Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

            Улсын яллагч Х.Еркебулан,

Шүүгдэгч Т.Отгонмөнх,

Өсвөр насны шүүгдэгч О.Энхзаяа, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Отгонбаяр, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт Отгонбаярын Энхзаяаг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт Тогоочийн Отгонмөнх нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701000134 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 19-нд Орхон аймагт төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нийслэлийн 16-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч”, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9-371 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Адууч О.Э /регистрийн дугаар ФВ 00321902/,

2.Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Чингис хаан” ХХК-д менежер ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8-331/Б тоотод оршин суудаг,

2011 оны 11 дүгээр сарын 08-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 20-нд 1 жил 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2013 оны 04 дүгээр сарын 30-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,

2015 оны 05 дугаар сарын 07-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-нд эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 02 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн, Тогооч овогт Т.О /регистрийн дугаар УХ 91111251/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Өсвөр насны /гэмт хэрэгт холбогдох үедээ 16 настай/ О.Энхзаяа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабиноль”-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалж, улмаар 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 184 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн,

Яллагдагч Т.Онь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 184 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабиноль”-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Эшүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би энэ өвсийг Орхон аймгийн Жаргалант сумын Улаан толгой багт оршин суух ээжийн эгч Оюунчимэгийн гэрийн хашаанаас олж авсан. Энэ тэр нутагт элбэг ургадаг юм шиг байна лээ. Би тухайн үед хоорондоо ярьж байсан хоёр хүний ярианаас сонсоод тэгээд сонирхолдоо хөтлөгдөөд багахан хэмжээгээр түүж авсан байсан юм. Тэрнээс биш манай эгч хашаандаа тэр өвсийг ямар нэгэн санаа зорилготойгоор тариалаад байдаггүй юм. Би тэр хоорондоо ярилцаж байсан хоёр хүнийг огт танихгүй, мэдэхгүй, өмнө нь харж байгаагүй юм. Тэр өвс нь тод ногоон өнгөтэй, хэдэн салаатай өвс байсан юм. Тэр үед би энэ зүйлийг хуулиар хориглосон байсан эсэхийг мэдээгүй, өөрийгөө тухайн үед гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг ойлгоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-202-203/,

 

Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би гэртээ хүн оруулсан гэм буруугаа ойлгож байна. Би тухайн өвс гээд татаад байсан зүйлийг авч явж байсныг, мөн энэ зүйл нь хуулиар хориотой байсан гэдгийг мэдээгүй байсан. Би гэртээ таних, танихгүй хүн оруулсандаа гэмшиж байна. Тэр байр миний төрсөн эгч Тогоочийн Мөнхтуулын өмчлөлийнх бөгөөд тэрээр 2015 онд гадаад буюу Австрали улс руу ажиллахаар явчихсан байгаа юм. Тэр өөрөө энд байхгүй, байрны гэрчилгээ нь өөрт нь байгаа байх. Явахдаа байрны түлхүүрийг надад үлдээгээд явсан ба би тэрнийг нь хүмүүст түрээсэлдэг юм...” гэсэн мэдүүлэг /хх-208-209/,

 

Гэрч Б.Төгссувдын “...Манай охин хар тамхины хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар би мэдэж байгаа. Хэргийн талаар охиноосоо асуухад Эрдэнэт хотын Жаргалант суманд өвөө, эмээ дээрээ байх үедээ гадуур гарч дэлгүүр орчхоод явж байхад нь хажуугаар өнгөрсөн хоёр танихгүй хүн: “энэ хар тамхины ургамал байна шүү дээ” гээд яриад зогсож байх үед нь яриаг нь сонсоод сонирхоод маргааш нь очиж ганцаараа түүсэн гэж байсан. Ингээд найз нартаа сонирхуулахаар авч ирээд найз нар нь хэрэглэсэн юм шиг байна лээ. Манай охин өөрөө тухайн хар тамхины төрлийн ургамлаас хэрэглээгүй гэж байсан …”гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

 

Гэрч Т.Майцэцэгийн “...Манай дүү цагдаагийн байгууллагад ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар мэдэж байгаа. Би энэ хэргийн талаар дүүгээсээ асуухад манай төрсөн эгч Тогоочийн Мөнхтуулын нэр дээр байдаг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар байрны 184 тоот байранд хүн байхгүй түрээслэж байсан хүмүүс нь гарсан эзэнгүй байх үед Отгонмөнхийн таньдаг дүү Лхагвасүрэн нь: “танай байранд очиж шивээс хийлгэе” гэж гуйгаад шивээсээ хийлгэхээр очоод хамт архи, пиво хэрэглэж байх үед нь хамт байсан хүмүүс нь хар тамхины төрлийн ургамал татахаар нь сонирхоод нэг татсан гэж байсан. Тухайн татсан өвсийг тэнд байсан охин авч ирсэн гэж байсан …”гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдсан Г.Өлзийгийн “…Гарьдбилэгийн гар утсыг манай гэрийн хажуу талын дэлгүүрт 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи, 2.5 литрийн том савтай 2 пиво аваад Отгонмөнх гэх найзынхаа түрээслэн амьдарч байгаа гэр болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар байрны 184 тоотод очихоор болсон ба тэр үед Лхавгасүрэнгийн гар утас дуугараад Энхзаяа ярьсан ба бид нар Отгонмөнхийн гэрт очих гэж байгаа талаар хэлээд “хамт явах уу” гэхэд  явъя гээд бид нарын байсан сааданд ганцаараа ирсэн. Ирэх үедээ гартаа жижиг гялгар уутанд нэг зүйл барьсан ирсэн ба юу болох талаар асуухад “өвс гэх нэршилтэй хар тамхи байгаа юм аа” гэхээр аваад харахад тухайн уутанд нойтон өвсний навчнуудыг хийчихсэн байсан. Тэгээд Отгонмөнхийн гэр лүү бид дөрөв явж байранд орсны дараа тухайн өвсөө шалан дээр тавьчхаад авч орсон архи, пиво задлаад ууж байхад шөнийн 00-01 цагийн үед Отгонмөнхийн гэрт Гэрэлт-Од, Оюунболд хоёр Гэрэлт-Одын нохойг салхилуулж байгаад орж ирсэн. Ингээд долуулаа болоод ууж байсан архи, пиво хувааж ууж байгаад бүгд согтоод муудчихсан байсан. Тэгээд Отгонмөнхийн гэрт байсан өвсийг харчхаад “энэ нөгөө өвс гээд байгаа хар тамхи юм уу? бөөнөөрөө хэрэглэж үзье” гээд тухайн өвсийг хэрэглэхээр болж өвс нь нойтон байсан тул би Отгонмөнхийн гэрт плитка халааж будаа агшаагчийн саванд нойтон өвсийг хийж хатаагаад татахад бэлэн болгосон. Харин намайг өвс хуурч байх үед бусад нь ундааны сав цоолж гялгар уут хуйлаад хэрэглэхэд бэлдэж байсан ба тухайн бэлдсэн ундааны савандаа хатаасан өвсөө мөнгөлөг цаасан дээр тавьж мөнгөлөг цаасаа шатааж гарсан утааг нь амаар сорж хэрэглэсэн. Энхзаяагийн авч ирсэн өвс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бид нар мөнгө төлж аваагүй, Энхзаяа л бид нар дээр авч ирсэн. Хаанаас авсан талаар асуухад Эрдэнэтээс авч ирсэн гэж байсан…” /1- хавтас 97-98/, 

 

Гэрч Б.Оюунчимэгийн “...Би түүний ээж Гансувдын төрсөн эгч нь байгаа юм. Зуны амралтаараа ирж амарсан. Манайд 10 гаруй хоног болсон. Би Энхзаяаг ургамал түүсэн талаар огт мэдэхгүй. Манайх 1996 оноос хойш ямар ч байсан 20 гаруй жил болж байгаа. Ийм ургамал ургадаг талаар огт мэдэхгүй, ямар ургамал байдаг талаар би мэдэхгүй. О.Энхзаяа яаж мэдсэн талаар ч би мэдэхгүй. Энэ ургамлыг устгуулах талаар мэдэж авлаа …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 212/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн №6207 тоот актын “...Шинжилгээнд ирүүлсэн “Г-6257 материалд 0.4 гр өвс мэт нунтаг зүйл” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл 2 литрийн кока кола ундааны савтай 200-250 граммын бор өнгийн шингэн зүйлтэй, уг савны дунд хэсэгт цоолж, цоолсон нүхээр өнгөгүй гялгар уутыг хуйлж шургуулсан эд зүйл, Гарьдбилэгийн гэх шээс 60 мл, Оюунболдын гэх шээс 90 мл, Гэрэлт-Одын гэх шээс 100 мл, Т.Отгонмөнхийн гэх шээс 90 мл, О.Энхзаяагийн гэх шээс 70 мл байсан шинжилгээнд тэнцэнэ.

-Шинжилгээнд ирүүлсэн “Т-6257 материалд 0.4 грамм өвс мэт нунтаг зүйл” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн.

-Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно.

-Шинжилгээнд ирүүлсэн 2 литрийн кока кола ундааны савтай 200-250 граммын бор өнгийн шингэн зүйлтэй уг савны дунд хэсэгт цоолж, цоолсон нүхээр нь өнгөгүй гялгар уутыг хуйлж шургуулсан байдалтай эд зүйлийн цоолсон хэсэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

-Шинжилгээнд ирүүлсэн Гэрэлт-Од, О.Энхзаяа нарын шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ агууламж илэрсэн.

-Тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно.

-Шинжилгээнд ирүүлсэн Гарьдбилэг, Оюунболд, Отгонмөнх, нарын гэх шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

-ЖИЧ: /Шинжилгээнд ирүүлсэн Г-6257 материалд 0.4 грамм өвс мэт нунтаг зүйл гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 литрийн кока кола ундааны савтай 200-250 граммын бор өнгийн шингэн зүйлтэй уг савны уг савны дунд хэсэгт цоолж, цоолсон нүхээр нь өнгөгүй гялгар уутыг хуйлж шургуулсан байдалтай эд зүйл, Ч.Лхагвасүрэнгийн гэх шээс 30 мл, Г.Өлзийгийн гэх 60 мл орчим шээсийг дүгнэлтийн хамт буцаав. Гарьдбилэг, Оюунболд, Гэрэлт-Од, Т.Отгонмөнх, О.Энхзаяа нарын гэх шээсийг шинжилгээнд хэрэглэж савыг устгалд оруулсан болно…” гэсэн дүгнэлт /1-р хавтаст х-56-59/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “…О.Энхзаяа нь урьд сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. О.Энхзаяа нь одоо сэтгэцийн өвчингүй байна. мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах дон, мансууруулах бодисын хамааралгүй байна. Мансуурах дон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал нь Монгол Улсад эмчлэгдэх боломжтой, СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой юм. О.Энхзаяад сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй.Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал донтолт 2 нь нэгэн ижил ойлголт юм…” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст х-232-233/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “…Т.Онь урьд сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоо сэтгэцийн өвчингүй байна. мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах дон, мансууруулах бодисын хамааралгүй байна. Мансуурах дон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал нь Монгол Улсад эмчлэгдэх боломжтой, СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой юм. Т.Отгонмөнхөд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын донтолттой хоёрын ялгааг шинжилгээгээр тодруулан тогтоох боломжгүй болно…” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст х-234-235/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст х-5/, Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /1-р хавтаст х-12-17/, Хүний биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /1-р хавтаст х-18/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст х-22, 24, 26, 28, 30, 32/, Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст х-7-9/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст х-162, 170/, оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хавтаст х-165/, шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст х-127/, Шийтгэх тогтоолын хуулбар /1-р хавтаст х-128-131, 134-136, 151-152/, өсвөр насны шүүгдэгч О.Энхзаяагийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст х-154/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст х-215-216/, Хувийн байдлыг тогтоосон баримт /1-р хавтаст х-221/, хохирлын баримт /хх-32-38/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /1-р хавтаст х-248-249/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Энхзаяа нь худалдаалах зорилгогүйгээр 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрогидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны 184 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн болох нь дээр дурдсан гэрч Б.Төгссувд, Т.Майцэцэг, Б.Оюунчимэг нарын мэдүүлэг, тус хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдсан Г.Өлзийгийн мэдүүлэг, шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн ¹6207 тоот актын дүгнэлт, өсвөр насны шүүгдэгч О.Энхзаяагийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлэн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Т.Онь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10-р байрны 184 тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрогидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг хэрэглэх орон байраар хангасан болох нь дээр дурьдсан гэрч Б.Төгссувд, Т.Майцэцэг, Б.Оюунчимэг нарын мэдүүлэг, тус хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдсан Г.Өлзийгийн мэдүүлэг, шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн ¹6207 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Т.Отгонмөнхийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Өсвөр насны шүүгдэгч О.Энхзаяагийн сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Т.Отгонмөнхийн сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай анийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч О.Энхзаяа, шүүгдэгч Т.Отгонмөнх нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах бүрэн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч Т.Отгонмөнх, өсвөр насны шүүгдэгч О.Энарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Мөн шүүгдэгч Т.Отгонмөнх, өсвөр насны шүүгдэгч О.Энарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, өсвөр насны шүүгдэгч О.Энхзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож,

Шүүгдэгч Т.Отгонмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Отгонмөнх, О.Энар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 литрийн кока кола ундааны савтай 200-250 граммыг бор өнгийн шингэн зүйлтэй сав 1 ширхэг, 0.3 грамм өвс мэт нунтаг гялгар ууттай ногоон өнгийн ургамал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч Адууч О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч Тогооч овогт Тн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2.Өсвөр насны шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Т.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Эд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорихоор,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар  Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э, Т. нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 литрийн кока кола ундааны савтай 200-250 граммыг бор өнгийн шингэн зүйлтэй сав 1 ширхэг, 0.3 грамм өвс мэт нунтаг гялгар ууттай ногоон өнгийн ургамал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч О.Э, шүүгдэгч Т.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР