| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/03199/И |
| Дугаар | 192/ШШ2025/03239 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/03239
2025 04 04 192/ШШ2025/03239
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 21,756,929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр №MN630030003095012318 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 20,780,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. ******* нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 1,692,563.65 төгрөг, үндсэн хүүнд 1,068,536.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,800.03 төгрөг төлсөн. Хариуцагчид цахим цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Иймд хариуцагчаас 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №MN630030003095012318 тоот цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 19,087,436 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,611,258 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 58,235 төгрөг нийт 21,756,929 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие Капитрон банкнаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******оос зээлийн гэрээний үүрэгт 21,756,929 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хариу тайлбар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 21,756,929 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 133,367.5 төгрөг, хариуцагчаас 133,367.5 төгрөгийг тус тус гаргуулан “*******” ХК-ид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,756,929 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 133,367.5 төгрөг, хариуцагчаас 133,367.5 төгрөгийг тус тус гаргуулан “*******” ХК-ид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ *****