| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00043/И |
| Дугаар | 193/ШШ2025/00158 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 193/ШШ2025/00158
| 2025 03 19 | 193/ШШ2025/00158
|
|
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* *******, *******од оршин суух ******* ургийн *******гийн ******* РД: /*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ын ны од оршин суух, ургийн овогт ы РД://, ургийн овогт ы РД:// нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 22 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.,
Хариуцагч: Т.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч иргэн Т., Т. нар нь таньдаг хүнээр маань дамжуулан гуйж надаас мөнгө зээлэх хүсэлт гаргасны дагуу 15,000,000 төгрөг зээлж 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 0455 бүртгэлийн дугаартай, хүү төлөхгүй нөхцөлтэй зээлийн гэрээ Т.тэй байгуулж, хариуцагч Т.ын хаан банкны тоот дансанд 10,000,000 төгрөг шилжүүлж, 5,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн.
Мөн үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Т.ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн , гэрчилгээний 000323444 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 0454 дугаартай барьцааны гэрээг байгуулан нотариатчаар тус тус гэрчлүүлсэн.
Зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу зээл төлөх хугацаа болсон ч үндсэн зээлийн төлбөрөө буцаан төлөхгүй өнөөдрийг хүрч намайг бүтэн 5 сар хохироож байна.
Хариуцагч Т. нь зээлийг буцаан төлөх үүрэг хүлээж зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан учир хариуцагчаар татсан болно.
Хариуцагч Т. нь зээл авах хүсэлтийг хамтдаа гаргаж, хамт төлөх талаар тайлбар гаргаж байсан бөгөөд өөрийн Хаан банкны дансанд зээлийг хүлээн авсан учир хариуцагчаар татсан болно. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 15,000,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн хэлэлцүүлгийн өмнө талууд эвлэрэн хэлэлцэж, 15,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын 5,000,000 төгрөгөөс татгалзаж, 10,000,000 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн байгаа. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан. Мөн хариуцагч Т.ээс татгалзаж байна гээд эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр өгчээ.
Хариуцагч Т., Т. нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн *******гийн ******* нь Гэрээний үүрэгт холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Талууд 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 0455 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ:
1. Хүү төлөхгүй нөхцөлтэй 10,000,000 төгрөгийг Т.ын хаан банкны тоот дансанд шилжүүлж 5,000,000 төгрөгийг бэлнээр нийт 15,000,000 төгрөг өгсөн гэжээ. Хэдий зээлийн гэрээний дүнг 15,000,000 төгрөг гэж хэлцэл хийсэн ч дээр дурдсан бэлнээр өгсөн гэж байгаа 5,000,000 төгрөгийг хүүнд тооцно гэж амаар тохиролцож үндсэн зээлийн дунд оруулан зээлийн гэрээг байгуулсан байдаг. Харин 10,000,000 төгрөгийг дансаар авсан ба үүнээс харахад 10,000,000 төгрөг зээлдүүлээр зээлийн гэрээ байгуулсан нь тодорхой байна. Хариуцагч тал бэлнээр ямар нэг төлбөр аваагүй болно.
2. Зээл төлөх хугацаа болсон ч үндсэн зээлийн төлбөрөө төлөхгүй хохироож байна гэжээ. Хариуцагч тал 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч *******гийн хаан банкны тоот дансанд 2,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зуучлагч Ш.гийн хаан банкны дансанд 2,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч *******гийн хаан банкны тоот дансанд 1,600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Энэхүү зээлийн төлбөр шилжүүлсэн баримтыг хаан банкны тамгатай хуулгаар хавсаргав.
Ийнхүү хариуцагч тал зээлийн үндсэн төлбөрөөс нийт 5,600,000 төгрөг төлсөн байтал 15,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 282.3-д "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана" гэж заасны дагуу талууд хүүний талаар зээлийн гэрээнд дурдаагүй болно. Хариуцагч тал зээлийн үндсэн төлбөрөөс 5,600,000 төгрөг төлсөн нь нотлогдож байгаа тул үлдэгдэл 4,400,000 төгрөгийг шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу төлөх тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т., Т. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 15,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгөөс татгалзаж, 10,000,0000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас татгалзаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.ээс татгалзаж, хариуцагч Т.тай эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 10,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай буюу 2025 оны 04 дүгээр сарны 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Зохигчид маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцэх эрх нь нээлттэй бөгөөд эвлэрлийн гэрээг бичгээр гарган гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд өгснийг шүүх зохигчид эвлэрсэн гэж үзнэ гэж заасан байх тул энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүх зохиогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5-д зохиогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заахаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,550 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 129,600 төгрөгийг улсын төсвийн данснаас нэхэмжлэгч Д.******* буцаан олгож, 87,475 төгрөгийг хариуцагч Т.аас гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарны 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Д.*******д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан тул зохиогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,550 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн багасгасан шаардлага болох 5,000,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн тал хувь болох 47,475 төгрөгийг улсын төсвийн данснаас нэхэмжлэгч Д.******* буцаан олгож, хариуцагч нараас 142,425 төгрөгийг хариуцагч Т.аас гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3.Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН