Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 320/ШШ2025/00414

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 320/ШШ2025/00414

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  М Б ХК-ийн,

Хариуцагч: М.Ө

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 10,014,440.46 (арван сая арван дөрвөн мянга дөрвөн зуун дөч) төгрөг (дөчин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 320/2025/00350/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 10,014,440.46 төгрөг. 1.1. 6000065493 тоот гэрээний үүрэгт: Үндсэн зээл 167,467.94 төгрөг, үндсэн хүү 41,223.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,988.16 төгрөг. 1.2. 6000065751 тоот гэрээний үүрэгт: Үндсэн зээл 167,206.43 төгрөг, үндсэн хүү 41,159.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,990.01 төгрөг. 1.3. 6000061263 тоот гэрээний үүрэгт: Үндсэн зээл 6,036,968.99 төгрөг, үндсэн хүү 1,381,669.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,789.33 төгрөг. 1.4. 6000121819 тоот гэрээний үүрэгт: Үндсэн зээл 464,625.03 төгрөг, үндсэн хүү 139,876.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,176.25 төгрөг. 1.5. 6000061775 тоот гэрээний үүрэгт: Үндсэн зээл: 1,188,657.07 төгрөг, үндсэн хүү 273,041.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,600.62 төгрөг. Нотариатын төлбөр 17,000 төгрөг.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000065493 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 210,679.91 төгрөг, 6000065751 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 210,355.67 төгрөг, 6000061263 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 7,484,427.61 төгрөг, 6000121819 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 617,677.98 төгрөг, 6000061775 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,474,299.29 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 10,014,440.46 төгрөгийг хариуцагч М-ын Ө-ээс гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь тал)

Хариуцагч М.Ө- шүүхэд гаргасан тайлбартаа: Би М Б ХК-иас нэхэмжилж байгаа цахим зээлийн гэрээний үүрэгт: 6000065493 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 210,679.91 төгрөг, 6000065751 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 210,355.67 төгрөг, 6000061263 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 7,484,427.61 төгрөг, 6000121819 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 617,677.98 төгрөг, 6000061775 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,474,299.29 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 10,014,440.46 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 46-47 дахь) 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М Б ХК нь хариуцагч М.Ө-т холбогдуулан цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 10,014,440.46 (арван сая арван дөрвөн мянга дөрвөн зуун дөч) төгрөг (дөчин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ө- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ...М Б ХК-иас нэхэмжилж байгаа цахим зээлийн гэрээний үүрэгт...нийт 10,014,440.46 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 10,014,440.46 (арван сая арван дөрвөн мянга дөрвөн зуун дөч) төгрөг (дөчин зургаа) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,181 төгрөгийн тал хувь болох 87,590.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Ө-ээс улсын тэмдэгтийн хураамж 87,590.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М Б ХК-ийн нэхэмжилсэн цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 10,014,440.46 (арван сая арван дөрвөн мянга дөрвөн зуун дөч) төгрөг (дөчин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ө- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,181 төгрөгөөс 87,590.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Ө-ээс улсын тэмдэгтийн хураамж 87,590.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч М Б ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА