| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00060/И |
| Дугаар | 193/ШШ2025/00159 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 193/ШШ2025/00159
2025 03 19 193/ШШ2025/00159
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *******, *******, *******ны төв байранд байрлах, ХК-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, 0*******, *******, ******* хаягт оршин суух, *******ийн *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,846,683.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. ... Зээлдэгч ******* овогтой ******* нь 2024 оны 08 сарын 28-н өдөр ЗГ-R110038218 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 (арван сая төгрөг) -н зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч ******* овогтой ******* нь тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 01 сарын 21 өдрийн байдлаар 144 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10,846,683.89 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгч ******* овогтой ******* -н *******тай байгуулсан ЗГ-R110038218- тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 10,846,683.89 (арван сая найман зуун дөчин зургаан мянга зургаан зуун наян гурван төгрөг наян есөн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж *******анд олгуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХК-ий нэхэмжилсэн 10,846,683.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК нь хариуцагч Д.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 10,846,683.89 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүрэгт 10,846,683.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 188,497 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 94,248.5 төгрөгийг улсын төсвөөс, 94,248.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Д.******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ХК-ий нэхэмжлэлтэй, *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,846,683.89 (арван сая найман зуун дөчин зургаан мянга зургаан зуун наян гурван төгрөг наян есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,497 (зуун наян найман мянга дөрвөн зуун ерэн долоон) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 94,248.5 (ерэн дөрвөн мянга хоёр зуун дөчин найман төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 94,248.5 (ерэн дөрвөн мянга хоёр зуун дөчин найман төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагч Д.*******гаас гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН