| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00306/И |
| Дугаар | 317/ШШ2025/00462 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 317/ШШ2025/00462
2025 04 04 317/ШШ2025/00462
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: М ХК,
Хариуцагч: У ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 12,938,811.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Б. У т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,938,811.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрхэмбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000100143 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 9,694,145.08 төгрөг, 6000103341 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 455,950.87 төгрөг, 6000102351 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 788,415.85 төгрөг, 6000104292 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 897,302.09 төгрөг, 6000110790 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 577,199.99 төгрөг, 6000104987 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 508,797.15 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 12,938,811.03 төгрөгийг хариуцагч Б. У ээс гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б. У нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 12,938,811.03 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2025 оны 05 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 8.938,811.03 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 221,971 төгрөг төлсөн баримтыг, М ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М ХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, М ХК-иас М.Эрхэмбаяр, Э.Өсөхбаярт нарт олгосон итгэмжлэл, М ХК-иас үйлчилгээ авах хүсэлт зөвшөөрөл, М ХК-ийн 2023 оны 04 сарын 07-ны өдрийн М00074732 дугаартай хувь хүнд ны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээний хуулбар, М ХК-ийн 2023 оны 04 сарын 07-ны өдрийн L00060021 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар, 2023 оны 10 сарын 13-ны өдрийн 6000100143 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гүйлгээний баримт, 2023 оны 10 сарын 20-ны өдрийн 6000102351 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн гүйлгээний баримт, 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 6000103341 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гүйлгээний баримт, 2023 оны 10 сарын 26-ны өдрийн 6000104292 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гүйлгээний баримт, 2023 оны 10 сарын 28-ны өдрийн 6000104987 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гүйлгээний баримт, 2023 оны 11 сарын 25-ны өдрийн 6000110790 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гүйлгээний баримт, зээл зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын үйлчилгээний төлбөрт 17,000 төгрөг төлсөн баримтыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б. У нь М ХК-тай 2023 оны 04 сарын 07-ны өдрийн М00074732 дугаартай хувь хүнд ны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, 2023 оны 04 сарын 07-ны өдрийн L00060021 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2023 оны 10 сарын 13-ны өдрийн 6000100143 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулан 10,500,000 төгрөгийг, 2023 оны 10 сарын 20-ны өдрийн 6000102351 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулан 2,010,000 төгрөгийг, 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 6000103341 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулан 500,000 төгрөгийг, 2023 оны 10 сарын 26-ны өдрийн 6000104292 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийг, 2023 оны 10 сарын 28-ны өдрийн 6000104987 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулан 560,000 төгрөгийг, 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 6000110790 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулан 600,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Энэхүү зээлийн гэрээний үүргээ Б.У нь үл биелүүлсэн тул М ХК нь хариуцагч Б. У т холбогдуулан 12,938,811.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. У нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,938,811.03 төгрөгийг төлөхөө зөвшөөрч, энэхүү төлбөрөө 2025 оны 05 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 8.938,811.03 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна” гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 12,938,811.03 төгрөгийг 2025 оны 05 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 8.938,811.03 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,971 төгрөгийн тал хувь 100,985,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 100,985,5 төгрөгийг, хариуцагч Б. У ээс 100,985,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б. У нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,938,811.03 төгрөгийг 2025 оны 05 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 8.938,811.03 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч М ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,971 төгрөгийн тал хувь 110,985.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 110,985.5 төгрөгийг, хариуцагч Б. У ээс 110,985.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА