Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 0381

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга: А. Цэнд-Очир

улсын яллагч:  С.Солонго  

иргэдийн төлөөлөгч: Ц.Ганбилэг

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Батсүх

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч : С.П

өсвөр насны шүүгдэгч: Н.О    нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт  Т овогт Н О   холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706037170038 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Өвсөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Н О,  20  оны 3  дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  нас   хоногтой, эрэгтэй, бүрэн бус  дунд   боловсролтой,  мэргэжилгүй,  дугаар курст суралцдаг,  ам бүл 3,  өвөө, эмээ нарын  хамт Баянзүрх дүүргийн  дугаар  хороо Эмнэлэгийн  дүгээр гудамжны   тоотод   оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: УК

       

Холбогдсон хэргийн талаар:

          Н.О нь 2017 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Эрдэнэтолгойн  дугаар гудамжинд Б.З нуруун тус газар нь хутгалж зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Өсвөр насны шүүгдэгч  Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   Мэдүүлэг өгсөн Х, У, А нар нь тэр өдөр 5 залуутай байсан. Энэ 3 худал мэдүүлэг өгсөн. 5 залуу архи уусан байсан. Надруу машины төмөр, дугуй дорцоп, тоосго, мод, чулуу, барьж дайрсан учраас аргагүй биеийн хамгаалалт хийсэн. Сандарч юу хийхээ мэдэхгүй байж байгаад хутга далайсан. Маргааш нь 55 дугаар сургууль дээр урлагын үзлэг тарж гэртээ ирсэн. Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэсээс цагдаа ирж намайг авч явсан. Байцаалт өгч өвөө П батлан даалт хийлгэж гарсан. Би Ж, Ж, Г, нартай цуг ажил хийж байр түрээслэдэг. Оюутан байхдаа Атанилцаад үерхсэн. Бид хэд хоолны мөнгөгүй болсон. Тэр өдөр миний цалин буугаагүй. А, Б, Х, У нар гарч мөнгө олохоор  явсан. 1 цаг 30 минут болоод ирнэ гэсэн. 21-нээс 22-ны шилжих шөнө буюу өглөөний 00.06 цагийн орчимд ирсэн. Гэртээ ирэхдээ бүгд согтуу ирсэн. Миний уур хүрсэн. А, Х 2 гэрээс гарч гүйсэн. Араас нь гартал гудамжны үзүүрт машинтай 5 залуу зогсож байсан. Гэрлүү ороод сүрдүүлэх санаатай  хутга авч гарсан. Ийм зүйл болно гэж бодоогүй. Манай 2 найз олуулаа байна гээд зугтсан. Би юу хийхээ мэдэхгүй байснаас болж ийм хэрэг болсон. Жолоочийн талын хаалгыг нээж жолоочтой маргалдсан. Бусад найзууд нь машинаас бууж мод, чулуу барьж эхэлсэн. Өөр залуу ирж намайг боогоод газар унагаахад жолооч гүйгээд машиныхаа багаазыг нээж дугуйны дорцоп, төмрийн иш авсан. Миний нуруу тус газар цохиход бултаж гарсан. З хутгалсан нь үнэн. Намайг газар унасан байхад цохих гэж оролдсон. Дахиад цохих гэхээр нь дал мөр тус газар нь 2 удаа хутгалсан. Б, Х нар ирж салгасан. Мөн зугтаасан 2 найз ирж намайг авсан гэв.      

           Өсвөр насны шүүгдэгч  Н.О  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой 18.00 цаг өнгөрч байхад ажлаа тараад өөрийн түрээслэн амьдардаг нийтийн байранд ирэхэд манай гэрт манай найз охин А, Б, У, Х нар байсан. Харин надтай манай гэрт манай найз нар болох Г, Ж нар хамт ирсэн юм. Тэгээд гэртээ ороод бид нар хоорондоо юм яриад сууж байгаад хоол хийх болсон боловч хоолны материал байхгүй байсан. Тэгээд манай найз охин А болон Б, Учрал, Хнар гарч хоолны мөнгө олж ирнэ гэж хэлээд гэрээс 19.00 цаг өнгөрч байхад гараад явсан. Манай найз охин А болон Б, У, Х нар тухайн шөнөдөө ирээгүй бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө үүрээр 06.00 цаг болж байхад нөгөө охидууд бүгдээрээ согтуу орж ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд А, Х хоёр гэрээс гараад явахаар нь араас нь гарсан чинь хашааны гадаа А, Х хоёр автомашинтай 5 залуутай уулзаад зогсож байхаар нь хөөш гэж орилход А, Х хоёр төв зам руу гүйгээд яваад өгсөн. Тэгэхээр нь би гэртээ буцаж ороод ширээн дээр байсан улаан хүрэн өнгийн иштэй хутгыг авч гараад хашааны гадна талд зогсож байсан автомашины жолооч талын хаалгыг нээгээд жолоочыг нь буугаад ир гэж хэлэхэд буугаад ирсэн ба мөн тэнд сууж байсан залуучууд мөн бууж ирсэн. Тухайн үед миний дэргэд Б, У хоёр зогсож байсан. Тэгээд зогсож байхад нэг танихгүй залуу миний араас намайг боож газар унагаасан бөгөөд тухайн залууг би босож ирээд нэг удаа шанаа хэсэгт нь цохиж цааш түлхээд зогсож байхад нөгөө залуучууд гартаа мод, чулуу бариад зогсож байсан. Тэгснээ нөгөө залуучуудын аль нэг нь наад залуу чинь хутгатай байна ш дээ гэж хэлэхээр нь ойртвол бүгдийг чинь ална шүү гэж хэлээд байж байхад анх намайг боож газар унагаасан залуу миний араас дахин тэвэрч  авсан бөгөөд тухайн үед миний өөдөөс нэг чулуу бариад цохих гэж оролдохоор нь бултаад дахиад цохих гээд гараа далайхаар нь зүүн гартаа барьж байсан хутгаараа нөгөө залуугын баруун хажуу талруу нь хоёр удаа хутгалж гэмтэл учруулсан юм. Тэгсэн чинь нөгөө залуу чи намайг ямар ч байсан 2 удаа хутгалсан шүү гэж хэлээд гүйгээд яваад өгсөн. Харин үлдсэн 4 найз нь намайг газар унагааж байгаад нийлж зодсон. Тэгээд байж байхад нөгөө хутгалуулсан залуу буцаж ирээд наад залуугаа зүгээр орхи гэж хэлээд найзуудыгаа салгаад аваад явсан. Тэгээд би гэртээ ороод унтсан. Машинтай ирсэн залуучуудыг би танихгүй. Эдгээр залуучуудтай манай найз болох Б, А, У, Х нар хэрэг гардаг өдрөөс 2 хоногийн өмнө танилцсан гэж ярьж байсан. Би өөрийн найз охин болох А хардаад хамт ирсэн залуучуудыг нь айлгаж сүрдүүлэх зорилгоор гэрээсээ хутга авч гарсан юм. Түүнээс хүнийг гэмтээе бэртээе гэж авч гараагүй. Намайг чулуугаар цохих гэхээр нь би өөрийгөө хамгаалаад 2 удаа хутгалсан гэжээ. /хх-ийн 45-46/

          Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 03.00 цагийн орчимд Хил хамгаалах Ерөнхий газрын хойд талд байдаг авто угаалгын газарт найз И дээр очтол үүдэнд нь зүс таних 3 охин зогсож байсан ба тэр гурав намайг Эрдэнэтолгой хүргээд өг гэхээр нь найз И хамт нөгөө 3 охиныг Эрдэнэтолгойн МТ колонкийн зүүн хойд талд байхаа нэг гудамжинд хүргэн өгөөд хөдлөх гэтэл машин унтарчихсан. Тэгээд асаах гээд түрж байтал үл таних 3 залуу нөгөө 3 охины орсон хашаанаас гарч ирээд учир зүггүй дайраад найз охинтой явлаа гээд байсан. Тэгтэл нэг банди нь гэнэт миний баруун дал руу хутгалчихаад гүйгээд алга  болчихсон. Ингээд би буцаж угаалгын газар дээрээ  очоод түргэн дуудаж цэргийн Госпитал дээр  ирж даландаа оёдол тавиулсан. Тухайн залуугийн царай зүсийг харж чадаагүй. Миний унаж явсан машин бол найз охин И ахын машин байсан юм гэжээ. /хх-ийн 08/

          Өсвөр насны гэрч А.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 20-ний орой 22.00 цагийн орчимд гэртээ байж байгаад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монельд У гэрт очсон. У гэрт аав, ээж нь байсан. А уулзах гээд Эрдэнэтолгойн автобусны буудал ороод А найз банди болох О гэрт очсон. О гэрт байхад Б ирсэн. У, А, О бид нар хамт Их Засаг орж У найз банди З уулзсан. У найз банди нь Их Засаг Их сургуулийн замын урд талын авто угаалганд ажилладаг юм. Тэгээд тэнд байж байгаад З найз У гэх залуугаар бид нар О гэр болох Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн  дугаар гудамжинд байрлах нийтийн байранд хүргүүлсэн. У, А, Бг, О бид 5 О гэрт нь орсон. У, Т, Д нар гадаа машиндаа үлдсэн. А 00 орий гэж надад хэлсэн. Бид 2 хамт гадагшаа гараад хашааны гадаа байхад О араас орилсон чинь А намайг хөтлөөд гүйсэн. Бид хоёр 16 дугаар хороолол хүртэл гүйсэн. Бид хоёрын араас У, У, Т, Д, З нар цагаан Аксенттай ирээд У, О  чинь З хутгалчихлаа та 2-оос болж байгаа юм гэж хэлсэн. З машины урд суудал дээр  доошоо тонгойчихсон сууж байсан. З баруун дал орчмоос цус гарсан куртик, цамцыг нь тайлаад харахад подволк нь 2 газар цоорсон байсан цус их гарсан байсан. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг орсон. Тэндээсээ бид нар буюу У, А, Б бид нар О ирээд чи хүн хутгалчихсан байна ш дээ тэгээд юундаа унтаад байгаа юм  гэхэд тоохгүй та нар яах гэж далчигнасан юм гээд байсан. О З юунаас болж маргалдсан талаар мэдээгүй гэжээ. / хх-н 9-10/   

        Н.О гэрчээр  байцаасан тэмдэглэл /хх-н 11-12/   

        Өсвөр насны гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөjрр   У бид хоёр Монельд У гэрт байсан чинь У найз банди З ирсэн. Бид 3 гарах гэж байхад Б, Х 2 ирсэн. Бид 4 Золбаярын найзууд гээд Т, Д нартай хамт Их Засаг коток ороод тэндээ сууж байгаад 23.00 цагийн орчим У, О гээд найзынхаа гэрт очий гээд З, Т, Д нараар машинтай хүргүүлсэн. Бид нарыг буулгаж өгөөд З, Т, Д нар хөдлөөд хол явалгүй машин нь унтраад зогссон байсан. Х бид хоёр У өгсөн цаасыг З өгөх гээд машин дээр нь очсон чинь У, Б 2 О гэрт ороод нэг их удаагүй байж байтал О бид хоёрын хойноос орилхоор нь Б бид 2 цаашаагаа гүйсэн. Б бид 2 16 дугаар хороолол ороод явж байтал араас З, Т, Д, У нар ирсэн. У З хутгалуулчихлаа гэж хэлсэн бид 2 машинд нь суугаад Баянзүрх дүүрэг дэх госпитал орж З үзүүлсэн. Замд явж байхад З куртик нуруу хэсгээрээ цус болоод нэвтэрсэн байсан. З ухаантай байсан гэжээ. / хх-н 13-14/   

         Өсвөр насны гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байхад Х ирээд бид 2 О гэр болох Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Э дугаар гудамжинд байдаг нийтийн байранд очсон чинь А, Ж, Б нар байсан бид нар байж байхад Б гаднаас орж ирсэн. Б, А, Х бид 4 гараад З уулзах гээд Их Засагын угаалгын гадаа уулзсан. Тэнд  З найзууд Т, У нар байсан З өөрөө байхгүй байсан. Удалгүй З ирсэн. Тэгээд бид нар машинтай монель орсон би гэрээрээ ороод гарсан. Бид нар нилээн явж байгаад шөнө Эрдэнэтолгойн 3 дугаар гудамжинд байдаг О гэрийн гадаа очоод Б , А, Х бид 4 О гэрт ороод хэсэг байж байгаад А, Х нар 00 орно гэж гараад алга болсон. Би араас нь гарсан чинь А, Х хоёр  З машины хажууд байж байгаад цаашаагаа зугтаасан. О араас нь гарч ирээд машин дээр очоод тэр хүмүүстэй маргалдсан чинь Золбаяр цаанаас нь гарч ирээд яагаад байгаан гээд О З цасан дээр унагаагаад дээр нь дараад байж байхад О хутгалсан гэсэн. З чи намайг 2 хутгалсан шүү гэж хэлсэн. З хутгалуулчихаад босч ирээд ёолоод байсан. Тэгэхээр нь хувцасыг нь тайлаад харахад нуруунд нь нэг ангархай шарх байсан мөн гэдэс нь урагдсан юм шиг болоод цус гараагүй байсан. Харин нуруунаас нь их цус гарч байсан. З О 2 хоорондоо маргалдаад зодолдсон. Өөр хүн маргаанд ороогүй. О хутга авсаныг хараагүй гэжээ. / хх-н 15-16/   

              Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 17-18/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 594 тоот шинжилгээ   Дүгнэлтэд:  

1.Б.З цус, хий хураагаар хүндэрсэн баруун цээжний хөндийд нэвтэрч хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж амь насанд аюултай Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.11-д заасан хүнд зэргийн гэмтэл болно.

3.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ гэжээ. /хх-ийн 19/

          2017.12.01-ний 11196 дугаартай шинжээчийн  дүгнэлтэд:

1.Хар өнгийн иштэй хутга дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэжээ. /хх-ийн 20/

Хохирогч Б.З 720.000 төгрөг төлсөн баримт байна./хх-н 25-26/

Хохирогч Б.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө өөрийн найз Д хамт таксинд явсан. Тэгээд шөнө 02.00 цагийн үед Баянзүрх дүүргийн Хил хамгаалах Ерөнхий газрын ертөнцийн зүгээр хойд талд байрлах авто угаалгын газарт И, Т хоёртой уулзсан. Тэгээд Д бид хоёр И, Т хоёрыг машиндаа суулгаад Улиастай  орох гээд хөдөлсөн. Тэгсэн чинь угаалгын газраас 200 метр зайд 3 охин гараа өргөөд зогсож байхаар нь Д машинаа зогсоогоод хаашаа явах гэж байгаа юм бэ гэхэд Эрдэнэтолгой орно гэсэн. Тэгээд нөгөө 3 охин машин дотор орж ирж суусан. Тэр 3 охины нэгийг нь би таньдаг юм. Түүний нэрийг У гэдэг юм. Бид хоёр урд нь ганц нэг удаа таарч байсан юм. Мөн мессэж бичилцэж байсан юм. Харин нөгөө 2 охиныг нь танихгүй. Танихгүй хоёр охиныг нь манай найз Т таньдаг юм байлаа. Яаж таньдаг талаар нь би сайн мэдэхгүй. Бид нар буцаад угаалгын газарт орж 2.5 граммтай Нийслэл пиво уусан. Уг пивоноос Д бусад нь уусан. Пивоо ууж дуусаад Д, И, Т бид дөрөв У болон түүний хоёр найзыг хүргэж өгөхөөр угаалгын газраас гарсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо 3 дугаар гудамжинд ирээд Учрал болон түүний хоёр найзыг буулгасан. Тэгээд буцаад хөдлөөд явах гэтэл Д машины түлш дуусаад зогссон. Бид нар машинаасаа буугаад түрсэн боловч асахгүй байсан. Тэгэхээр нь буцаад машиндаа орж суусан. Тухайн үед шөнийн 03.00 цаг өнгөрч байсан санагдаж байна. Цагаа сайн санахгүй байна. Тэгээд машиндаа суугаад байж байтал машины хажуугаар У 2 найз нь гүйгээд гарсан. Тэгээд байж байтал дугаар номер нь мэдэгдэхгүй хашааны хаалгаар У танихгүй 3 залуутай гарч ирсэн бөгөөд намайг хутгалсан залууг боль гэж хэлж байсан. Тэгтэл О гэх залуу машины хажуу талд ирээд Д машинаас буулгаад дайраад байсан. Тухайн үед О гартаа хутга барьсан байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад болиоч гэж хэлээд О зүүн мөрнөөс татахад зүүн гартаа барьж байсан хутгаар миний баруун дал болон баруун хавирганд 2 удаа хутгалсан. Би О чи намайг удаа дараа хутгалчихлаа гэж хэлээд төв зам руу зугтаасан. Хэсэг хугацааны дараа буцаад ирэхэд манай найзууд болох Д, И, Т болон У нар байж байсан. Тэгээд бид нар зам дээрээс машин бариад буцаад угаалгын газарт очоод 103-т дуудлага өгсөн. Түргэний эмч ирээд намайг Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн төв эмнэлэгт хүргэсэн. Би тэр эмнэлэгт хагалгаанд ороод 9 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би О гэр залууг зодоогүй гэжээ./хх-н 31-37/

Гэрч С.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Н.О танина. Н.О нь миний төрсөн охин Н төрсөн ганц хүү нь байгаа юм. Н.О багаасаа над дээр өссөн бөгөөд ээж нь зүүн хараад хүний мал хардаг юм. Н.О нь 2015 онд Баянзүрх дүүргийн  дүгээр сургуулийн  ангийг төгсөөд тухайн жилдээ БАЗ-МСҮТ-д элсэн орж 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төгссөн. Миний хүү Н.О нь шударга, элэн далангүй хүүхэд байгаа юм. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, эмээ өвөөдөө байнга тусалдаг ар гэрээ авч явж байгаа хүүхэд юм. Би хийсэн хэргийх нь талаар мэдсэн. Бага насны хүүхэд буруу үйлдэл гаргасан байлаа. Нас нь бага болохоор эцсийн үр дүн нь ямар болохыг мэдэхгүй, омголон зангаасаа ийм хэрэгт холбогдсон байна. Миний хүү Н.О ээж нь 3 жилийн өмнөөс над дээр бүрмөсөн үлдээгээд явсан юм. Төрсөн эцэг нь 3 сартай байхад нь хаяад явчихсан юм. Одоо тэр хүн нь хаана явдаг талаар надад мэдэх юм алга. Манай эхнэр Н.Ө гэртээ өвчтэй байдаг юм гэжээ.  /хх-н 38-39/

С.П Н.О хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх-н 43/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 14652 тоот шинжилгээ  Дүгнэлтэд:

            1.Н.О биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хх-ийн 40/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 41-42/

          Б.З хүсэлт / хх-н 72/: гомдол саналгүй гэжээ.

          Н.О  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-29/, / хх-н 44-46/

          Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-н 48-51/

           Б.З өвчний түүхийн хуулбар /хх-н 53-62

     Н.О  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 35/, оршин суугаа гарзын тодорхойлолт  /хх-н 23/ , /хх-н 63/ зэрэг болно.        

          Өсвөр насны шүүгдэгч Н.О нь 2017 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Эрдэнэтолгойн  дугаар гудамжинд Б.З нуруун тус газар нь хутгалж зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

         Хохирогч Б.З биед  цус, хий хураагаар хүндэрсэн баруун цээжний хөндийд нэвтэрч хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж амь насанд аюултай Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.11-д заасан хүнд зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 594 тоот шинжилгээний дүгнэлт /хх-ийн 19/

Хохирогч Б.З  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Тэгээд машиндаа суугаад байж байтал машины хажуугаар У 2 найз нь гүйгээд гарсан. Тэгээд байж байтал дугаар номер нь мэдэгдэхгүй хашааны хаалгаар У танихгүй 3 залуутай гарч ирсэн бөгөөд намайг хутгалсан залууг боль гэж хэлж байсан. Тэгтэл О гэх залуу машины хажуу талд ирээд Д машинаас буулгаад дайраад байсан. Тухайн үед О гартаа хутга барьсан байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад болиоч гэж хэлээд О зүүн мөрнөөс татахад зүүн гартаа барьж байсан хутгаар миний баруун дал болон баруун хавирганд 2 удаа хутгалсан. Би О чи намайг удаа дараа хутгалчихлаа гэж хэлээд төв зам руу зугтаасан. Би эмнэлэгт хагалгаанд ороод 9 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би О гэр залууг зодоогүй гэсэн мэдүүлэг /хх-н 31-37/

           Өсвөр насны гэрч А.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Бид 2 хамт гадагшаа гараад хашааны гадаа байхад О араас орилсон чинь А намайг хөтлөөд гүйсэн. Бид хоёр 16 дугаар хороолол хүртэл гүйсэн. Бид хоёрын араас У, У, Т, Д, З нар цагаан Аксенттай ирээд У, О чинь З хутгалчихлаа та 2-оос болж байгаа юм гэж хэлсэн. З машины урд суудал дээр  доошоо тонгойчихсон сууж байсан. З баруун дал орчмоос цус гарсан куртик, цамцыг нь тайлаад харахад подволк нь 2 газар цоорсон байсан цус их гарсан байсан. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг орсон. Тэндээсээ бид нар буюу У, А, Б бид нар О ирээд чи хүн хутгалчихсан байна ш дээ тэгээд юундаа унтаад байгаа юм  гэхэд тоохгүй та нар яах гэж далчигнасан юм гээд байсан гэсэн мэдүүлэг . / хх-н 9-10/   

           Өсвөр насны гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн О гэрийн гадаа очоод Б, А, Х бид 4 О гэрт ороод хэсэг байж байгаад А, Х нар 00 орно гэж гараад алга болсон. Би араас нь гарсан чинь А, Х хоёр  З машины хажууд байж байгаад цаашаагаа зугтаасан. О араас нь гарч ирээд машин дээр очоод тэр хүмүүстэй маргалдсан чинь З цаанаас нь гарч ирээд яагаад байгаан гээд О З цасан дээр унагаагаад дээр нь дараад байж байхад О хутгалсан гэсэн. З чи намайг 2 хутгалсан шүү гэж хэлсэн. З хутгалуулчихаад босч ирээд ёолоод байсан. Тэгэхээр нь хувцасыг нь тайлаад харахад нуруунд нь нэг ангархай шарх байсан мөн гэдэс нь урагдсан юм шиг болоод цус гараагүй байсан. Харин нуруунаас нь их цус гарч байсан. З О 2 хоорондоо маргалдаад зодолдсон гэсэн мэдүүлэг / хх-н 15-16/   

             Өсвөр насны шүүгдэгч  Н.О  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … А, Х хоёр гэрээс гараад явахаар нь араас нь гарсан чинь хашааны гадаа А, Х хоёр автомашинтай 5 залуутай уулзаад зогсож байхаар нь хөөш гэж орилход А, Х хоёр төв зам руу гүйгээд яваад өгсөн. Тэгэхээр нь би гэртээ буцаж ороод ширээн дээр байсан улаан хүрэн өнгийн иштэй хутгыг авч гараад хашааны гадна талд зогсож байсан автомашины жолооч талын хаалгыг нээгээд жолоочийг нь буугаад ир гэж хэлэхэд буугаад ирсэн ба мөн тэнд сууж байсан залуучууд мөн бууж ирсэн. Тухайн үед миний дэргэд Б, У хоёр зогсож байсан. Тэгээд зогсож байхад нэг танихгүй залуу миний араас намайг боож газар унагаасан бөгөөд тухайн залууг би босож ирээд нэг удаа шанаа хэсэгт нь цохиж цааш түлхээд зогсож байхад нөгөө залуучууд гартаа мод, чулуу бариад зогсож байсан. Тэгснээ нөгөө залуучуудын аль нэг нь наад залуу чинь хутгатай байна ш дээ гэж хэлэхээр нь ойртвол бүгдийг чинь ална шүү гэж хэлээд байж байхад анх намайг боож газар унагаасан залуу миний араас дахин тэвэрч  авсан бөгөөд тухайн үед миний өөдөөс нэг чулуу бариад цохих гэж оролдохоор нь бултаад дахиад цохих гээд гараа далайхаар нь зүүн гартаа барьж байсан хутгаараа нөгөө залуугийн баруун хажуу тал руу нь хоёр удаа хутгалж гэмтэл учруулсан юм. …Би өөрийн найз охин болох А хардаад хамт ирсэн залуучуудыг нь айлгаж сүрдүүлэх зорилгоор гэрээсээ хутга авч гарсан юм. Түүнээс хүнийг гэмтээе бэртээе гэж авч гараагүй. Намайг чулуугаар цохих гэхээр нь би өөрийгөө хамгаалаад 2 удаа хутгалсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 45-46/ зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

        Өсвөр насны шүүгдэгч  Н.О нь 2017 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө  өөрийн үерхэж байсан охин А хоолны мөнгө олж ирнэ гэж хоёр найзтайгаа гарч явчихаад  маргааш нь өглөө 06.00 цагийн үед согтуу орж ирчихээд буцаад гараад явахад нь араас нь дагаж гараад гудамжны үзүүрт байсан машинтай залуучууд дээр очиж маргалдан улмаар Б.З нуруун тус газар нь хутгалж биед хүнд хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Н.О зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д  заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

   Н.О нь өсвөр насны хүүхэд тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд заасан  шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял  оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана гэсэн заалтыг үндэслэн Н.О оногдуулах хорих ялыг хоёр дахин багасгав.   

          Н.О нь нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  нэг ширхэг хутгыг ЭХХШХ-н   21.5 дугаар зүйлийн   1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар зохих байгууллагад нь шилжүүлэхээр шийдвэрлэв. 

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Тугчин овогт Н О зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д  зааснаар Н.О 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Н.О оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 4.Н.О  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  нэг ширхэг хутыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.О  нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Н.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

                  ШҮҮГЧИД                                      Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                        С.ОЛЗОД.