| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/00264/И |
| Дугаар | 320/ШШ2025/00416 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 320/ШШ2025/00416
| 2025 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 320/ШШ2025/00416 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: ҮИ ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: М-ын А-д холбогдох,
Үндсэн зээл 1,597,139 төгрөг, зээлийн хүү 1,251,072 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,767 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, эрэн сурвалжлуулсан тухай зардал 70,200 төгрөг, нийт 3,032,678 (гурван сая гучин хоёр мянга зургаан зуун далан найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 320/2025/00264/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ҮИ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-, О.Ү нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 3,032,678 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 1,597,139 төгрөг, зээлийн хүү 1,251,072 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,767 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг.
Гэрээ байгуулсан огноо: 2023 оны 2 дугаар сарын 15. Гэрээ дуусгавар болох огноо: 2025 оны 2 дугаар сарын 15. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 270,000. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2022 оны 3 дугаар сарын 05. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр С.И ХХК-иас Galаху А53 5G 128GВ гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг С,И ХХК-ийн Хаан банк дахь ************* тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг өнөөг хүртэл зөрчсөөр байна. ББСБ-аас энэхүү зээлийг хэвийн төлүүлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч, удаа дараа зээлдэгчтэй холбогдож, зээлдэгчийн нөхцөл байдлыг ойлгон хугацаа олгож байсан боловч зээлдэгч 2023 оны 04 сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул зээлдэгчийг харьяа аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч гардаж аваагүй бөгөөд тус аймгийн шүүхийн захирамжийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн. Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас зээлдэгчийн оршин суугаа хаягийг тогтоож, 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 50/4-5667 тоот албан тоот илгээсэн. Иймд тус албан тоотын дагуу зээлдэгчийн оршин суугаа баталгаат хаягийн дагуу дахин иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргав. Зээлийн гэрээний 3.2-т зээлдэгч нь Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Нэхэмжлэлтэй холбоотой баримт бичгийг хавсаргав гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэхь тал)
2. Хариуцагч М.А- шүүхэд гаргасан тайлбартаа: Би ҮИ ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 1,597,139 төгрөг, зээлийн хүү 1,251,072 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,767 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, эрэн сурвалжлах зардал 70,200 төгрөг, нийт 3,032,678 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 61 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ҮИ ББСБ ХХК нь хариуцагч М.А-д холбогдуулан үндсэн зээл 1,597,139 төгрөг, зээлийн хүү 1,251,072 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,767 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, эрэн сурвалжлуулсан тухай зардал 70,200 төгрөг, нийт 3,032,678 (гурван сая гучин хоёр мянга зургаан зуун далан найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.А- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ...нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 1,597,139 төгрөг, зээлийн хүү 1,251,072 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,767 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, эрэн сурвалжлах зардал 70,200 төгрөг, нийт 3,032,678 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,032,678 (гурван сая гучин хоёр мянга зургаан зуун далан найм) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,473 төгрөгийн тал хувь болох 31,736.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.А-гээс улсын тэмдэгтийн хураамж 31,736.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ҮИ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,597,139 төгрөг, зээлийн хүү 1,251,072 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,767 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, эрэн сурвалжлуулсан тухай зардал 70,200 төгрөг, нийт 3,032,678 (гурван сая гучин хоёр мянга зургаан зуун далан найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.А- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,473 төгрөгөөс 31,736.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.А-гээс улсын тэмдэгтийн хураамж 31,736.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч ҮИ ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА