Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00461

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00461

 

 

СБД ЦГ

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26ы өдрийн 181/ШШ2021/00219 дугаар шийдвэртэй, СБД ЦГ Б.Эыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэцогт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авирмэд овгийн Бадарчийн Энхбаатар /РД:ДГ65090517/ 1965 оны 09 сарын 05-нд Говь-Алтай аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 12-р байрны жижүүр ажилтай, Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 12-р байрны 0 тоотод ам бүл 2, эхнэр О.Галхүүгийн хамт амьдардаг. Сүхбаатар дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурдаг, нийт 34 удаа эрүүлжүүлэх байранд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хүргэгдэн эрүүлжүүлэгдэж байсан. Мөн 3 удаа архины албадан эмчилгээнд хамруулсан. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дүгнэлтээр архинд донтох эмгэгч II зэрэгтэй болох нь тогтоогдсон. Иймд Б.Эыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие архи уусан уухгүй байх талаар байнга анхаар ч архи уухгүй байж чадна. Архины эмчилгээнд явахгүй өөрийн хүсэл сонирхолдоо амлаж байна. Би Цагдаагийн газраас ирүүлэн баримт материалтай танилцсан, маргах зүйл байхгүй гэжээ.

Шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай /2018 оны шинэчилсэн найруулга/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасныг баримтлан Авирмэд овогт Бадарчийн Энхбаатар /РД:ДГ65090517/-г албадан эмчилгээнд явуулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай /2018 оны шинэчилсэн найруулга/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Б.Э албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч СБД ЦГ энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай /2018 оны шинэчилсэн найруулга/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Б.Э давж заалдах гомдолдоо: Миний бие 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр орж 2021 оны 1 сарын 27-ны өдөр Төв аймгийн Баян сумын Архины албадан эмчилгээнд ирсэн. Би 2012 оны 11 сард Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт ходоодоо авахуулсан. Одоо элэгний томролттой сахартай гэсэн оноштой байнга өвчин намдаагч хэрэглэдэг. Тус байгууллагын эмчилгээнд таарахгүй байгаа тул миний хүсэлтийг харгалзан үзэж эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

Б.Э нь согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэж, ар гэрийнхээ болон тус хорооны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийт 34 удаа эрүүлжүүлэгдэж байсан болох нь СБД ЦГ хүсэлт, Б.Эын тайлбар, эхнэр О.Галхүүгийн өргөдөл, мэдүүлэг, нийгмийн ажилтан Г.Хашгэрэлийн хүсэлт, Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн мэдээллийн АСАП сангийн бүртгэл зөрчлийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож  байна. /хэргийн 1, 3, 5-12, 16-24/

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтээр Б.Эыг архинд донтох өвчний II дугаар зэрэгтэй болохыг тогтоож, эмчилгээ хийлгэхэд тэнцэнэ гэжээ. /хэргийн 27 дугаар тал/

Иймд Б.Эыг архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн Цагдаагийн байгууллагын хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Б.Эын давж заалдах гомдолд дурдсан ...2012 оны 11 сард Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт ходоодоо авахуулсан, одоо элэгний томролттой, сахартай гэсэн оноштой, байнга өвчин намдаагч эм уудаг... гэх нөхцөл байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, түүнийг албадан эмчилгээнд явуулахаас татгалзах үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26ы өдрийн 181/ШШ2021/00219 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гуравдагч этгээд Б.Э давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход

саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Б.НАРМАНДАХ