Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 317/ШШ2025/00284

 

2025 03 11 317/ШШ2025/00284

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Г  ХК ,

Хариуцагч: С,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,768,202.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28ы өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г  ХК нь хариуцагч Э.С т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,768,202.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Г  ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.С  нь Г  ХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ-R000614480 тоот Дижитал зээлийн эрх нээх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3615132000 тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан боловч зээл төлөх үүргээ биелүүлэхгүй байна. Иймд зээлдэгч Э.С аас зээлийн гэрээний үүрэгт нийт 3,768,202.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Э.С  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 3,768,202.92 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 04 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 06-ны өдөр 768,202.92 төгрөгийг тус тус төлж барагдуулъя. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд Г  ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 75,242 төгрөг төлсөн баримт, Г  ХК -ийн банкны зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Г  ХК-иас Г.Одцэцэгт олгосон итгэмжлэл, Г  ХК-ийн Э.С тай байгуулсан ЗГ-R000614480 дугаартай 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дижитал зээлийн эрх нээх гэрээний хуулбар, хавсралт, Г  ХК-ийн Э.С тай байгуулсан ЗГ-R000614480 дугаартай 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дижитал цалингийн гэрээний хуулбар, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн хүсэлтийн мэдээлэл, зээлийн хүү тооцоолсон хүснэгт, хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Э.С  нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Г  ХК -тай ЗГ-R000614480 тоот дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Г  ХК нь хариуцагч Э.С т холбогдуулан 3,768,202.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.С  нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,768,202.92 төгрөгийг 2025 оны 04 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 06-ны өдөр 768,202.92 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,242 төгрөгийн тал хувь 37,621 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 37,621 төгрөгийг, хариуцагч Э.С аас 37,621 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г  ХК -д олгох нь зүйтэй байна.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Э.С  нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,768,202.92 төгрөгийг 2025 оны 04 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 06-ны өдөр 768,202.92 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г  ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,242 төгрөгийн тал хувь 37,621 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 37,621 төгрөгийг, хариуцагч Э.С аас 37,621 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г  ХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА