2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 193/ШШ2025/00168

 

 

2025              03             21                                 193/ШШ2025/00168                

 

Зохичдын эвлээрлэрэлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* РД:/*******/-ий нэхэмжлэлтэй

  Хариуцагч: *******, 0*******, *******од оршин суух, ургийн овогт н РД://,

Хариуцагч: *******, 0*******, *******од оршин суух, ургийн овогт ын РД:// нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 31,232,208.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. Зээлийн гэрээний үүрэгт 31,176,208.32 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 56,000 төгрөг, БҮГД 31,232,208.32 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч Б., Ц. нар нь 2017-09-15-ны өдөр "ХААН Банк" ХК-ийн БЗ Налайх тооцооны төвтэй ЗГ/201743228230 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулан 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан.

Мөн зээлдэгч Б., Ц. нар нь 2018-02-08-ны өдөр "ХААН Банк" ХК-ийн БЗ Налайх тооцооны төвтэй ЗГ/201843410226 тоот зээлийн гэрээ болон БГХ201843410226 барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 12,509,433.45 /арван хоёр сая таван зуун есөн мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг дээр 2,090,566.55 /хоёр сая ерэн мянга таван зуун жаран зургаан төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. /НИЙТ 14,600,000 төгрөг/

Зээлдэгч нар нь 2025-01-13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 3,515,962 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,351,224 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,671 төгрөг, нийт 5,877,857 төгрөг төлсөн.

Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1, 242.3, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3, 20.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Б., Ц. нарт холбогдуулан гэрээний үүрэгт 2025-01-13-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

ЗГ/201743228230 тоот, ЗГ/201843410226 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт:

А/ Үндсэн зээлийн үлдэгдэл:12,074,604.58 төгрөг,

Б/ Зээлийн хүүгийн төлбөрт: 17,309,114.28 төгрөг,

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 1,792,489.46 төгрөг,

Г/ Нотариатын зардалд: 56,000 төгрөг.

 

Нийт 31,232,208.32 төгрөгийг Ц., Б. нараас гаргуулж гаргуулж өгнө үү... гэжээ

Хариуцагч Б. 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардан авсан бөгөөд хариуцагч Ц.г төлөөлөхөөр 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0153 дугаартай итгэмжлэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэж, шүүхэд өгч хариуцагч Ц.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч Б., Ц.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар нь эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Хариуцагч нар нь нэхэжмлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд хуваан төлнө.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 31,232,208.32 төгрөгийг дараах граффикийн дагуу төлнө

2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20,232,208.32 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр гарах үр дагаврыг ойлголоо хэмээн нэхэжмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч Б., Ц.гийн итэмжлэгдсэн төлөөлөгч Б. гэж гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь хариуцагч Б., Ц. нарт холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 31,232,208.32 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 314,111.04 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 157,055.52 төгрөгийг улсын төсвөөс, 157,055.52 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Т.Хулан нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *******-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Б., Ц. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 31,232,208.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 314,111.04 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 157,055.52 төгрөгийг улсын төсвөөс, 157,055.52 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б., Ц. нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Б.БЭЭЖИН