| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2025/0003/З |
| Дугаар | 116/ШШ2025/0006 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 116/ШШ2025/0006
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг дарга Р.*******, 2 дугаар багийн Засаг дарга Б.*******, 4 дүгээр багийн Засаг дарга О.*******, 6 дугаар багийн Засаг дарга Х.*******, 7 дугаар багийн Засаг дарга С.*******, 9 дүгээр багийн Засаг дарга П.*******, 10 дугаар багийн Засаг дарга Р.*******, 11 дүгээр багийн Засаг дарга Г.******* нарын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/37 дугаар захирамжийг хүчингүй болгож, Хэрлэн сумын Засаг дарга нарын нэр хүндэд халдсан мэдэгдлээ татан авч, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал хүсч, сэтгэл санааны хохирлыг барагдуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг дарга Р.*******, 2 дугаар багийн Засаг дарга Б.*******, 4 дүгээр багийн Засаг дарга О.*******, 6 дугаар багийн Засаг дарга Х.*******, 7 дугаар багийн Засаг дарга С.*******, 9 дүгээр багийн Засаг дарга П.*******, 10 дугаар багийн Засаг дарга Р.*******, 11 дүгээр багийн Засаг дарга Г.******* нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн үндэслэл-1. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/37 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 32 дугаар зүйлийн 32.1, 32.9, 46 дугаар зүйлийн 46.4, 35 дугаар зүйлийн 35.3-т заасан заалтуудыг зөрчиж байгаа тул тус захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн үндэслэл-2. Хэрлэн сумын Засаг дарга С.******* нь өөрийн гаргасан А/37 дугаар захирамжийг олон нийтэд мэдэгдэж мэдэгдэл хийхдээ Хэрлэн сумын 11 багийн Засаг дарга бүгдээрээ Монгол ардын намаас сонгогдсон Засаг дарга нар. Энэ багийн Засаг дарга нар ажил хийж чаддаггүй, орон нутгийн сонгуулиар муу ажиллаж дүнгээ тавиулсан улс, сумын Засаг даргын Тамгын газраар дамжуулан өгсөн багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах чиглэлийг зориуд улс төржүүлэн зарлахгүй байгаа мэт мэдэгдэл хийж байгаа нь бидний нэр хүнд, хуулиар олгогдсон иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх, нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.10, 16.9, 17 дугаар зүйлийн 17.1.2, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул багийн Засаг дарга нарын нэр хүндийг сэргээж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал хүсч мэдэгдэл хийж, сэтгэл санааны хохирлыг барагдуулах үндэслэлтэй байна.
Тайлбар: Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3/76 дугаартай албан тоотоор багуудын иргэдийн Нийтийн Хурлыг 2025 оны 01 дүгээр сарын 28,29,30-ны өдрүүдэд хуралдуулах чиглэлийг багийн Засаг дарга нарт өгснийг Хэрлэн сумын Засаг дарга нар дээрх 3/76 тоотыг иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлүүдэд хүргүүлэн ажилласан. Гэвч уг албан бичгээр өгсөн чиглэлийг хурлын зөвлөл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.3, 46 дугаар зүйлийн 46.4-т заасан заалтуудыг зөрчиж байна гэж үзсэн, мөн 2025 оны 01 дүгээр сарын 28, 29,30-ны өдрүүдэд цаг агаар хүндэрч цасан шуурга болж эрс хүйтрэх талаар Дорнод УЦУОШТөвийн мэдээлэл, багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл 5 гишүүний бүрэлдэхүүнтэй, зөвлөлийн гишүүдийн хүндэтгэн үзэх шалтгаанаар ирц бүрдэхгүй, иргэдийг багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг шинээр сонгох хариуцлагатай хуралд идэвхтэй олноор хамруулах ажлыг зохион байгуулахад тохиромжгүй цаг үе байна гэсэн шалтгааны улмаас хуулийн дагуу 1 дүгээр улиралд багтаан цаг агаарын байдлыг харгалзан иргэдийн Нийтийн Хурлын товыг тогтож зарлан хуралдуулая гэж шийдэрлэн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл нь багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлон зарлаагүй болно. Гэтэл Хэрлэн сумын Засга дарга С.******* нь өөрийн гаргасан А/37 тоот захирамжийг гарган Дорнод Дата студиа, Marshal.mn сайтуудаар дамжуулан олон нийтэд мэдэгдэж мэдэгдэл хийхдээ Хэрлэн сумын 11 багийн Засаг дарга нар нь бүгдээрээ Монгол Ардын намаас сонгогдсон Засаг дарга нар. Энэ багийн Засаг дарга нар ажил хийж чаддаггүй, орон нутгийн срнгуулиар муу ажиллаж дүнгээ тавиулсан улс. Сумын Засаг даргын Тамгын газраар дамжуулан өгсөн багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах чиглэлийг зориуд улс төржүүлэн зарлахгүй байгаа мэт мэдэгдэл хийж байгаа нь бидний сонгуульт хугацаандаа ажилласан хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, ард иргэдийнхээ төлөө сэтгэл зүтгэл гарган цаг наргүй ажилласан ажлыг минь үгүйсгэж, олон нийтэд үндэслэлгүй худал мэдээлэл түгээж, нэр хүнд хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна. Багийн Засаг дарга нар хуулийн дагуу иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлд байдаг боловч зөвлөл нь 5-н хүний бүрэлдэхүүнтэй олонхийн саналаар шийдвэр гаргадаг субьект тул багийн Засаг дарга нь ганцаараа шийдвэр гаргаж, иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах боломжгүй.
Дорнод Дата студи, Marshal.mn сайтуудаар мэдээлэл өгөхдөө албан үүргээ гүйцэтгэж буй 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 11 дүгээр багийн Засаг дарга нарын нэр хүндэд илтэд бүдүүлгээр халдаж, хуулийн санкцийг буруугаар ашиглан тайлбарлан, ард иргэдэд үндэслэлгүй ташаа буруу мэдээлэл цацаж, Хэрлэн сумын Ардчилсан намын бүлгийн гишүүд болон намын гишүүдээр зохион байгуулалттайгаар сошиал орчинд санаатайгаар харлуулан түгээх, тухайн мэдэгдлийн дор сэтгэгдэл хэсэгт багийн Засаг дарга нарыг буруутгасан, хуулийн дагуу ажил үүргээ биелүүлээгүй мэт дүгнэгдсэн хандлага олон нийтийн зүгээс ирж байгаа нь Хэрлэн сумын Засаг дарга С.*******ын санаатайгаар зохион байгуулж буй үйлдэл гэж дүгнэхэд хүргэж байна. Эл үйл явдал нь багийн Засаг дарга нарын нэр хүндийг гутаахаас гадна, ижил тгараанаас нэр дэвшин өрсөлдөх эрхийг минь зөрчиж байна. Иймд Хэрлэн сумын Засаг дарга С.******* нь Дорнод Дата студи, Marshal.mn сайтуудад өгсөн хариуцлагагүй мэдэгдэлдээ тайлбар хийж, уучлал хүсэн, сэтгэл санааны хохирлыг барагдуулахыг шаардаж байна гэжээ.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/102 тоот захирамж гарган Хэрлэн сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/37 тоот захирамжийг хүчингүй болгосон байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг дарга Р.*******, 2 дугаар багийн Засаг дарга Б.*******, 4 дүгээр багийн Засаг дарга О.*******, 6 дугаар багийн Засаг дарга Х.*******, 7 дугаар багийн Засаг дарга С.*******, 9 дүгээр багийн Засаг дарга П.*******, 10 дугаар багийн Засаг дарга Р.*******, 11 дүгээр багийн Засаг дарга Г.******* нар нь, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/37 дугаар захирамжийг хүчингүй болгож, Хэрлэн сумын Засаг дарга нарын нэр хүндэд халдсан мэдэгдлээ татан авч, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал хүсч, сэтгэл санааны хохирлыг барагдуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг дарга Р.*******, 2 дугаар багийн Засаг дарга Б.*******, 4 дүгээр багийн Засаг дарга О.*******, 6 дугаар багийн Засаг дарга Х.*******, 7 дугаар багийн Засаг дарга С.*******, 9 дүгээр багийн Засаг дарга П.*******, 10 дугаар багийн Засаг дарга Р.*******, 11 дүгээр багийн Засаг дарга Г.******* нар нь, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/37 дугаар захирамжийг хүчингүй болгож, Хэрлэн сумын Засаг дарга нарын нэр хүндэд халдсан мэдэгдлээ татан авч, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал хүсч, сэтгэл санааны хохирлыг барагдуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ В.ДАВААНЯМ