| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00305/И |
| Дугаар | 317/ШШ2025/00279 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 317/ШШ2025/00279
2025 03 11 317/ШШ2025/00279
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Х ХК,
Хариуцагч: М,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 12,378,412.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Л.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,378,412.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.М нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 213 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.2-т заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж, зээл төлөх мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Иймд нийт 12,378,412.43 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Л.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 12,378,412.43 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 03 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 4,378,412.43 төгрөгийг тус тус төлж барагдуулъя. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд Х ХК-иас Төв салбарын захирал Б.Золбаярт олгосон итгэмжлэл, Х ХК-ийн Төв салбарын захирлаас Г.Наранбаатарт олгосон итгэмжлэл, Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х ХК-ийн Л.Мд холбогдох зээлийн мэдээллийн бүтээгдэхүүний хүсэлт, Л.Мгийн зээлийн өргөдөл, Л.Мгийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Л.Мгийн зээлийн мэдээллийн лавлагаа, 2024 оыны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/55570357 дугаартай зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, БГХ/55570357 дугаартай 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар, Зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, улсын тэмдэгтийн хураамж 213,004 төгрөг төлсөн баримтыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Л.М нь 2024 оыны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/55570357 дугаартай зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, БГХ/55570357 дугаартай 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн барьцааны гэрээг М банк ХК-тай байгуулан 13,000,000 төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 365 хоногийн хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Л.Мд холбогдуулан 12,378,412.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,378,412.43 төгрөгийг 2025 оны 03 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 4,378,412.43 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,004 төгрөгийн тал хувь 106,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 106,502 төгрөгийг, хариуцагч Л.Мгаас 106,502 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгох нь зүйтэй байна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Л.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,378,412.43 төгрөгийг 2025 оны 03 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 4,378,412.43 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,004 төгрөгийн тал хувь 106,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 106,502 төгрөгийг, хариуцагч Л.Мгаас 106,502 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА