Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2019/ДШМ/16

 

 

*******эд холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч,

                   Ерөнхий шүүгч                 Б.Батзориг

  Шүүгчид                           Г.Давааренчин                                  

                       Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                        Прокурор                        Э.Гантулга

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 20*******8 оны *******2 дугаар сарын 20-ны өдрийн *******65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2.*******, 2.4-д заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, *******49/20*******8/0*******5*******/Э индэкстэй, ******* хавтас хэргийг 20*******9 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, яс үндэс халх, *******983 он Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн ******* сумын *******-р баг *******-******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой ******* *******. /РД: М3**************28/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 20*******8 оны *******0 дугаар сарын 30-наас 3*******-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* ******* тоот хашаанд байсан Тоёота королла маркийн “” улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг” буюу сүхээр цохиж хагалан, тусгайлан хамгаалсан байр болох машин дотор байсан 0.33 литрийн хэмжээтэй “Хараа" нэртэй архи ******* ширхэг, Самсунг Эс-6 маркийн гар утас зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 20*******8 оны *******2 дугаар сарын 20-ны өдрийн *******65 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг, хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8
 

   дугаар зүйлийн *******зааснаар 450.000 төгрөгөөр торгож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгуулийн 450.000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар ялтан *******ийг согтууруулах ундаа хэрэглэхийг 3 сарын хугацаагаар хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, энэ хугацаанд ялтанд хяналт тавих үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээрх хүлээлгэсэн үүрэг болон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, мөн торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол торгуулийн *******5 нэгж буюу *******5000 төгрөгийг ******* хоногийн хорих ялаар солихыг анхааруулж,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хавтаст хэрэгт хадгалах, 47 см урттай ******* шихэрг сүхийг *******эд буцаан олгох, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч ******* нь ******* /нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

-Шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сум дундын прокурорын газраас *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2.*******, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 20*******8 оны ************** дүгээр сарын 29-ний өдөр №*******34дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүх 20*******8 оны *******2 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээний хохирол учруулсан” гэмт үйлдэл байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ... Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******.******* дэх хэсэгт тээврийн хэрэгсэл гэж “хүн ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг гэж тодорхойлсон хуулийн нэр томъёоны тодорхойлолтод хамаарч байна.

Иймд шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гар утсаа буцаан авч хохирол арилсан, төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (******* нэгж=*******000 төгрөг) 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна гэж дүгнэсэн.

Шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт:

- Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг, хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгосугай гэж заасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Учир нь:

Шүүх эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөртөө ашиг олох зорилгогүйгээр бусдын эд хөрөнгийг устгаж дахин ашиглахгүй болгох, гэмтээх санаа зорилготой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч захиран зарцуулах эрхийг өөртөө шилжүүлсэн шинжийг агуулдаг байна.

Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг 2002 оны эрүүгийн хуулийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт заасан “агуулах сав” гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын *******.*******0 дахь хэсэгт “...Мөн зүйлийн *******45.2 дахь хэсэгт заасан “агуулах сав” гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгоно...” гэж тайлбарласан ба уг тайлбар өнөөдрийн байдлаар ч хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа учир 20*******5 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх хэсэгт зааснаар, Мөн шүүгдэгч ******* нь хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлттэйгээр хохирогч гэрийн гадаа модны саванд байсан сүхийг авч Тоёота королла маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалгыг хөшиж, уг үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хаалга онгойхгүй болохоор нь салхины шилийг сүхээр цохиж хагалан тээврийн хэрэгсэл дотор нэвтэрч 0.33 литрийн Хараа нэртэй архи, Самсунг Эс-6 маркийн гар утас зэргийг хулгайлан авсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс *******ийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо автомашины хагарсан салхины шил **************6.000 төгрөг, Самсунг галакси эс-6 маркын гар утас 240.000 төгрөг, 0.33 литрийн Хараа нэртэй архины үнэ 6500 төгрөг зэргийг нэмж нийт бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 362.500 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь илтэд эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 2. Сэлэнгэ аймгийн ******* сумын сум дундын шүүхийн 20*******8 оны *******2 дугаар сарын 20-ны өдрийн *******65 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гар утсаа буцаан авч хохирол арилсан, төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (******* нэгж=*******000 төгрөг) 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна...” гэсэн атлаа тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг, хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгосугай” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш *******5 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж заасан байхад Шүүхийн шийтгэх тогтоолыг 20*******8 оны *******2 дугаар сарын 20-ны өдөр уншиж сонсгосноос хойш 25 хоногийн дараа буюу 20*******9 оны 0******* дүгээр сарын *******4-ний өдөр шийтгэх тогтоолын хувийг бүрэн эхээр гардуулан өгсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд *******эд холбогдох хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 20*******8 оны *******2 дугаар сарын 20-ны өдрийн №*******65 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирогч хашаанд байсан машиныг эвдэж дотроос нь Хараа 0.33 литрийн архи, утас авсан ба утсыг буцааж өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа миний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, бусдад учирсан хор уршиг хохирлыг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулсан байх гэж би ойлгож байгаа ба хуульд зөрчөөгүй гэж үзэж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, архи уухгүй байж чадна. Дээрх байдлуудыг минь харгалзан үзээд заавал хорих ял эдлүүлэхгүйгээр Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 20*******8 оны *******2 дугаар сарын 20-ны өдрийн *******65 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын зүгээс *******ийн үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2.*******, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Өмгөөлөгчийн зүгээс *******ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  *******7.******* дүгээр зүйлийн 2.*******-д заасан нь гэмт хэрэг нь бусдын байр саванд нэвтэрч орон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үйлчлэх ёстой, гэтэл ******* машинаас тухайн зүйлсийг хулгайлсан. Машиныг хүн амьдрах байр сав гэж үзсэн нь буруу юм. Дээд шүүхийн практик тайлбараар хүнийг яллах нь хууль зүйн үндэслэлгүй. Улсын яллагчийн яриад байгаа дээд шүүхийн тайлбар нь 2002 оны хуульд зориулан гаргасан 2006 оны тайлбар юм. Өнөөдөр 20*******5 оны шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж байгаа, хуучин хуулиар бол *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хүндэвтэр хэрэг, харин өнөөдөр дагаж мөрдөж байгаа шинэ эрүүгийн хуульд *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэг юм. Үүнээс үзэхэд миний өмгөөлүүлэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байна. Иймд *******ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн *******.*******-т зааснаар зүйлчилж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 ******* нь 20*******8 оны *******0 дугаар сарын 30-наас 3*******-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* ******* тоот хашаанд байсан Тоёота королла маркийн “” улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг” буюу сүхээр цохиж хагалан, тусгайлан хамгаалсан байр болох машин дотор байсан 0.33 литрийн хэмжээтэй “Хараа" нэртэй архи ******* ширхэг, Самсунг Эс-6 маркийн гар утас зэргийг хулгайлсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2.*******, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн *******-д зааснаар 450.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь торгуулийн 450.000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурорын 20*******9 оны 0******* дүгээр сарын 2*******-ний өдрийн 0******* дугаартай прокурорын эсэргүүцлийн дагуу *******эд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: ******* нь 20*******8 оны *******0 дугаар сарын 30-наас 3*******-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* ******* тоот хашаанд байсан Тоёота королла маркийн “” улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг хагалж онгойлгон машин дотор байсан 0.33 литрийн хэмжээтэй “Хараа" нэртэй архи ******* ширхэг, Самсунг Эс-6 маркийн гар утас зэргийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч /хх-ийн 2*******-22-р ху/, насанд хүрээгүй гэрч /хх-ийн 27-р ху/, /хх-ийн 29-30-р ху/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05-р ху/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07-р ху/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн **************-*******3-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн *******4-*******7-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт *******ийн дээрх үйлдлийг “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн *******-д зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт зорилгоор, хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур нууцаар авах үйлдлээр илрэх бөгөөд ******* нь дээрх зорилгоор бусдын өмчлөлийн “Тоёота королла” маркийн “” улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг хагалж онгойлгон машин дотор байсан 0.33 литрийн хэмжээтэй “Хараа" нэртэй архи ******* ширхэг, Самсунг Эс-6 маркийн гар утас зэргийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүх түүний зөвхөн бусдын  машины хаалгыг хөшиж, улмаар цонхыг нь хагалсан үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн 2-д “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно... гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүхийн эдлэх эрхийг тодорхой заажээ.

Гэвч  анхан шатны шүүх прокуророос *******эд холбогдох хэргийг зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх талаар шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт дүгнэлт хийсэн боловч шийтгэх тогтоолд дээрх заалтыг удирдлага болгоогүй, шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт прокуророос зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн заалт хийлгүйгээр орхигдуулсан, шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах тухай дүгнэлт хийсэн боловч Тогтоох хэсэгт ял шийтгэл оногдуулахдаа 450000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн *******.6-д заасныг зөрчсөн, шүүхийн шийтгэх тогтоол нь  хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх *******эд холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчилж хянан шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн *******.4-д “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах... гэсэн заалтын дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.2 дугаар зүйлийн 4-д заасан “...Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална...” гэсэн заалтыг анхаарах шаардлагатай байна.

 

Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурорын 20*******9 оны 0******* дүгээр сарын 2*******-ний өдрийн 0******* дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 20*******8 оны *******2 дугаар сарын 20-ны өдрийн *******65 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн *******, *******.2, 39.7 дугаар зүйлийн *******, *******.3, 39.8 дугаар зүйлийн *******.6, 39.9 дүгээр зүйлийн *******, *******.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 20*******8 оны *******2 дугаар сарын 20-ны өдрийн *******65 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

          2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.******* дүгээр зүйлийн *******, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

  ШҮҮГЧИД                          Г.ДАВААРЕНЧИН                                                                     Д.БУЯНЖАРГАЛ