Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2019/ДШМ/20

 

 

*******д холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч,

                                 Ерөнхий шүүгч                 Б.Батзориг

                                         Шүүгчид                            Г.Давааренчин                                  

                                                                           Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                           Прокурор                           А.Золзаяа

                                             Шүүгдэгч                              *******

                                         Шүүгдэгчийн өмгөөлөгч   Р.Атарцэцэг

                                                                                             Г.Амартүвшин

                                             Хохирогч                            *******

                                             Хохирогчийн өмгөөлөгч    А.Отгонбаяр

                                   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 208 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 208/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн -д заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 75/208/0099/Э индэкстэй, 2 хавтас хэргийг 209 оны 0 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 987 оны 05 дугаар сарын 9-ний өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 3 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, Улаанбаатар төмөр ын газарт ******* ******* ажилтай, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын 7 дугаар баг -ын -р айлын тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овогт *******ы ******* /РД:ЖИ870597/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2 жилийн 3-р дунд сургуулийн спорт зааланд 208 оны 0 дүгээр сарын 27-ны өдөр *******ыг зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 208/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн -д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ы -Эрдэнийг мөн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн -д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 505 дугаар зүйлийн 505., 50 дугаар зүйлийн 50.-д зааснаар шүүгдэгч ******* хохирогчид 4.9.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, 24.483.869 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Хохирогч цаашид энэхүү гэмтлийн улмаас эмчлүүлэх эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы -Эрдэнийг 0.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 0.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 жилийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож шийдвэрлэжээ.

Хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д 0.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хэргийн нөхцөл байдалтай тохироогүй ба дэндүү хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж гомдол гаргаж байна. Шүүхээс миний эрүүл мэндэд учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, тухайлбал баруун чихний хэнгэрэг, хальсны цоорол, баруун чихний гэмтэл огт эмчлэгдээгүй, хохирол төлбөр огт төлөгдөөгүй, гомдолтой байгаа талаар шүүх хуралдаанд илэрхийлсээр байтал шүүхээс хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие 208 оны 0 дүгээр сарын 27-ны өдөр *******д зодуулж эрүүл мэндээр хүнд хохирсноос хойш бүтэн жил гаруй хугацаанд ажил хөдөлмөр ажил эрхлэх боломжгүй санхүүгийн аср их доройтолд орсон. Гэр бүл үр хүүхэд тэжээн тэтгэх, эрүүл мэндээ эмчлүүлэх боломжгүй урт хугацаанд сэтгэл санаа санхүүгийн дарамтанд орсон хүнд үеүүдэд Г.-Эрдэний зүгээс санхүүгийн туслалцаа үзүүлээгүй, хохьчинь гэсэн байдалтай хөсөр хаяж уулзах, утсаар ярих талаар миний санаачлагыг хүлээж авахгүй байгаад гомдолтой байна. Энэ байдлаас харахад ******* үйлдсэн хэрэгтээ огт гэмшээгүй байна. Иймд шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. Хүнийг санаатайгаар зодож гавлын ясны шугаман хугарал, тархины хатуу хальс цус хуралт, баруун чихний цоорол, баруун хөхлөг сэртэн, баруун чихний арын цус хуралт зөөлөн эдийн гэмтэл зэрэг насан туршийн эрүүл мэндэд хохирол учруулсанд миний бие маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж хуульд заасан хорих ял оногдуулж өгнө үү. Миний бие эрүүл мэндээр хүнд хохирч, сэтгэл санаа эд материалын асар их хохирол амсаж байгаа тул *******д маш их гомдолтой байна.

...Би бэртсэнээсээ хойш бүтэн жил гаруй хугацаанд ажил хөдөлмөр ажил эрхлэх боломжгүй байсан. Гэтэл энэ хүн жил гаруйн хугацаанд ажил төрлөө хийгээд зүгээр явсан. Намайг ямар байгааг ерөөсөө мэдэхгүй. Би энэ хүнийг жил гаран хүлээсэн. Над руу утсаар хүртэл яриагүй. Ингээд шүүх хурал болохоос өмнө хэдэн төгрөг өгчихөөд тэгээд л хохирлыг нь барагдуулсан гэх мэт энэ байгаа байдал нь надад ерөөсөө таалагдахгүй байна. Би энэ хүнээс өчнөөн сая төгрөг нэхээгүй, зүгээр эмчилгээ хийлгэчихмээр байна, тархи толгойны гэмтэлтэй байгаа, биеийн байдал маш тогтворгүй байдаг. Яг хэдийд өвдөхийг нь би таашгүй, зүгээр л гамаа сайн бариад эмчилгээгээ ойр ойрхон сайн хийлгэвэл гайгүй байдаг. Одоо би ингээд ажилгүй байна. Би маш их гомдолтой байна гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хурал дээр *******ын биед учирсан гавал ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа зэрэгтээ эмчилгээ хийлгэж байгаа талаараа яриад харин баруун чихний хэнгэрэг цоорох, баруун чихний сэртэнгийн гэмтэл зэрэгтээ ерөөсөө эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа талаараа ярьдаг. Энэ яагаад эмчилгээ хийлгэж чадахгүй байна вэ? гэхээр мөнгө төгрөгийн асуудлаас болоод чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаа хийлгэж чадаагүй, мөнгөө авчирч байж хагалгаа хийдэг гэсэн гэж ярьсаар байтал шүүх хохирол төлөгдсөн гэж үзээд асуудлыг шийдээд ялын доод хэмжээ буюу торгох ялыг 5-40 нэгж оноосон, үүнийг хохирогч бага гэж үзээд гомдолтой байсан. Түүнээс биш хохирогчид учирсан хохирол төлбөр бүрэн төлсөн гэж яригдаагүй. Тиймээс та бүхэн энэ тал дээр анхаарч үзнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хохирогчийн давж заалдсан гомдлын тухайд бол анхан шатны шүүх хуралдаанаар хохирогчид 4.9.000 /дөрвөн сая есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол гарч, түүнийг нь шүүгдэгчийн талаас төлсөн байсан. Тухайн үед хохирогчийн гомдол саналыг асуусан, гомдолтой гэж хэлж байгаагүй талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд байдаг. Ингээд хохирол төлбөр төлөгдсөн байгаа учраас хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хүсэлт тавьсан. Тийм учраас шүүх хуульд заасны дагуу энэ хүний гэмт хэргээ хүлээсэн, гэмшсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзаад торгох ял шийтгэл оногдуулсан. Шүүх хуралдаан дээр цаашид гарах эмчилгээний зардлыг миний үйлчлүүлэгч төлнө гэдгээ удаа дараа хэлдэг. Хохирогч өөрөө яг ямар эмчилгээ хийлгэх гээд байна вэ?, хийлгэх шаардлагатай талаараа хэлээгүй, тодорхойгүй мөнгө нэхсэн. Тэгсэн байсан ч өнөөдөр Г.-Эрдэнийн зүгээс хохирогчид .500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хохирол буюу эмчилгээ сувилгаанд нь өгсөн. Хохирогч өөрөө эмнэлгээс ийм эмчилгээ хийлгэхэд тийм зардал гарна гэсэн бичиг авах боломжтой. Цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой гарах зардлыг миний үйлчлүүлэгч төлнө гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч талаас 29.4.000 /хорин есөн сая дөрвөн зуун дөчин гурван мянга/ төгрөгийг нэхэмжлэлж байсан. Шүүх үүнийг үзээд мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудыг судлаад 2.000.000/хоёр сая/ төгрөгийн бодит хохирол гарсан байна гэж үзсэн. Харин шүүгдэгчийн зүгээс 5 хоногийн завсарлага аваад 2.000.000/хоёр сая/ төгрөг нэмж нийтдээ 4.9.000/дөрвөн сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тухайн зүйл ангид хорих ялаас гадна торгох ял оногдуулж болно гэсэн заалт бий. Нэгэнт шүүгдэгч маань гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө барагдуулсан, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бий болсон учраас шүүгдэгчид торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийн нэхэмжилсэн 24.000.000/хорин дөрвөн сая/ төгрөг хэрэгсэхгүй болгосон ба түүн дотор ээж намайг хараагүй бол, 0 жилийн хугацаанд тийм хэмжээний цалин авах байсан, би тийм хэмжээний цалин авах байсан гэх зэрэг янз бүрийн ирээдүйд болох зүйлсийг дурдсан байсан. Үүнийг сэтгэл санааны хохирол гэж үзэхэд түүнийг нь төлөх хууль зүйн үндэслэл зохицуулалт байхгүй. Шүүх хуульд заасан нөхцөл байдал, нотлох баримтыг хангалттай шинжлэн судалсны үндсэн дээр энэ дүгнэлтийг гаргасан.

Хохирогчийн зүгээс эмнэлэгт хэвтээд гарахдаа чихний хагалгаа хийлгэнэ гэж яриад байна. Яг энэ тал дээр хохирогчийн өвчний түүхэнд чихний хагалгаа хийлгэнэ гэсэн асуумж өгүүлэмж байхгүй учир шүүх үүн дээр үнэлэлт зөв өгсөн. Шүүгдэгч ******* өмгөөлөгч авсан цагаасаа л хохирогчтой уулзья гэхээр ээжтэй уулз, тэгээд ээж нь ахтай нь хамт уулзана гээд өөрсдөө уулздаггүй. Шүүгдэгч өөрөө уулзах гээд ажлаасаа чөлөө аваад хот руу 2, 3 удаа очсон гэхдээ хохирогчтой уулзаж чадаагүй, тэгээд хуралд орж ирэхдээ ийм зүйл ярьж байна. Яахав хувийн таарамжгүй байдлын улмаас буюу эцэг эхийн зөвлөлөөс зохион байгуулсан тэмцээн дээр хохирогчтой зөв шүүгээч гэж маргасан. Хохирогч өөрөө давж заалдах гомдол гаргахаасаа өмнө 5.000.000/таван сая/ төгрөг өгчих тэгвэл давж заалдах гомдол гаргахгүй гэж байсан боловч хүн мөнгөтэй, мөнгөгүй үе байна. Энэ хүн өөрөө 3 хүүхэдтэй, эхнэр нь саяхан төрөөд 4 дэх нь гараад 3 сар гарантай болж байна. Хохирогчид хохирол төлбөрийг дутуу төлсөн зүйл бол байхгүй, харин ч илүү төлөлттэй явж байгаа. Харин шийтгэх тогтоолын 2 дугаар заалтад .000.000/нэг сая/ төгрөгийн хохирол төлбөр төлснийг дурдаж өөрчлөлт оруулах саналтай байна. Харин хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа гэдгийг дурдах нь зүйтэй гэв.

 

Прокурор давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчид цаашид учирсан гэм хорын хохирлын төлбөрөө иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Хохирогч тэгэхээр нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн.

Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс хорих ялын саналыг гаргасан байдаг боловч шүүхээс торгуулийн ял шүүгдэгчид оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар давж заалдах шатны шүүх ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд улсын яллагчийн зүгээс бол ял шийтгэлийг хүндрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийн хор уршиг арилсан гэхэд учир дутагдалтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* нь Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2 жилийн 3-р дунд сургуулийн спорт зааланд 208 оны 0 дүгээр сарын 27-ны өдөр *******ыг зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг  “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы -Эрдэнийг 0.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 0.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 жилийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 505 дугаар зүйлийн 505., 50 дугаар зүйлийн 50.-д зааснаар шүүгдэгч ******* хохирогчид 4.9.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, 24.483.869 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлын дагуу *******д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал: ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /-р хх-ийн 6-7, 2-р хх-ийн 30-39-р ху/, гэрч /-р хх-ийн 9-р ху/, Т.цэцэг /-р хх-ийн -р ху/, /-р хх-ийн 3-р ху/, насанд хүрээгүй гэрч /-р хх-ийн 9-р ху/, гэрч /-р хх-ийн 9-20-р ху/, /-р хх-ийн 2-р ху/, /-р хх-ийн 22-р ху/, М.чимэг /23-р ху/, /-р хх-ийн 24-р ху/, Т.цэцэг /-р хх-ийн 25-р ху/,/-р хх-ийн 26-р ху/, шинжээч /-р хх-ийн 30 –р ху/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 208 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн №2096 дугаартай дүгнэлт /-р хх-ийн 29-р ху/, УБ Сонгдо эмнэлгийн эмч Л.Тунгалагийн дүгнэлт /-р хх-ийн 240-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч нарын  208 оны дүгээр сарын 05-ны өдрийн №89 дугаартай дүгнэлт /-р хх-ийн 235-236-р ху/, Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /-р хх-ийн 35-42-р ху/, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдлын хуудас /-р хх-ийн 24-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул хэргийн оролцогчдын зүгээс энэ талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байна.

Харин анхан шатны шүүх *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  ...шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсан, цаашид гарах хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан...гэсэн дүгнэлт хийж, *******д прокуророос санал болгосон хорих ял шийтгэлийг оногдуулахгүйгээр 0.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 0.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогч *******од учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, шүүгдэгч ******* нь хохирогчийн зүгээс цаашид гарах хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан ёсоор илэрхийлээгүй байхад анхан шатны шүүх дээрх байдлаар дүгнэлт хийж түүнийг  0.000 / арван мянга/ нэгжтэй тэнцэх буюу 0.000.000 / арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 2-д заасан “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэсэн заалттай зөрчилдсөн, оногдуулсан торгох ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн -д зааснаар Г.-Эрдэнийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 208/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 4, 5 дугаар заалтуудыг өөрчлөн найруулж, 6 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн , .2, 39.7 дугаар зүйлийн , ., 39.9 дүгээр зүйлийн , .4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         .Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 208/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

         -4 дүгээр заалтыг: 4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн -д зааснаар ******* овогт *******ы -Эрдэнийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

-5 дугаар заалтыг: “5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар *******д оногдуулсан 02/ хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын 6 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогч *******од учирсан хохиролд .000.000 /нэг сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40. дүгээр зүйлийн , 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАОРИГ

                                        ШҮҮГЧИД                              Г.ДАВААРЕНЧИН

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ