| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 1831002680214 |
| Дугаар | 2019/ДШМ/21 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2019/ДШМ/21
*******, ******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг Шүүгчид Г.Давааренчин Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор М.Энхбаатар
Шүүгдэгч ******* Шүүгдэгч *******
Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******ы гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт , Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчдийн биеийн байцаалт:
Мон******* Улсын харьяат, 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдөр - аймгийн ******* ******* суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, Бүрэн дунд боловсролтой, Операторчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт - аймгийн ******* ******* сумын багийн - тоотод оршин суух хаягтай, “” ХХК-нд чин ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл 20 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жилиин хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, овогт , / РД:/
Мон******* Улсын харьяат, 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр - аймгийн ******* ******* суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, Бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт - аймгийн ******* ******* сумын багийн - тоотод оршин суух хаягтай, “******* *******” ХХК-нд том тэрэгний ******* ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, овогт *******, /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт орших “Тавт” гэх газарт согтуугаар *******тай маргаж улмаар түүнийг машинаар дайрч биед нь хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт орших “Тавт” гэх газарт согтуугаар 3.тэй маргаж улмаар түүнийг хайчаар хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” шүүгдэгч овогт г мөн хуулийн тусгай ангийн .4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуу/ нэгжээр, мөн хуулийн тусгай ангийн .6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр тус тус торгох ялаар шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус тус 2 /хоёр/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар машинаар намайг санаатай дайрсны улмаас миний арав гаран яс хугарч өнөөдрийг хүртэл эдгэрэхгүй байнгын өвдөлт зовиуртай үнэхэээр хүнд байдалтай байна . Шүүгдэгч ******* машинаар санаатайгаар хүн дайрсан гэмт хэрэг үйлдсэн, хохирогч надад учирсан хохирол зардлыг бүрэн төлөөгүй байхад шүүхээс түүнийг ЭХ-ийн .4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг зүйлчлэн 500 нэгжээр торгох ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй байна. Мөн түүнийг согтуугаар машин жолоодсон байхад шүүхээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй, жолоодох эрхийг хасаагүй бөгөөд нь маш хурдтайгаар машинаар ирж дайрсан нь намайг алах санаа зорилготой байхыг үгүйгэхгүй байхад шүүх энэ талыг анхаарч үзээгүй. Мөн намайг 4 сар гаран хугацаанд эмнэлгээр явж ажлаа хийж чадаагүйгээс цалингаа аваагүй зөвхөн листний 350.000 төгрөг олгогдсон учраас цалингийн зөрүүгээ Лхавгасүрэнгээс нэхэхэд шүүгч “чиний цалингийн дансаар 350.000 төгрөг чинь орсон байгаа учраас зөрүү цалин авахгүй чи” гэж надад хэлж байсан бөгөөд шүүх хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би хавтаст хэрэгт өөрийн эмнэлэгт хэвтсэн баримтууд болон цалингийн тодорхойлолтуудаа өгсөн байхад шүүх эдгээрийг анхаарч үзээгүй, бид нар зөвхөн баримтгүйгээр төлсөн эмчилгээний зардал бусад зардалд л 1 сая төгрөг төлөхөөр эвлэрсэн байхад цалингийн зөрүүг хэрхэн гаргуулах талаар шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Миний хувьд Э.Лхавгасүрэнд маш их гомдолтой байна. Дайруулсны дараа миний биеийн байдал маш хүнд бүгд айж сандарч хурдан эдгэхийг л бодож байсан учраас эмчилгээнд гарсан зардлын баримтуудаа бүрэн цуглуулж чадаагүй 3 сая орчим төгрөгийн эмчилгээний болон бусад зардал гарсан байсан. Э.Лхавгасүрэн, түүний эхнэр Болорцэцэг нар нь намайг бүрэн эдгэртэл бүх зардлыг бүрэн хариуцна, шоронд битгий явуулаач нэг нутаг усны улсууд байна гээд гуйгаад байсны улмаас би 2018 оны 9 дүгээр сарын 13-нд Аарцаг 2 талын түнхний үений соронзон резонанст томографын шинжилгээгээр “Ууц ясны баруун талын латерал масс шахагдсан хугаралтай, зүүн талын ууц сүүжний үений түвшинд ууц яс шахагдсан хугаралтай, хугарлын түвшингүүдэд ясны эдийн няцрал хавантай, мөн тархины соронзон резонанст томографийн оношлогоог 2019 оны 9 дүгээр сарын 13-нд хийлгэхэд Т2 гемо горимд зүүн талын зулайн дэлбэнгийн ар хэсгийн гадрын доорх цагаан бодист Змм *******чтой архаг цустай гэсэн гэмтлүүд нэмж гарсан боловч би дахин гэмтлийн зэрэг тогтоолгох дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй. Би дээрх шинжилгээг анх гэмтлийн зэрэг тогтоох үед хийлгээгүй байсан учраас эдгээр гэмтлүүд шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй. Хэрвээ эдгээр гэмтэл бүрэн дүгнэгдсэн бол гэмтлийн зэрэг нь хүнд болно учир нь аарцаг яс чинь хугарсан байна гэж эмч тайлбарлаж байсан. Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт тусгагдаагүйгээс цаашид гарах эмчилгээний зардлаа бүрэн авч чадахгүй эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө дахин хохироход хүрэхээр байна. Э.Лхавгасүрэн нь чамайг эдгээх бүх зардлыг төлнө гээд гуйгаад байснаа шүүх хурлын дараа Хохь чинь гэсэнд маш гомдолтой байна. Би энэхүү шинээр хийлгэсэн шинжилгээний хариунуудаа мөрдөгчид өгсөн бөгөөд 1-р хавтаст хэргийн 213, 227 дугаар хуудсанд байхад анхан шатны шүүх бүх нотлох баримтыг шинжлэн судалж харьцуулан дүгнэлт хийгээгүй. Би өөрт учирсан гэмтлүүдийн гэмтлийн байдал, гэмтлийн зэргийг дахин шинжээч томилуулан бүрэн тогтоолгох нь хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Хохирогч миний хувьд хэргийн бодит үнэн байдлыг бүрэн тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн үед гэмтсэнээсээ болоод ******* цээж бүсэлхийн тасагт хэвтэж байсан, гэтэл шинжээч бүрэн үзлэг хийгээгүй. *******ы биед 2018 оны 09 дүгээр сарын 13-нд өдөр хийсэн Аарцаг 2 талын түнхний үений соронзон резонанст томографын шинжилгээгээр “Ууц ясны баруун талын латерал масс шахагдсан хугаралтай, зүүн талын ууц сүүжний үений түвшинд ууц яс шахагдсан хугаралтай, хугарлын түвшингүүдэд ясны эдийн няцрал хавантай, мөн тархины соронзон резонанст томографийн оношлогоог 2019 оны 09 дүгээр сарын 13-нд хийлгэхэд Т2 гемо горимд зүүн талын зулайн дэлбэнгийн ар хэсгийн гадрын доорх цагаан бодист Змм *******чтой архаг цустай гэсэн гэмтлүүд нэмж гарсан. Хавтаст хэргийн 3, 227 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт дээр дээрх гэмтлүүд тусгагдаагүй. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* нь шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд өөрт шинээр гарсан гэмтлээ хавтаст хэрэгт тусгуулъя гэхэд мөрдөгч тэмдэглэл үйлдэн бичиж авсан болохоос биш нэмэлт ажиллагаа хийгээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7- заасныг зөрчсөн. *******д хүнд гэмтэл учирсны улмаас босч чадахгүй байсан, эдгээр байдлаас үзэхэд түүнд учирсан гэмтлийн зэргийг зөв тогтоогоогүй. Үүнээс шалтгаалаад гэмтлийн улмаас учирсан, цаашид гарах хохирол төлбөрөө нэхэмжилж чадахгүй хэмжээнд хүрээд байна.
******* 4/дөрөв/ сар ажилгүй байсан учраас лист болон цалингийн зөрүүний төлбөр, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн. Энэ талаарх баримт 1 хавтас 34 дүгээр хуудсанд авагдсан. Хэдийгээр хохирол төлбөр дээр *******тэй эвлэрлийн гэрээ байгуулсан боловч гэрээн дээрээ цалингийн зөрүүний талаар огт тусгагдаагүй. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5-д заасныг огт дурдаагүй орхисон нь Эрүүгийн хууль ноцтой зөрчсөн явдал юм. Хэрэг мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх рүү буцаана уу гэв.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... Мон******* улсын Эрүүгийн хуулийн .4, .6-д заасан гэмт хэрэгт холбогдсон *******, ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудалд ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин *******д учирсан эрүүл мэндийн хувьд хохирсноос үүссэн зардлаас *******гийн зүгээс 6.581.7 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн *******гийн хүсэлтээр хохирлын баримт, төлөлттэй холбоотой асуудлаар шүүхээс завсарлага авхуулж харилцан эвлэрэн, тохиролцсоноо бичгээр гэрээ байгуулан түүнд зааснаар 1 сая төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлж барагдуулах, цаашид гарах эмчилгээний зардлын баримтыг, жич: иргэний хэргийн журмаар нэхэмжлэн төлөхөөр тохиролцсон юм. Иймд анхан шатны шүүхийн 256 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: *******д учирсан гэмтлийн зэргийн талаарх асуудал дээр өөрөө хүсэлт гаргасан ба түүнийг нь хүлээж аваад шалгуулах гэтэл өөрөө татгалзсан. Түүнээс биш бидний зүгээс биелүүлээгүй болон татгалзсан зүйл байгаагүй.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд үндэслэлтэй. Хохирол төлбөр дээр бол анхан шатны шүүх дээр *******, ******* хоёр өөрсдөө бол эвлэрч шийдсэн байсан. ******* цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын Ггазраас ******* нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт орших “Тавт” гэх газарт согтуугаар *******тай маргаж улмаар түүнийг машинаар дайрч биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 4-д зааснаар,
******* нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт орших “Тавт” гэх газарт согтуугаар 3.тэй маргаж улмаар түүнийг хайчаар хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” шүүгдэгч овогт г мөн хуулийн тусгай ангийн .4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуу/ нэгжээр, мөн хуулийн тусгай ангийн .6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр тус тус торгох ялаар шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус тус 2 /хоёр/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч *******ы гаргасан давж заалдах гомдлын дагуу *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал: Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нь *******ы биед учирсан гэмтлийг тогтоож, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр №10655 дугаартай дүгнэлт гаргажээ.
Дээрх дүгнэлт гарсны дараа ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “MED TRAUMA” эмнэлгийн Тархины соронзон резонанаст томографийн оношлогоо /2-р хх-ийн 213-р ху/, Хүзүүний соронзон резонанаст томографийн оношлогоо /2-р хх-ийн 2-р ху/, 2108 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “MED TRAUMA” эмнэлгийн Аарцаг 2 талын түнхний үеийн соронзон резонанаст томографийн оношлогоо /2-р хх-ийн 227-р ху/, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Гэмтэл, Согог Судлалын Үндэсний Төвд Хэвлийн хэт авиан оношлогоо /2-р хх-ийн 228-р ху/ тус тус хийлгэж улмаар Сэлэнгэ аймгийн Прокурорын Газрын хяналтын прокурорын 2018 оны дүгээр 02-ны өдрийн 45 дугаартай “Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай” тогтоолоор гэмтлийн зэргийг дахин тогтоохоор мөрдөн байцаалтанд буцаасан байна..
Улмаар шүүгдэгч *******ы гаргасан тодорхойлолтын дагуу түүнээс дахин мэдүүлэг авсны үндсэн дээр /2-р хх-ийн 43, 45-р ху/ түүний биед дахин шинжилгээ хийлгэж, гэмтлийн зэргийг тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.-д “...Дараахь тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ:
2.2.хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох...” гэсэн заалтыг зөрчсөн, анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул *******ы биед дахин шинжилгээ хийлгэж, түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум Дундын Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1,1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ч.*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ