| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00020/И |
| Дугаар | 193/ШШ2025/00163 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 193/ШШ2025/00163
2025 03 20 193/ШШ2025/00163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух,******* ургийн овогт *******гийн ******* РД:/*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ,чдын од оршин суух хаягтай, ургийн овогт гийн РД:/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 3,070,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Ж.т холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.ын талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь Х.*******гээс Ж. нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэг жилийн хугацаатай 6,000,000 төгрөгийг хүүгүйгээр алданги 0,5 хувиар бодож, нотариатаар баталгаажуулж, бэлнээр авсан болно. Түүнээс хойш увуулж цувуулан 4,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Үлдэгдэл мөнгө өгөхгүй, утас нь холбогдохгүй, байгаа газар нь тодорхойгүй байгаад байсан. 2024 оны 2 дугаар сард эрэн сурвалжлуулах хүсэлт Сүхбаатар дүүргийн шүүхэд өгч 2025 оны 1 дүгээр сард хариуцагчийг олсон. *******т байгааг олоод тус шүүхэд 2,000,000 төгрөг үндсэн мөнгө болон алданги 0,5 хувь 1,000,000 төгрөг, шүүхэд эрэн сурвалжлуулсны тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 3,070,200 төгрөгийг Ж.ээс гаргуулах хүсэлтэй байна гэв.
2. Хариуцагч Ж. шүүхэд гаргасан татгалзалын үндэслэлээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхүүлэнгийн талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Хариуцагч: Иргэн А. бид хоёрын хооронд өмнөх харилцааны нийт 4,500,000 төгрөгийн асуудал байсан. 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нотариатын гэрээ хийхдээ 6,000,000 төгрөгөөр гэрээ хийе, тэгээд 4,500,000 төгрөгийн төлбөр төлөгдөөд дуусахаар ерөнхийдөө болно гэж ярилцсан байсан. 4,000,000 төгрөгийг төлсөн байсан ба 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хавьцаа 500,000 төгрөгийг төлөөд дууссан. Миний А.т өгөх мөнгө 4,500,000 төгрөг болсон гэж үзээд үлдэгдэл 1,500,000 төгрөгийг өгөөгүй байгаа. 6,000,000 төгрөгөөр нотариатын гэрээ хийсэн боловч анхны бидний дундах тооцоо бол 4,500,000 төгрөг. Хуулийн хүрээнд 6,000,000 төгрөгийн гэрээ хийсэн боловч анх тохиролцсоноор 4,500,000 төгрөг ба тус 4,500,000 төгрөгийг төлсөн байгаа гэв.
гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: зээлийн гэрээний хуулбар /хх4-5/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх6-9/, итгэмжлэл /хх11/.
5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх22/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх40-46, 52/, итгэмжлэл /хх63/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Хэрэгт дараах гэрээнүүд авагдсан байна. Үүнд:
1. 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр М болон Г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:
1/ Мнь Гад 37,000,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүүгүй зээлнэ.
2/ Зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу 0.5 хувиар алданги тооцно.
3/ Зээлдүүлэгч нь 27,000,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Гын Хаан банк дахь дансанд шилжүүлэн өгсөн. Үлдэх 10,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлнэ.
2. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Мболон Г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:
1/ Мнь Гад 40,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хүүгүй зээлнэ.
2/ Зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 2 хувиар алданги тооцно.
Хоёр.
1. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Мнь хариуцагч Г болон Гнарт холбогдуулж үндсэн зээл 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
2. Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ ...2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг талууд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр сунгасан гэж үзэж байгаа. Ийм учраас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг гаргуулна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсгүүдэд зааснаар гэрээний үүргийг 2 хариуцагч нараас тэнцүү нэхэмжилнэ гэж тайлбарласан.
3. Хариуцагч Г нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1/ 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 37,000,000 төгрөг огт хүлээж аваагүй;
2/ 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 40,000,000 төгрөг хүлээж аваагүй. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 72.7 дахь хэсгүүдэд заасны дагуу уг гэрээг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний сунгалт гэж үзэхгүй;
3/ 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу дууссан учир мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна.
Гурав.
1. Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан.
2. Харин гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх буюу гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгээр зохицуулжээ.
3. Зохигчид 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг зээлдэгч нь тухай өдөр бэлэнээр хүлээн авсан тухай гарын үсэг зурж баталгаажуулжээ.
4. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь нэхэмжлэгч Х.*******гийн эзэмшлийн 5064432522 тоот данс руу
2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөг,
2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 500,000 төгрөг,
2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 500,000 төгрөг,
2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг,
2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг,
2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг,
2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.ын эзэмшлийн 5009767428 тоот данс руу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг
2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг буюу нийт 4,500,000 төгрөгийг шилжүүлжээ.
6. Нэхэмжлэгч Х.******* болон хариуцагч Ж. нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хэмжээг талууд 6,000,000 төгрөгөөр тохирсон хэдий ч уг гэрээний дагуу хариуцагч Гын данс руу зөвхөн 9,500,000 төгрөг шилжин орж ирсэн.
7. Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог учир хариуцагч Ж.ээс 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.
8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
9. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 3,7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданга төлнө гэж заасан байх тул хариуцагчаас алданга 1,000,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна. /хуулийн заалт бичих/
9. Хариуцагч Ж. бэлэнээр хүлээн авсан мөнгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн талаар эсэх талаар маргаагүй, энэ талаар баримт гаргаж өгөөгүй учир түүнээс 25,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.
Дөрөв.
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.
2. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Мнь хариуцагч А.Г, Г нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт нийт 60,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба уг нэхэмжлэлд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн.
3. Нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Гад, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А.Гатус тус гардуулсан ба шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан байна.
4. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд ... баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэжээ.
5. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
6. Хариуцагч Г нь нэхэмжлэгчтэй 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба уг гэрээгээр зээл төлөх эцсийн хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тогтоосон. Үүнийг нэхэмжлэгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2017 оны зээлийн гэрээний эргэн төлөлтийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгасан байхаар харилцан тохирсон боловч зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул зээлийн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл сунгасан, ...зээлдэгч нар зээлийн үлдэгдэл 37,000,000 төгрөг дээр хохирол гэж 3,000,000 төгрөгийг тооцож зээлийн хэмжээг 40,000,000 төгрөг болгосон гэж дурдсаныг эсэргүүцээгүй явдалтай харьцуулан судлахад 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.
7. Хариуцагч Гнь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
8. Хариуцагч Гхувьд нэхэмжлэлийг гардан авснаас хойш хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй, бичгийн тайлбар гаргаж өгөөгүй атлаа энэ талаарх тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргаж байгаа нь үндэслэлгүй.
9. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт ...хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож... гэж тус тус заасны дагуу хариуцагч А.ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 25,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэх, түүнийг мөнгө хүлээн авсан эсэх болон хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй гэж тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Тав.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаас 94,950 төгрөг, хариуцагч А.Г 282,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Мө олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Ж.ээс 2,570,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаас 94,950 төгрөг, хариуцагч А.Г 282,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.М олгосугай. 65,274 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 65,274 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН