| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00058/И |
| Дугаар | 193/ШШ2025/00170 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 193/ШШ2025/00170
2025 03 21 193/ШШ2025/00170
Зохичдын эвлээрлэрэлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: *******, *******, 0*******, *******т байрлах ******* РД:/*******/-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, 0*******,*******од оршин суух, ургийн овогт ийн РД://-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27,244,110.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. Зээлийн гэрээний төлбөрт нийт 27,244.110.33/ хорин долоон сая хоёр зуун дөчин дөрвөн мянга нэг зуун арван төгрөг гучин гурван мөнгө /төгрөг гаргуулах,
2. Нотариатын зардалд 95,000 төгрөг гаргуулах,
Нэхэмжлэлийн үндэслэл:
Зээлдэгч Т. нь ХААН банктай 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн NoЗГ/201843481796 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн NoБГХ201843481796 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 15,000,000 арван сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж ХААН банктай 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн NoЗГ/201843622788 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн NoБГХ201843622788 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 3,762,062.11 / гурван сая долоон зуун жаран хоёр мянга жаран хоёр төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж ХААН банктай 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн NoЗГ/201844061839 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн NoБГХ201844061839 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 3,408,605.3 / гурван сая дөрвөн зуун найман мянга зургаан зуун таван төгрөг гурван мөнгө /төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан.
Мөн зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 6 сарын 22-ны өдрийн ЗГ/201844061839-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгасан байдаг. Мен дахин зээлдэгчийн хүсэлтээр 2021 оны 12 сарын 15-ны өдрийн ЗГ/201844061839-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт "Зээлдэгч Т. нь Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 9,175,646.32 төгрөг, зээлийн хүүнээс 5,845,226.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 24,795.20 төгрөг нийт 15,045,668.04 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч нь дээрх зээлүүдийн зээлийн гэрээний хавсралт дахь "Зээл буцаан төлөх хуваарь"-ийг Удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардах, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчигдсөн байна.
Иймд Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дахь хэсэг, 242.3 дахь хэсэг, мөн куулийн 451, 452, 453 дугаар, 453.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Т.д холбогдуулан шүүхэд хандан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
1. Зээлийн гэрээний төлбөрт 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараахь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл: 12,995,069.09 төгрөг
- Зээлийн хүүгийн төлбөр:14,249,041.24 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр: 24,795 төгрөг
Нийт 27,244,110.33 /хорин долоон сая хоёр зуун дөчин дөрвөн мянга нэг зуун арван төгрөг гучин гурван мөнгө /төгрөг гаргуулах, Нотариатын зардалд 95,000 төгрөг гаргуулах, нийт 27,339,110.33 /хорин долоон гурван гучин есөн мянга нэг зуун арван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Т.гаас гаргуулж өгнө үү... гэжээ
Хариуцагч Т. 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар өгөөгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золзаяа, хариуцагч Т. нар нь эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Энэхүү Эвлэрлийн гэрээг /цаашид "гэрээ" гэх/ нэг талаас Хаан банк ХК /РД:*******/ /цаашид "нэхэмжлэгч" гэх/, нөгөө талаас овогтой /РД:/, цаашид "хариуцагч", хамтад нь "талууд" гэх/ нар нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн дараахь нөхцлөөр харилцан тохиролцож байгуулав.
НЭГ. ЭВЛЭРЛИЙН НӨХЦӨЛ
1.1. Талууд Багахангай, Налайх дүүргийн иргэний иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа иргэний хэрэгт сайн дурын үндсэн дээр, харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.
1.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Зээлийн гэрээний төлбөрт нийт 27,339,110.33/ хорин долоон сая гурван зуун гучин есөн мянга нэг зуун арван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.3. Хариуцагч нь энэхүү гэрээний 1.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу дараахь хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар талууд тохиролцсон болно.
Төлбөр төлөх хугацаа: 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,839,110.33 төгрөг төлж барагдуулна
1.4. Хариуцагч нь энэхүү гэрээний 1.3-т заасан хуваарийн дагуу төлбөрийг 1 сар ба түүнээс дээш сарын хугацаанд төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргах эрхтэй хэмээн зохигчид гарын үсэг зурж эвлэрэлийг гэрээг баталгаажуулсан байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь хариуцагч Т.д холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 27,339,110.03 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 294,646 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 147,323 төгрөгийг улсын төсвөөс, 147,323 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Т. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,339,110.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 294,646 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 147,323 төгрөгийг улсын төсвөөс, 147,323 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН