэн хийсвэр сэтгэлгээнд үндэслэсэн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 018 оны 09 дүгээр сарын -ний өдрийн дүгнэлт юм. Энэ дүгнэлтээр ******* нь бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэгт яллагдсан. Гэтэл энэ хэрэгт яг хөдөлбөргүй тогтоогдсон, ямар нэгэн байдлаар гэм буруутай нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл тухайн осолдогчийн амь нас хүрсэн газарт энэ хүн олборлолт, ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байсан баримт нэг ч байхгүй. Энэ бол олон жилийн өмнө ухаад орхисон газар, орон нутаг энэ дээр тэмдэг тэмдэглэгээ, хайс хамгаалалт зэргийг хийж явах ёстой гэдгийг хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагч дүгнэлтдээ дурдсан байсан...

Энэ дурдаад байгаа асуудлуудын хамгийн гол асуудал нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нар зүйл дээр буюу *******ийг буруутай байж болох талаар дүгнэлт гаргасан. Хавтаст хэргийн 37, 44, 85 дугаар хуудсуудад тус тус авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний нөхрийн мэдүүлгээр *******ийг буруутгасан. Нөгөөтэйгүүр Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн тогтоолыг мэргэжлийн хяналтын байцаагч нар маань ашиглан энэ хүнийг ******* авч ажиллуулсан гэх үндэслэлтэй байна, хэдийгээр гэрээ хийгээгүй ч гэсэн амаар авч ажиллуулсан гэж санаанаасаа зохиогоод ажиллаж байсан гээд тогтоосон. Энэ хүнийг авч ажиллуулж байсан ямар ч нотлох баримт байхгүй. Тэр бүү хэл түүний хадам аав тухайн газар, орон нутагт үйл ажиллагаа явуулж байсан н.Идэрбаяр гэх хүн хүртэл авч ажиллуулаагүй байсан. Тиймээс энэ дурдаад байгаа дүгнэлт болон эхлээд хийсэн н.Машбатын дүгнэлт гээд энэ зөрүүтэй байдлыг арилгах хэрэгтэй гэж үзэж байна...гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ******* нь Сэлэнгэ аймаг, сумын “Могойн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1-д зааснаар,

  сумын “Могойн гол” нэртэй газарт бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх явцдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.16, 4.1., 4.1.3, 4.1.6-д тус тус заасан “өөрийн ажиллагсадын аюулгүй, эрүүл ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас нь ухсан нүхний ирмэг дээгүүр явж байгаад эрэг нуран нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 4. дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох ******* тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын Газрын хяналтын прокурорын 019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу *******т холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай “ тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын улсын байцаагч О.Болд-Эрдэнэ 018 оны 0 дугаар сарын 01 ний өдөр №18-05-038/04 дугаартай “...*******ийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологид 50.656 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн /1-р хх-ийн 108-3-р ху/, 018 оны 07 дугаар сарын 05 ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу 018 оны 07 дугаар сарын 06 ны өдөр №18-05-038/7 дугаартай “...*******ийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологид 9580 төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна...” гэсэн /-р хх-ийн 30-3-р ху/  харилцан зөрүүтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй дүгнэлтүүд гаргасан нь ойлгомжгүй, эдгээр дүгнэлтүүдийг гаргахдаа  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн , Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан заалтуудыг зөрчсөн байх тул нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй байна..

*******т холбогдох эрүүгийн хэрэгт Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааны журам зөрчсөн эсэх талаар 018 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр №18-06-018/03 тоот /1-р хх-ийн 103-р ху/ , 018 оны 04 дүгээр сарын 30 ны өдөр №18-06-018/14 тоот /1-р хх-ийн 189-190-р ху / “... Бичил уурхайн аюулгүй үйл ажиллагааны журам зөрчигдсөн...” гэсэн агуулга бүхий дүгнэлтүүдийг тус тус гаргасаны дараа Сэлэнгэ аймгийн Прокурорын Газрын хяналтын прокурорын 018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын шинжээч нар 018 оны 09 дүгээр -ны өдрийн /огноо  засвартай /  №50/078/0 тоот дүгнэлтээр “...018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18-06-018/14 тоот дүгнэлтийн 4 дэх хариулт үндэслэлгүй, ******* нь тодорхой хугацаанд  осолдогчийг ажиллуулж байсан...” гэсэн дүгнэлт гаргажээ.

Ийнхүү шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа шинжилгээ хийхээр томилогдсон шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийн биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагчтай ямар харилцаатай болохыг тогтоолгүйгээр дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн -д “...Шүүх, прокурор, мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг шинжээчээр томилох тохиолдолд тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна...” гэсэн заалтыг,

-Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “...Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна..” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь дээрхи дүгнэлтүүдийг мөн нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй болгож байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хуулийн шаардлага хангасан дүгнэлт гаргуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна..

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан бусад мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийн бусад заалтуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын Газрын хяналтын прокурорын 019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                              Г.ДАВААРЕНЧИН

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ