| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/00134/И |
| Дугаар | 316/ШШ2025/00279 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 316/ШШ2025/00279
| 2025 оны 04 сарын 14 өдөр | Дугаар 316/ШШ2025/00279 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С*** аймаг С******* сум Б***, ** дугаар баг, 2*** тоотод оршин суух, Б******* овогтой Ц******* Б******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С*** аймаг С******* сум ** дугаар баг, *** дугаар хэсэг, 0*** тоотод оршин суух, М*** овогт Ю******* Э******* /*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ...79,500.500 төгрөг гаргуулах тухай 316/2025/00134/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч Ю.Э*******оос дараах 2 шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлж өгөхийг хүсэж байна. 1. Үхрийн зах зээлийн үнэ нэг үхрийн хувьд 1сая 500мянган төгрөг бөгөөд 4 үхрийн хохирлыг тооцоолох үед 1сая 500мянган төгрөг х 4 = 6,000,000 (зургаан сая) төгрөгийн хохирол амссан гэж тооцоолж байна. Иймд үхрийг хохиролтой хугацааны үржлийн тооцооллоор, үржлийн үйл ажиллагаа алдагдсан хугацааг тооцож, нийт одоогийн зах зээлийн үнийн дагуу нөхөн төлүүлж хохирлыг мөнгөн дүнгээр гардуулан өгөхийг хүсэж байна.
2.Байшин бариулах, мотоцикль, морь, гахай худалдан авах, гахайн байр бариулах, өвөлжөө шавардуулах, хөрөө рамны ширээ, худаг барих, 11 үхрээ шилжүүлэн ачиж ирэх зардал, гахайн байр барих хуучин палк авах, гахайн байрны шал цутгах цемент авах, хүүхдэд нь туслах зорилгоор Ю. Э*******од бэлэн болон банкны харилцах дансаар өгсөн юм. Намайг маш ихээр хохироож байна. Иймд нийт 73, 500, 500 (далан гурван сая, таван зуун мянга, таван зуун) төгрөгийг хариуцагчаар гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна.
3.Нэхэмжлэгч миний 2 шаардлагыг үндэслэн үзэж хариуцагч Ю.Э*******оос 73, 500, 500 (далан гурван сая, таван зуун мянга, таван зуун) болон (4 үхрийн) хохирлын 6,000,000 (зургаан сая) төгрөг. НИЙТ 79,500,500 (далан есөн сая, таван зуун мянга, таван зуун) төгрөгийг гардуулан өгч, хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна.
НЭХЭМЖЛЭЛИЙН ҮНДЭСЛЭЛ: 1. Хариуцагч Ю.Э*******од 2017 оны 10 дугаар сард 11 толгой үхрээ тоолон өгсөн нь үнэн. Үүнийг хариуцагч Ю. Э******* 2018 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар гэхэд 3 тугалтай үхэр, улаан хүрэн үнээ нь 1 тугалтай, мухар улаан үнээ 1 тугалтай, бараан нүүртэй улаан үнээ 1 тугалтай, тугал нь 1 эр, 2 охин, 1 улаан халзан эр, 2 охин улаан халзан 3 бяруу нь 2охин, 1 эр, 2 гунж улаан халзан байсан гэж гараар бичиж баталгаажуулж өгсөн байна. Баасанжаргал гэдэг хүний, малын тоогоор дүгнэлт хийхэд 2018 онд 5 тугалтай болж (2 эрсдэлтэй) гэж бодоход одоо 3 том үхэр нь 2 гунжаас гарна. 2019 онд мөн 5 тугал нь (2 нь эрсэдсэн) гэхэд 3 үлдсэн байна. 2020 оноос хойш 7,8 сард авсан байвал 3 үлдэнэ гэж бодоход 10-14 үхэр байна. Улаан халзан 1 үнээний 3 тугал нь 1 эр 2 эм байсан. 2 тооны шүдлэн өгсөн нь гунж болсон байна. 3 бяруу байсан нь 1 эр 2 эм байсан. 2019 онд үхэр худалдсан нь өөрийн 3 тугал, 3 бяруугаа Л. Өлзий гэгчид худалдсан гэж бодож байгааг минь үндэслэж үлдсэн үхрээ нэхэмжилж авахыг, шийдвэрлүүлж өгөхийг хүсэж байна. Хохирогч миний тооцооллоор 14 үхэр байхаас 4 үхэр эндсэн гэж үзээд 10 үлдэхэд 6-г нь худалдсан гэж үзэж байгаа бол, ядаж надад 4 үхэр байх ёстой гэж үзэж байгаа юм. 1 үхрийн зах зээлийн үнэ: 1сая 500мянга төгрөг 4 үхрийн нийт хохирол: 1сая 500мянга төгрөг х 4 = 6,000,000 (зургаан сая) төгрөгийн хохирол амссан. Хариуцагч нь миний малыг үржлийн хувьд зөв зохистой удирдах үүргээ биелүүлээгүй. Үүнээс шалтгаалан миний хохирол бодитойгоор тооцогдох боломжгүй болсон байдлыг минь үндэслэн хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. 2. Хариуцагч Ю.Э******* байшин бариулах 22,000,000 (хорин хоёр сая), мотоцикль 1, 600,000 (нэг сая зургаан зуун мянга), морь 1,600,000 (нэг сая зургаан зуун, мянга), гахай худалдаж авахад 7,500,000 (долоон сая, таван зуун, мянга), гахайн байр бариулахад 4,500,000 (дөрвөн сая, таван зуун, мянга), хүүхдэд нь туслах зорилгоор (8,000,000 найман сая), худаг барихад 4, 500,000( дөрвөн сая, таван зуун, мянга), 11 үхрээ шилжүүлэн ачиж ирэхэд 600,000 (зургаан зуун мянга), өвөлжөө шавардуулахад 450,000 (дөрвөн зуун тавин мянга), хөрөө рамны ширээ авахад 4,500,000 (дөрвөн сая, таван зуун, мянга), гахайн байр барихад хуучин палк мод авахад 2,000,000 (хоёр сая) төгрөг тус тус өгсөн болон банкны харилцах дансаар 16, 250, 500 (арван зургаан сая, хоёр зуун тавин мянга, таван зуун)төгрөг шилжигдсэн байна. Нийт бэлнээр болон банкны харилцах дансаар 73,500, 500 (далан гурван сая, таван зуун мянга, таван зуун) төгрөгийг шилжүүлэн авч намайг маш их хохироосон. 3. Иймд дээрх үндэслэлийг үндэслэн үзэж хариуцагч Ю.Э*******оос 73,500,500 (далан гурван сая, таван зуун мянга, таван зуун), (4 үхрийн) хохирлын 6,000,000 (зургаан сая) төгрөг. НИЙТ 79, 500, 500 (далан есөн сая, таван зуун мянга, таван зуун) төгрөгийг гардуулан өгч, хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч нь Ю.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Б*******гаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбар гаргаж байна. Ц.Б******* нь 2017 онд мал /үхэр/ хүнээс худалдаж авах хэрэгтэй байна гэж хэлээд намайг дагуулаад хэдэн тооны үхэр худалдаж авсан ба тухайн үхрүүдээ Б.М гэдэг хүнээр маллуулж байгаад 2019 оны намар махны ченж дагуулж ирээд өөрийнхөө байгаа үхрүүдээ аваад явсан ба энэ талаар малчин Б. М нь өмнө нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байгаа. Ямар учраас өөрөө буцааж авсан үхрүүдээ надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Бид 2-ын хувьд тухайн үед хамтран амьдрах зорилготой байсан байсан ба тухайн үед хэн хэнийхээ данс руу хэрэгцээнийхээ мөнгийг өгч авалцаж байсан байх. Миний хувьд ч гэсэн тухайн үед уурхайд ажилладаг байсан Бидний хооронд зан байдлын таарамжгүй байдлын улмаас шалтгаалж цаашид амьдрах нөхцөлгүй болсноос хойш Ц.Б******* янз бүрийн мөнгө нэхэж цагдаагийн байгууллагаар намайг өөрийг нь залилсан хэмээн шалгуулсан. Энэ асуудлыг Улсын Ерөнхий Прокурорын газраас эцэслэн шийдвэрлэж намайг Ц.Б*******г залилсан асуудал байхгүй учраас хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хаасан. Одоо бид 2-ын хооронд ямар нэгэн өглөг, авлагын асуудал байхгүй. Өөрөө ч энэ талаараа хэлсэн яриа миний утсанд бичигдсэн байсныг Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба нотлох баримтуудыг гаргаж өгөх болно гэжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б*******гаас ... Миний бие шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргасан. Үүнд: Дөрвөн тооны үхрийн үнэ 6.000.000 төгрөг,мотоциклийн үнэ 1.600.000 төгрөг, морины үнэ 1.600.000 төгрөг, гахай худалдан авсан 7.500.000 төгрөг, гахайн байр бариулахад 4.500.000 төгрөг шипал авахад 2.000.000 төгрөг, хүүхдэд нь тусалж 8.000.000 төгрөг, мод зүсэх хөрөө рам авсан 4.500.000 төгрөг, худаг барихад 4.500.000 төгрөг, үхрээ ачиж ирэхэд 600.000 төгрөг өвөлжөө шавардуулахад 450.00 төгрөг, дансаар шилжүүлсэн, байшин бариулахад бэлэн өгсөн 22.000.000 төгрөг, дансаар 16.250.500 төгрөг бүгд 79.500.500 төгрөгийг Э*******оос гаргуулж авахаар нэхэмжлэл гаргасан. Бид хамтарч ажиллах гэж ярьсан байсан. Э******* бид хоёрын хооронд ямар дотно харилцаа байгаагүй. Би дээрх мөнгийг дансаар болон бэлнээр өгч байсан. Үүнийгээ түүвэрлэн шүүхэд гаргаж өгсөн. Бидний барьсан байшин одоо Ю.Э*******ын эзэмшилд байгаа, Э******* нь өөр авгай аваад хүүхэд гаргасан, бидний энэ газрын гэрчилгээг сүүлд суусан эхнэрийнхээ нэр дээр авсан болохыг би саяхан мэдсэн. Миний энэ бариулсан гэх байшин эд хөрөнгө Ю.Э*******од байгаа тул би мөнгөө гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022-10-15-нд гаргасан хариуцагч Ю.Э*******ын хүсэлт, 2023-01-03-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн Сэлэнгэ аймгийн прокурорын газрын тогтоол, мөн гомдол хүлээн авах татгалзах прокурорын тогтоолууд ,2024-03-07-ны өдрийн улсын прокурорын газрын прокурорын тогтоол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.Б*******гийн дансны хуулга, малын болон байшингийн фото зураг зэрэг баримтуудыг мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Б******* нь 79.500.500 төгрөгийг хариуцагч Ю.Э*******оос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн болон хариуцагч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Дараах үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч Ц.Б*******, хариуцагч Ю.Э******* нар нь үхэр, гахай аж ахуй эрхэлж үйл ажиллагаа явуулахаар тохирч үхэр, гахайн байр, байшин барихаар зорилгоор нэхэмжлэгч Ц.Б******* нь өөрийн эзэмшлийн Хаан банкны данснаас хариуцагч Ю.Э*******ын эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансанд 15.955.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 23-аас 2019 оны 05 дугаар сарын 26-ны хооронд шилжүүлсэн, 22.000.000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн ба уг гахайн байр, байшин нь хариуцагч Ю.Э*******ын эзэмшилд байгаа болох нь нэхэмжлэгч талын тайлбар, мөнгө шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 38-60 тал/.
Хариуцагч Ю.Э******* нь өөрийн дансанд хүлээж авсан мөнгөний талаар болон бэлэн өгсөн 22.000.000 төгрөгийн талаар маргаагүй, бид 2 -ын хувьд тухайн үед хамтран амьдрах зорилготой байсан ба хэн хэнийхээ данс руу хэрэгцээнийхээ мөнгийг өгч авалцаж байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан.
Мөн дээрх үндэслэлээр хэрэгт шалгагдаж байхдаа... Ю.Э******* миний бие Б******* гэж хүнийг залилан мэхэлсэн зүйл байхгүй, Б******* гэж хүний данснаас миний банкны данс руу шилжүүлж орсон бол эрх бүхий байгууллагаас тогтоогдсон мөнгөн дүнг буцаагаад төлөхөд татгалзах зүйлгүй гэж хүсэлт гаргасан байна.
Хариуцагч Ю.Э******* нь нэхэмжлэгч Ц.Б*******гаас 15.988.000 төгрөгийг дансаар, гахайн байр болон байшин бариулахаар 22.000.000 төгрөгийг бэлнээр авсан, мөн барьсан байшин нь хариуцагч Ю.Э*******ын эзэмшилд байгаа талаар тайлбар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэж тайлбарыг шүүхэд гаргасан хэдий ч өөрийн тайлбар татгалзалтай холбоотой баримтыг мөн шүүхэд гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй тул бэлнээр 22.000.000 төгрөг, дансаар шилжүүлсэн 15.955.000 төгрөг нийт 37.955.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэв.
Дээрх үйл баримтаас үзвэл зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хэлбэрийн хувьд амаар байгуулсан гэж үзсэн болно.
Харин нэхэмжлэгч нь хариуцагч Ю.Э*******оос 4 тооны үхрийн үнэ 6.000.000 төгрөг, мотоциклийн үнэ 1.600.000 төгрөг, морины үнэ 1.600.000 төгрөг, гахай худалдан авсан 7.500.000 төгрөг, гахайн байр бариулахад 4.500.000 төгрөг шипал авахад 2.000.000 төгрөг, хүүхдэд нь тусалж 8.000.000 төгрөг, мод зүсэх хөрөө рам авсан 4.500.000 төгрөг, худаг барихад 4.500.000 төгрөг, үхрээ ачиж ирэхэд 600.000 төгрөг өвөлжөө шавардуулахад 450.000 төгрөг, дансаар шилжүүлсэн мөнгөний зөрүү 295,500 төгрөг бүгд 41.545.500 төгрөгийг хэзээ, ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр өгсөн, хэнд өгсөн нь тодорхойгүй, үхэр, морь, гахай, гахайн байр гэж нэхэмжилж байгаа боловч зах зээлийн үнэлгээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран ажиллах зорилготой байсан гэх, хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамтран амьдарч байсан гэх боловч хэн алины тайлбараар дээрх хамтран ажилласан, хамтран амьдарч байсан нь нэхэмжлэгч хариуцагчийн өөрсдийн тайлбараар үгүйсгэгдэж байгаа, мөн нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбараа холбогдох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 549,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Э*******оос 347,725 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю******* Э*******оос 37.955.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цэдэмдамбын Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41.545.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 549,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Э*******оос 347,725 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ