| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/02686/И |
| Дугаар | 191/ШШ2025/01929 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01929
2025 03 .... ....../ШШ2025/0....2..
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
эхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ...дүгээр хороо, ...хэсэг, Зайсан ... дугаар байр, ... тоотод оршин суух, .... овогт Д Я /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, .... дүүрэг, .. дүгээр хороо, .. дүгээр ...мянгат, .. байр, тоотод байрлах, Чи ХХК /РД:.../ холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Я
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, Х.Н,
Гэрч Р.Ө
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
... Нэхэмжлэгч Д.Янь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Ч ХХК-д нягтлан бодогчоор ажилд орж 8 жил тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ажлын алдаа дутагдал болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.
Гэтэл санхүүгийн тайлан гаргахтай холбоотой, зайлшгүй шаардлагатай баримт материалуудыг гаргаж өгөхийг удирдлагаас удаа дараа сануулсан үйлдлийг, ажлаа хууль дүрмийн дагуу хийх гэсэн байдлыг байгууллагын удирдлагын зүгээс буруутгаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2024\02\20 тоот тушаал гаргаж намайг ажлаас халсанд гомдолтой байна. Миний зүгээс ажлаас халагдах ямар ч буруу зүйл хийгээгүй учраас хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар .... дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан. Тус хорооноос 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 24/2.. дугаартай шийдвэр гарч, харилцан тохиролцоогүй гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн эрхийн маргааныг дуусгавар болгосон ба дээрх шийдвэрийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр надад гардуулан өгсөн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шүүхэд хандаж байна.
Хариуцагч хариу тайлбартаа ажлаас халах үндэслэлтэй байсан гэх боловч ямар үйл баримт, зөрчил гаргасан, ямар үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг нь тодорхойгүй. Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг хэрхэн зөрчсөн талаар бичээгүй, баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд намайг Ч ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 27,46..,...7 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
2. Хариуцагч Ч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хангалттай үндэслэл байсан учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Д.Янь ажиллаж байх үедээ албан тушаалаа ашиглан хийсвэр хэрэглэгч үүсгэн бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан байж болзошгүй хэргээр .... дүүргийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг нээн шалгаж байна. Тухайн эрүүгийн хэргийг шийдвэрлээгүй байхад Д.Ягийн гаргасан иргэний хэргийг бүрэн шийдвэрлэх боломжгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/02/20 дугаартай тушаал /хх-3/, .... дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-4-6/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-7/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-8-../, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-..0/
4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-..2/, Хөдөлмөрийн гэрээ /хх-20-24/, Ажлын байрны тодорхойлолт /хх-24-25/, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ /хх25-26/, Дотоод хяналт шалгалтын журам /хх-27-33/, Хөдөлмөрийн дотоод журам /хх-34-45/, Хариуцлагын тухай журам /хх-46-53/, .... дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт /хх-..02/, .... дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх-..03/
5. 2024 оны ..2 дугаар сарын ..3-ны өдөр хариуцагч компанийн албан бичиг баримт, архив, 2025 оны 0.. дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн фейсбүүк чатад тус тус үзлэгийн ажиллагаа явуулсан байна. /хх6..-..00, ..24-..32/
ҮНДЭСЛЭХ нь:
... Нэхэмжлэгч Д.Янь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ягийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Би ажиллаж байх хугацаандаа ажлын алдаа дутагдал болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Санхүүгийн тайлан гаргахтай холбоотойгоор зайлшгүй шаардлагатай баримт материалуудыг гаргаж өгөхийг удирдлагаас удаа дараа сануулсан үйлдэл, ажлаа хууль дүрмийн дагуу хийх гэсэн байдлыг байгууллагын удирдлагын зүгээс буруутгаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэж ажлаас халсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэлтэй байсан гэх боловч ажлаас халах ямар үйл баримт, зөрчил гаргасан болон ажил олгогчоос өгсөн ямар үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг нь тодорхойгүй. Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг хэрхэн зөрчсөн талаар бичээгүй, баримтаар тогтоогдоогүй гэж тайлбарлав.
3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хангалттай үндэслэл байсан учраас чөлөөлсөн. Д.Янь ажиллаж байх үедээ албан тушаалаа ашиглан хийсвэр хэрэглэгч үүсгэн бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан байж болзошгүй хэргээр эрүүгийн хэрэг үүсэн цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тухайн эрүүгийн хэргийг шийдвэрлээгүй байхад иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж татгалзан маргажээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн ..54 дүгээр зүйлийн ..54.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, ..54.2...-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасан.
Нэхэмжлэгч нь ажил олгогчоос гаргасан тушаалыг эс зөвшөөрч, ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж хуульд заасан хугацаанд .... дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд тухайн хорооны хурлаар талууд харилцан тохиролцоогүй гэсэн үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр гаргасны дагуу шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн ..54 дүгээр зүйлийн ..54.8, ..58 дугаар зүйлийн ..58......-т заасантай нийцсэн байх тул нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5... Нэхэмжлэгч Д.Янь хариуцагч Ч ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаад ерөнхий нягтлан бодогч-хүний нөөцийн менежерийн албан тушаалд 2022 оноос 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан ба талууд сүүлд 2022 оны 0.. дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулсан байна. /..хх20-26/
Хариуцагч Ч ХХК нь нэхэмжлэгч Д.Яд холбогдуулан тушаал гаргаж, үүрэгт ажлаас нь 2024 оны 02 дугаар сарын ...-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ.
Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй тул талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж дүгнэв.
5.2 Ч ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/02/02 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 4......, 4......, 4......0, 42....2, 42.2..., 42.2.4, 42.2.7, 42.2..., 43......, 78......, 80....4 дүгээр зүйлүүд болон компанийн дотоод журмын 4г, 8-3, ..0.8, хөдөлмөрийн гэрээ 2022/..0-ын 4.2..., 4.2.4, 4.2.7, 4.2.8, 5.2.4, 5.2.7, 5.2...7, ажлын байрны тодорхойлолт А.2, А..., хариуцлагын тухай журам /2023 оны ...дүгээр сарын 0..-ний өдөр/, 2.32, 2.3.3..., 2.3.3.4 заалтуудыг тус тус үндэслэн нягтлан бодогч ажилтай Дэлгэрхүү овогтой Янжмаагийн хөдөлмөр эрхлэлтийн харьцааг 2024 оны 02 дугаар сарын ...-ний өдрөөр дуусгавар болгохоор шийдвэрлэжээ.
6. Хариуцагч Ч ХХК нь нэхэмжлэгч Д.Яг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлээс дурдвал
а. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Ажилтан дараах үндсэн үүрэгтэй, 42.2...-т ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, 42.2.4-т ажил олгогч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхлэхгүй байх, 42.2.7-т ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх, 42.2...-т ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах, 43 дугаар зүйлийн 43... дэх хэсэгт Ажил олгогч дараах үндсэн эрхтэй, 43......-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох, 78 дугаар зүйлийн 78... дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно, 78......-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан, 80 дугаар зүйлийн 80... дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 80....4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан
б. Компанийн дотоод журмын 8.3-т Байгууллагын дотоод ажлын цагаар хүндэтгэх шалтгаангүйгээр гадны хүн байхыг хориглоно, ..0.8 -т Хариуцсан ажилдаа идэвх санаачилга, үр бүтээлтэй хандаж, ажлын цагийг нягт баримтлан бүтээлч ашиглан, ажил мэргэжлийн шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллана,
в. Хөдөлмөрийн гэрээний 4.2...-т Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт болон компаниас баталсан журам, тушаал, шийдвэрийг чанд мөрдөж, ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд үнэнч, шударга, хариуцлагатайгаар, тогтоосон хугацаанд гүйцэтгэж, эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, санаачилгатай ажиллана, 4.2.4-т ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах, 4.2.7-т ажил үүргээ гүйцэтгэх явцад байгууллага, хувь хүний нууц, ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээллийг олж мэдсэн, түүнтэй танилцсан бол задруулахгүй байх, 4.2.8-т ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй, 5.2.4-т Компанийн эд хөрөнгө, мөнгө, бараа материалыг хувийн зорилгоор ашигласан аливаа үйлдэл нь тогтоогдсон, 5.2.7-т ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр өөр ажил олгогчтой хөдөлмөрийн эсхүл контрактын зэрэгцсэн гэрээ байгуулахыг хориглосон заалтыг зөрчсөн, 5.2...7-т Бусад ажилтныг дарамтлах, дээрэлхэх, тохуурхах, доромжлох, хүчирхийлэх зэрэг аливаа зохисгүй үйлдэл гаргасан, эсхүл энэ үйлдэлд бусдыг өдөөн турхирсан бол
г. Ажлын байрны тодорхойлолтын А2-т Татвар нийгмийн даатгалын байгууллага, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч байгууллагуудад болон бусад холбогдох байгууллага, хувь хүмүүстэй тооцоо нийлэх, үүссэн өр, авлагыг барагдуулах талаар арга хэмжээг авах, А..-т Байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь шуурхай чанартай биелүүлэх
д. Хариуцлагын тухай журмын 2.3.3...-т Эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг санаатайгаар болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл биелүүлэхээс татгалзсан, 2.3.3.4-т Байгууллагын бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууц задруулах, худал мэдээлэл тараах ажлыг зохион байгуулсан, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах ажиллагаа явуулсан, бусдын нэр хүнийг гутаах зорилгоор гүтгэсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагад ямар нэг байдлаар дарамт, шахалт үзүүлсэн, энэ үйлдэл нь баримтаар нотлогдож, байгууллага болон ажилтны эрх, ашиг, нэр хүндэд хохирол учруулсан
7. Хариуцагч Ч ХХК-ийн тушаалд нэхэмжлэгч Д.Яг ажлаас чөлөөлсөн үндэслэл, түүний гаргасан гэх зөрчлийг заагаагүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас дээрх хууль зүйн үндэслэлээр ажилтныг ажлаас халах хангалттай үндэслэл байсан, Д.Яалбан тушаалаа ашиглан хийсвэр хэрэглэгч үүсгэн бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүссэн гэх тайлбар гаргасан.
8. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажил үүргээ гүйцэтгэх явцад олж авсан мэдээллийг бусдад мэдүүлсэн, задруулсан, компанийн эд хөрөнгө, мөнгө, бараа материалыг хувийн зорилгоор ашигласан зөрчил гаргасан, бусад ажилтанд аливаа зохисгүй үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, ажил олгогч ажилтныг хууль, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагад мөрдөж буй дүрэм, журмыг зөрчсөн гэх боловч ажилтны ямар үйлдлийг зөрчил гэж үзсэн нь тодорхойгүйн улмаас ажилтныг сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэхийг дүгнэх боломжгүй байна.
... Хэрэгт авагдсан .... дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025 оны 0.. дүгээр сарын 28-ны өдрийн 30л-..б/55...дугаартай Танай компаниас 2024 оны ...дугаар сард нягтлан бодогчоор ажиллаж байсан эрх бүхий этгээд нь Өрнөх ХХК, Омбол-2 ХХК нэртэй бүртгэлгүй компанийг өөрийн эрхээрээ бүртгүүлж бараа завшсан гэх гомдол ирүүлснийг шалгаж 24....0..723 дугаартайгаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэх албан бичгээс үзвэл, нэхэмжлэгч нь албан тушаалаа ашиглан хийсвэр хэрэглэгч үүсгэн бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан гэх зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй.
Тодруулбал, тухайн мэдэгдэлд нэхэмжлэгчийг нэр заан дурдаагүйн гадна 2024 оны ...дугаар сард нягтлан бодогчоор ажиллаж байсан гэж тодорхойлсон нь нэхэмжлэгч Д.Ягийн ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаатай тохирохгүй байна.
..0. Иймд нэхэмжлэгч Д.Яг ажлаас чөлөөлсөн хариуцагч Ч ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/02/20 дугаартай тушаалд заасан Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ, байгууллагаас тогтоосон журамд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Яг урьд эрхэлж байсан Ч ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч-хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
..... Хөдөлмөрийн тухай хуулийн ..27 дугаар зүйлийн ..27...-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч Д.Яг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн ..27 дугаар зүйлийн ..27... дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцон гаргуулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын ....-ний өдөр хүртэл гэж тодорхойлон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 27,46..,...7 төгрөг гэж тайлбарлан тооцооллыг ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзвэл, нэхэмжлэгчид 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгосон байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 20... оны ..2 дугаар сарын 06-ны өдрийн А/....2 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2..., 2.2.-т заасны дагуу дундаж цалин хөлсийг нэхэмжлэгч Д.Ягийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод үндэслэн тооцоход, 2024 оны 0.. дүгээр сард 2,400,000 төгрөг, 2023 оны ..2 дугаар сард 2,400,000 төгрөг, 2023 оны ...дүгээр сард ..,750,000 төгрөг, нийт 6,550,000 төгрөг байна. Уг 6,550,000 төгрөгийг 2023 оны ...дүгээр сараас 2024 оны 0.. дүгээр сарыг дуустал 3 сард хуваахад .. сарын дундаж цалин хөлс 2,..83,333 төгрөг, ногдох ажлын 6...өдөрт хуваахад .. ажлын өдрийн цалин хөлс нь ....,242 төгрөг болно.
Үүнээс тооцож үзэхэд нэхэмжлэгч Д.Ягийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь 27,4..0,..42 төгрөг / 2,..83,333төгрөг * ..2 сар + ....,242 төгрөг * ..3 өдөр/ байна.
..2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42....6-д ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах үндсэн эрхтэй, 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл ажилтныг ажиллаж байх хугацаанд болон ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон аль ч үед ажил олгогч нь тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэл төлөх үүргийг хүлээнэ.
Иймд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын ....-ний өдрийг хүртэлх хугацааны олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нэхэмжлэгч Д.Ягийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Ч ХХК-д даалгах нь зүйтэй байна.
..3. Д.Ягийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 365,60.. төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4.. дүгээр зүйлийн 4......5., 7 дугаар зүйлийн 7......., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60...., 5...дугаар зүйлийн 56....-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ....5 дугаар зүйлийн ....5.2...-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
... Хөдөлмөрийн тухай хуулийн ..58 дугаар зүйлийн ..58......-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Яг хариуцагч Ч ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч-хүний нөөцийн менежерийн албан тушаалд албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн ..27 дугаар зүйлийн ..27... дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 27,4..0,..42 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Яд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын ....-ний өдрийг хүртэлх хугацааны олговор болох 27,4..0,..42 төгрөгөөс шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч Д.Ягийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Ч ХХК-д үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4.. дүгээр зүйлийн 4......5., 7 дугаар зүйлийн 7......., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60...., 5...дугаар зүйлийн 56... дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ягийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 365,60.. төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...... дүгээр зүйлийн .......2, .......4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ..4 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал ..4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..20 дугаар зүйлийн ..20.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ..4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ