Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 0395

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: А.Цэнд-Очир

улсын яллагч:  Г.Эрдэнэ

шүүгдэгчийн өмгөөлөгч  С.Энх-Эрдэнэ

           хохирогч С.Г

шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О  овогт Б О  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806003270351 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О  овогт Б О  19  оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Чандмань  суманд  төрсөн,  настай, эмэгтэй,  бүрэн  дунд   боловсролтой,  мэргэжилгүй, Ач сургуулийн  дугаар курст суралцдаг,  ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Чандмань сумын 4 дүгээр баг Сүлжээд гэдэг газарт оршин суух хаягтай, хотод Сонгоинохайрхан   дүүргийн  дугаар хороо   тоотод түр  оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:П,

       

Холбогдсон хэргийн талаар:

           Б.О нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 16.00 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн  дугаар хороо Монгол кино үйлдвэрийн урд талд  хохирогч С.Г маргалдан  улмаар зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Шүүгдэгч  Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

     Хохирогч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын  01 өдрийн  16.00 цаг өнгөрч байхад. Монелоос Верна маркийн 45-75 УНБ дугаартай машинтай уруудаж явахдаа энэ охиныг суулгасан юм. Хаа хүрэх вэ гэхэд би халуураад зогсож чадахгүй байна та хүргээд өгнө үү гэсэн тэрээр  эгчээсээ мөнгө авна гэж байсан. Очих газрынхаа хаягыг сайн мэдэхгүй байсан. Утсаар яриад хаана очихоо асуусан уу гэхэд асуусан гээд буцаад монелд хүргүүлнэ гэсэн. Таксины мөнгө нь 2000 төгрөг болсон. Гэтэл энэ О гэдэг охин 2000 төгрөг гарахгүй гэж уурлаж явсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад чи километрээ харчих би худал яриагүй гэж хэлсэн. Үүнээс болж муудалцсан. Заамдаж авч нүүр маажиж, газар унагааж чирсэн. Би цагдаа дуудсан. О найз залуу гарч ирээд бид хоёрыг салгаад би явсан юм. Нүүр, хүзүү, хөх маажсан байсан. Гарны зөөлөн эдийн гэмтэлтэй. Эм авч уусан, эмчилгээ хийлгээгүй. Сорви арилна гэж байхгүй. Эмнэлэгт хэвтэж,Физик эмчилгээ хийлгэмээр байна. сар хөдөлгөөнгүй бай гэсэн. Нөхөрийн бие муу учир би ажил хийдэг. Мөнгө төгрөгний боломжгүйн улмаас физик эмчилгээ хийлгэж чадаагүй. Эмчилгээний мөнгөө гаргуулна. Хувийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Физик эмчилгээг 500 000 төрөгөөр хийдэг. Надтай нэг уулзсан. Эмчилгээ хийлгээгүй учир 500 000 төгрөгний баримт байхгүй. Би энгэр задгай куртиктэй байсан юм. Намайг заамдаж авахдаа хүзүү маажсан гэв.    

           Шүүгдэгч  Б.О   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 01-ны өдрийн 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Кино үйлдвэрийн ПС тоглоомын газар байж байтал манай дүү М такси бариад ирсэн. Тэгээд би таксины мөнгө өгөх гэтэл 2000 төгрөг гэхээр нь миний халаасанд 1000 төгрөг байна ороод үлдсэн 1000 төгрөгийг нь аваад ирье гэж хэлээд ПС тоглоомын газар луу явтал таксины жолооч эмэгтэй араас татаад намайг заамдаад чи муу луйварчин гичий минь худлаа гэж хэлээд миний цээж хэсгийг самардсан. Тэгэхээр нь би зөрүүлээд  цээж хэсгийг нь самардсан ба дахиад намайг чам шиг янхан биеэ үнэлж мөнгө олно өөр хаанаас яаж олдог юм гэхээр нь би настай хүн байж гэж хэлээд учраа олий гэтэл хуц гээд нүүрлүү самардсан. Тэгэхээр нь дахиад зөрүүлээд самардсан чинь нөгөө эгч цагдаа дууд гээд орилсон. Гэтэл хэн нэг нь цагдаад дуудлага өгчихсөн байлаа. Намайг явах гэлээ гээд үснээс зулгааж байтал манай найз нар гарч ирээд салгасан гэжээ.               

          Хохирогч    С.Г  мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 01-ны 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн  дугаар гудамжны ойролцоо өөрийн эзэмшлийн 4 УНН улсын дугаартай Вирна маркийн авто машинтайгаа явж байтал 16-17 орчим насны эрэгтэй хүүхэд кино үйлдвэр орно гээд миний машинд суусан. Очоод төлбөрийг өгнө гэсэн тэгээд очих газраа олохгүй хэсэг явж байгаад олоод тосож авах ёстой охин ирсэн. Тэгээд би 2000 төгрөг гарсан байна гэж хэлтэл уурлаад 1000 төгрөг гардаг гэж хэлээд буцаад гүйгээд явахаар нь би машинаасаа буугаад мөнгөө өг гэж хэлээд цамцнаас нь татсан чинь уурлаад эргээд хараад миний үснээс зулгаагаад нүүр амыг минь самардаж гэмтээсэн. Тэгтэл тэнд байсан хүүхдүүд цагдаад дуудлага өгсөн байсан. Би зодуулсандаа гомдолтой байна гэжээ. /хх-н 8-9,11/   

           Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би О оюутан ангийн найз байгаа юм. Бид хоёр АШУИС-ийн харьяа Ач сургуулийн  дугаар курссд нэг ангид сурч байгаад миний бие ар гэрийн гачигдлаар чөлөө авчихсан байгаа юм. Манай найз жоохон түргэн ааштай, ямар нэгэн хүнтэй хэл амаа ололцохдоо их муу, түргэн маргаад муудалцчихаад байдаг юм. Сайн тал нь гэвэл найз нартаа тусархуу, нямбай, хичээлдээ сайн зүтгэлтэй охин байгаа юм. Надад энэ хэргийн талаар мэдсэн зүйл гэвэл  манай найз Б.О нэг интернет кафед сууж байхад найз залуугийх нь дүү тэр хоёрын байгаа газар такси барьж ирсэн юм байлаа. Тэгээд манай найз тухайн таксины жолооч эмэгтэйтэй муудалцаад уг эмэгтэйг самардаж, маажсан гэж дуулсан. О ар гэр нь Х баймагт байдаг юм. О одоо надтай байр түрээслээд амьдардаг юм. О одоогоор сургуульдаа сурахгүй мөн ажил төрөл ч хийхгүй байгаа юм гэжээ. /хх-н 15-16/

           Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай найз охин Б.О бид хоёр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн хажууд байх интернет төв дотор сууж байхад манай таньдаг дүү М бид хоёр дээр хүрч ирээд мөнгө асуусан. М бид хоёрын байсан интернетийн гадаа таксидаж ирэхэд О  М тосож авахаар гарсан. Удалгүй М над дээр ирээд ахаа гадаа Г эгч  таксины жолоочтой маргалдаад байна гэсэн. Намайг гарахад О нэг эмэгтэйтэй заамдалцчихсан байж байсан. Би очоод болиоч юу болоод байгаа юм гэхэд нөгөө эмэгтэй цагдаа дууд гээд орилоод байсан. Би тэр хоёрын зодолдож байхыг хараагүй. Намайг харахад эгчийн нүүр нь шалбарчихсан л байсан гэжээ.  /хх-н 17-18/

           Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 19/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 957 тоот шинжилгээний  Дүгнэлтэд:

            1.С.Г биед баруун хацрын төвгөр, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, уруул, хүзүү, цээж, баруун, зүүн хөхний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  хх-ийн 20/

            Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 23-.24/

           Б.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 57-58/

           Б.О  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 59-63/

    Б.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 31/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 39-47/ зэрэг болно.          

          Б.О нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 16.00 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монгол кино үйлдвэрийн урд талд  хохирогч С.Г  таксины мөнгө 1000 төгрөг төлөх гэтэл  2000 төгрөг гарлаа гэхэд 1000 төгрөг гардаг юм даа гэж эргэж мөнгө авахаар явах гэхэд нь С.Г цамцнаас татаж мөнгөө өг гэж маргалдан харилцан заамдалцаж самардсанаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

            С.Г биед баруун хацрын төвгөр, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, уруул, хүзүү, цээж, баруун, зүүн хөхний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 957 тоот дүгнэлт   /хх-ийн 20/

          Хохирогч    С.Г  мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн өөрийн эзэмшлийн 48-75 УНН улсын дугаартай Вирна маркийн авто машинтайгаа явж байтал 16-17 орчим насны эрэгтэй хүүхэд кино үйлдвэр орно гээд миний машинд суусан. Очоод төлбөрийг өгнө гэсэн тэгээд очих газраа олохгүй хэсэг явж байгаад олоод тосож авах ёстой охин ирсэн. Тэгээд би 2000 төгрөг гарсан байна гэж хэлтэл уурлаад 1000 төгрөг гардаг гэж хэлээд буцаад гүйгээд явахаар нь би машинаасаа буугаад мөнгөө өг гэж хэлээд цамцнаас нь татсан чинь уурлаад эргээд хараад миний үснээс зулгаагаад нүүр амыг минь самардаж гэмтээсэн гэсэн мэдүүлэг  /хх-н 11/   

        Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Мягмар над дээр ирээд ахаа гадаа Г эгч  таксины жолоочтой маргалдаад байна гэсэн. Намайг гарахад О нэг эмэгтэйтэй заамдалцчихсан байж байсан. Би очоод болиоч юу болоод байгаа юм гэхэд нөгөө эмэгтэй цагдаа дууд гээд орилоод байсан. Би тэр хоёрын зодолдож байхыг хараагүй. Намайг харахад эгчийн нүүр нь шалбарчихсан л байсан гэсэн мэдүүлэг   /хх-н 17-18/

        Шүүгдэгч  Б.О   мөрдөн шалгах ажиллагааны үед   өгсөн … би таксины мөнгө өгөх гэтэл 2000 төгрөг гэхээр нь миний халаасанд 1000 төгрөг байна ороод үлдсэн 1000 төгрөгийг нь аваад ирье гэж хэлээд ПС тоглоомын газар луу явтал таксины жолооч эмэгтэй араас татаад намайг заамдаад чи муу луйварчин гичий минь худлаа гэж хэлээд миний цээж хэсгийг самардсан. Тэгэхээр нь би зөрүүлээд  цээж хэсгийг нь самардсан ба дахиад намайг чам шиг янхан биеэ үнэлж мөнгө олно өөр хаанаас яаж олдог юм гэхээр нь би настай хүн байж гэж хэлээд учраа олий гэтэл хуц гээд нүүр лүү самардсан. Тэгэхээр нь дахиад зөрүүлээд самардсан чинь нөгөө эгч цагдаа дууд гээд орилсон гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

          Иймд Б.О  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.         

           Б.О нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Хохирогч С.Г нь эмч физик эмчилгээ хийлгээрэй гэж хэлсэн  боловч би мөнгөний боломжгүйгээсээ болж хийлгэж чадаагүй, одоо энэ физик эмчилгээг хийлгэмээр байна. Хувийн эмнэлэгт очиж асуухад 500.000 төгрөг болно гэж хэлсэн, Үүнийг нэхэмжлэнэ гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй тул зардлыг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд зохих ёсоор нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Олхонууд  овогт Б О  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар   Б.О 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар           Б.О  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.О хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,   Б.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Хохирогч С.Г эмчилгээний зардлын талаарх баримтаа зохих ёсоор бүрдүүлж ИХШХШТХ-д заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.О  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН