Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 317/ШШ2025/00473

 

 

 

 

 

2025       04                08                                           317/ШШ2025/00473

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Т  ХК,

Хариуцагч:  Г ,

Хариуцагч:  Б

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 30,816,589.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т  ХК нь хариуцагч О.Г , Л.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,816,589.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Т  ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Г  нь 2021 оны 03 дугаар сарын 15-нд Т  ХК-ийн Мөнгөнморьт тооцооны төвөөс 330200146770 тоот дансанд зээлийн гэрээ байгуулан 6,800,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, жилийн 18 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай малчны зээл авсан. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, жилийн 18 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай малчны нэмэлт зээл авсан. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 7,000,000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны нэмэлт зээл авсан. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 9,100,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны нэмэлт зээл тус тус авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан. Зээлийн гэрээний дагуу 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дээр дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд О.Г , Л.Б нараас зээлийн үндсэн төлбөрт 27,500,000 төгрөг, үндсэн хүү 1,506,356,93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,725.47 төгрөг, хуримтлагдсан хүү 1,805,506.83 төгрөг, нийт 30,816,589.23 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Л.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 30,816,589.23 төгрөгийг төлөх ёстойгоо зөвшөөрч байгаа боловч О.Г  2024 оны 04 сараас 5 хүүхэдтэй минь орхиод явсан. Энэ зээлийг О.Г  өөрөө төлж барагдуулна гэж хэлсэн. О.Г  энэ мөнгийг өөрөө захиран зарцуулж хэрэглэсэн. Хүүхдийн тэтгэлэг өгдөггүй байгаа. Би хүүхдүүдээ хараад гэртээ сууж байгаа бага хүүхэд маань 6 сартай. Нэхэмжилж байгаа мөнгийг О.Г  төлж барагдуулна. Би олон хүүхэдтэй шүүхээр дахин дахин явах боломжгүй тул хэргийг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч О.Г  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 30,816,589.23 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2025 оны 04 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 19,816,589.23 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т  ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би О.Г , Л.Б нараас 30,816,589.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхийн ажиллагааны явцад О.Г  нэхэмжлэлийн дүнг бүрэн зөвшөөрч өөрөө төлөхөөр тайлбар гаргасан байх тул хариуцагч Л.Б  татгалзаж байна гэжээ.

6. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 312,032 төгрөг төлсөн баримт, Т  ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т  ХК-иас З.Энхболдод олгосон итгэмжлэл, 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 330200146770 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2022 оны 01 сарын 06-ны өдрийн MN360034330200146770 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 05 сарын 20-ны өдрийн MN360034330200146770-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ малчны нэмэлт зээлийн гэрээ, О.Г , Л.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 01 сарын 06-ны өдөр О.Г ын Т  ХК Мөнгөнморьт тооцооны төвд гаргасан өргөдөл, 2022 оны 05 сарын 20-ны өдөр О.Г ын Т  ХК Мөнгөнморьт тооцооны төвд гаргасан өргөдөл, О.Г ын Т  ХК Мөнгөнморьт тооцооны төвд гаргасан өргөдөл, 2022 оны 01 сарын 06-ны өдөр Т  ХК-аас О.Г т 15,000,000 төгрөгийн зээл олгосон мөнгөн шилжүүлгийн баримт, 2021 оны 03 сарын 15-ны өдөр Т  ХК-аас О.Г т 6,800,000 төгрөгийн зээл олгосон мөнгөн шилжүүлгийн баримт, О.Г ын оршин суух хаягийн тухай Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, О.Г ын 2022 оны 01 сараас 2025 оны 02 сарын хугацааны Т  ХК дахь 330200146770 дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга, О.Г ын Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын баримт, О.Г ын Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллогын баримт, О.Г ын Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2022 оны тооллогын баримт, харин хариуцагч нараас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч О.Г , Л.Б нар нь 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 330200146770 дугаартай зээлийн гэрээгээр 20 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэй, 6,800,000 төгрөгийн зээлийг, 2022 оны 01 сарын 06-ны өдрийн MN360034330200146770 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийг 22 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэй, 2022 оны 05 сарын 20-ны өдрийн MN360034330200146770-01 дугаартай малчны зээлийн нэмэлт гэрээг байгуулан 7,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 19.2 хувийн хугацаатай зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Т  ХК нь хариуцагч О.Г , Л.Б нарт холбогдуулан 30,816,589.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Г  нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,816,589.23 төгрөгийг ганцаараа төлөхийг зөвшөөрч, үүнийг 2025 оны 04 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 19,816,589.23 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд нь Т  ХК-ийн нэхэмжилсэн 30,816,589.23 төгрөгийг хариуцагч О.Г  дангаараа төлнө гэх тайлбарыг зөвшөөрч, хариуцагч Л.Б  татгалзсан талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

5. Нэхэмжлэгч Т  ХК нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах, бүх шатны шүүх хуралдаанд банкыг төлөөлж оролцох эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан эвлэрэхээс бусад бүх эрх, үүргийг эдлэх бүрэн эрхийг Т  ХК-ний Төв аймаг салбарын захирал С.Ариунболдод 1 жилийн хугацаагаар, Т  ХК-ний Төв аймаг салбарын захирал С.Ариунболд нь 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дээрх эрхийг салбарын тооцооны төв хариуцсан менежер З.Энхболдод олгосон байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Энхболд нь хариуцагч Л.Б  татгалзах эрхтэй байна.

6. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,032 төгрөгийн тал хувь 156,016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 156,016 төгрөгийг, хариуцагч О.Г аас 156,016 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т  ХК-д олгох нь зүйтэй байна.

8. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч О.Г  нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,816,589.23 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үүнийг 2025 оны 04 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 19,816,589.23 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Т  ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,032 төгрөгийн тал хувь 156,016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 156,016 төгрөгийг, хариуцагч О.Г аас 156,016 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т  ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.МАРИНА