Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 317/ШШ2025/00278

 

2025 03 11 317/ШШ2025/00278

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: М  ХК,

Хариуцагч: У  ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 10,056,394.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М  ХК нь хариуцагч Э.У  д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,056,394.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч М  ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.У нь манай байгууллагатай 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 6000064216 тоот цахим зээлийн гэрээг байгуулсан ба зээлийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхгүй байна. Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000064216 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 10,039,394.03 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 10,056,394.03 төгрөгийг хариуцагч Э.У  ас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Э.У нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 10,056,394.03 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 04 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 11 сарын 22-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 4,456,394.03 төгрөгийг тус тус төлж барагдуулъя. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд М  ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 175,852 төгрөг төлсөн баримт, М  ХК-ийн банкны зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, М  ХК-иас М.Эрхэмбаяр, Ө.Өсөхбаяр нарт олгосон итгэмжлэл, М  ХК-ийн Э.У  тай байгуулсан M00089315 дугаартай 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээний хуулбар, М  ХК-ийн Э.У  тай байгуулсан M00080613 дугаартай 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хэрэглээний зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 06-ны 6000064216 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, 6000064216 зээлийн дансны дугаартай зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Э.У  д олгосон зээлийн гүйлгээний баримт, 6000064216 зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын төлбөрт 17,000 төгрөг тушаасан баримтыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Э.У нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр М  ХК-тай 6000064216 тоот цахим зээлийн гэрээ байгуулан 7,630,000 төгрөгийг жилийн 22,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч М  ХК нь хариуцагч Э.У  д холбогдуулан 10,056,394.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,056,394.03 төгрөгийг 2025 оны 04 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 11 сарын 22-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 4,456,394.03 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,852 төгрөгийн тал хувь 87,926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 87,926 төгрөгийг, хариуцагч Э.У  ас 87,926 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М  ХК-д олгох нь зүйтэй байна.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Э.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,056,394.03 төгрөгийг 2025 оны 04 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 11 сарын 22-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 4,456,394.03 төгрөгийг тус тус нэхэмжлэгч М  ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,852 төгрөгийн тал хувь 87,926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 87,926 төгрөгийг, хариуцагч Э.У  ас 87,926 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М  ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА