| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00703/И |
| Дугаар | 320/ШШ2025/00352 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 320/ШШ2025/00352
| 2025 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 320/ШШ2025/00352 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан
нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 155/2023/00703/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Ц.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би тус шүүхэд Ц сумын иргэн Б.Б аас газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, би Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ц сумын Засаг даргын 2023 оны А/109 дүгээр захирамжийг болон Б.Б т газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжпэл гаргасныг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 126/Ш32024/0*** дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд би энэхүү захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 221/ШТ2024/10***дугаар тогтоолоор миний гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
Би өөрөө Ц суманд хөдөө мал дээр байдаг зарим үед сүлжээгүй болдог тул шүүхээс гарсан захирамж, шийдвэр, тогтоолууд нь надад очилгүй цаг хугацаа алдсанаас болж би тогтоолоо сая гардаж авлаа.
Нэгэнт шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон тул би иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Тиймээс миний гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Б т холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр нэхэмжлэлээсээ татгалзаж буй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б д олгов.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б т холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын орлогоос 35,100 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА