| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00328/И |
| Дугаар | 317/ШШ2025/00438 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 317/ШШ2025/00438
2025 03 31 317/ШШ2025/00438
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Т ХК-ийн Төв аймаг салбар,
Хариуцагч: М ,
Хариуцагч: С,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 27,930,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХК-ийн Төв аймаг салбар нь хариуцагч Ө.М , Ц.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,930,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Т ХК-ийн зээлдэгч Ө.М , Ц.С нар нь Т ХК-ийн Дэлгэрхаан тооцооны төвөөс 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 18,000,000 төгрөгийн үлдэгдэл дээр нэмэлтээр 7,500,000 төгрөг, нийт 25,500,000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, MN410034311207847930-01 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн барьцаанд А дансаар мал, гэрийг тус тус барьцаалсан. Зээлдэгч Ө.М , Ц.С нартай холбогдох арга хэмжээ авч удаа дараа зээлээ төлөх талаар сануулсаар ирсэн. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй байна. Иймд зээлдэгч Ө.М , Ц.С нараас 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 25,500,000 төгрөг, үндсэн хүү 2,429,021.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,230 төгрөг, нийт 27,930,251 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ө.М , Ц.С нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 27,930,251 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч байна. 2025 оны 05 сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 15- ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 9,730,251 төгрөгийг төлж барагдуулъя. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 297.602 төгрөг төлсөн баримтыг, Т ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т ХК-иас Б.Болорт олгосон итгэмжлэл, 2023 оны 06 сарын 07-ны өдрийн MN410034311201847930-00 дугаартай малчны нэмэлт зээлийн гэрээний хуулбар, Ө.М ын Төв аймгийн Дэлгэрхаан сумын Т анд гаргасан өргөдөл, Ө.М ын иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Дэлгархаан сумын Засаг даргын тодорхойлолт, харин хариуцагч нараас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ө.М , Ц.С нар нь 2023 оны 06 сарын 07-ны өдрийн MN410034311201847930-00 дугаартай зээлийн гэрээг Т ХК-ийн Төв аймаг салбартай байгуулан 27,930,251 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 47 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч Т ХК-ийн Төв аймаг салбар нь хариуцагч Ө.М , Ц.С нарт холбогдуулан 27,930,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.М , Ц.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,930,251 төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 15- ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 9,730,251 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХК-ийн Төв аймаг салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,602 төгрөгийн тал хувь 148,801 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 148,801 төгрөгийг, хариуцагч Ө.М , Ц.С нараас 148,801 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХК-ийн Төв аймаг салбарт олгох нь зүйтэй байна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ө.М , Ц.С нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,930,251 төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 15- ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 9,730,251 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т ХК-ийн Төв аймаг салбарт төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХК-ийн Төв аймаг салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,602 төгрөгийн тал хувь 148,801 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 148,801 төгрөгийг, хариуцагч Ө.М , Ц.С нараас 148,801 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХК-ийн Төв аймаг салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА