Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 158/ШШ2025/0005

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал  даргалж, Булган аймгийн ******* сумын ы соёлын төвийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн *******,

Хариуцагч: ******* сумын дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга ******* овогт ын ,

Гуравдагч этгээд: овогт гийн нарын хоорондын “******* сумын дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгох, багийн засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагааг хуулийн дагуу явуулахмаргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* сумын дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Г., гуравдагч этгээд П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* сумын дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Г.д холбогдуулан “багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, багийн засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
  2. ******* сумын дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай “******* засаг дарга, ы ид нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор П.г ******* сумын дүгээр багийн засаг дарга, ы захирагчаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ.
  3. Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий акт болох  “******* засаг дарга, ы ид нэр дэвшүүлэх тухай” 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн байна.
  4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “

.1. ******* иргэдийн Нийтийн Хурал нь “багийн Засаг даргад нэр дэвшүүлэх” ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй,

.2. Эхний санал хураалтаар хамгийн олон хүний санал авсан хоёр дахь хүн болох миний дахин санал хураалтад оролцох эрхийг хязгаарлаж,

.3. олонхын санал аваагүй хүнийг багийн Засаг даргад уламжилсан шийдвэр гаргасан нь хууль бус” гэж тодорхойлсон.

  1. Хариуцагч дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Г. дараах хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд: “

5.1. Тооллогын комиссын ахлагч нэр дэвшигчдээс олонхын санал авсан хүн гараагүй тул хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулах болсныг зарласан боловч ардын намын талынхан дахин санал хураалтыг эсэргүүцэж эмх замбараагүй байдал үүсгэсэн,

5.2. ******* сумын засаг даргын мэдэгдэл тайлбар зэргийг харгалзан П.г ******* сумын -р баг, ы захирагчид нэр дэвшүүлэн уламжлах тухай 03 тоот тогтоолыг гаргасан” гэжээ.

  1. Гуравдагч этгээд П. дараах хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:”  

6.1. Иргэдийн нийтийн хурлын тогтоол нь хууль зөрчөөгүй ба МУ-ын сонгуулийн тухай хуулийн 5-р бүлгийн 161.1, МУ-ын ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 56.5.2-д заасны дагуу хамгийн олон хүний санал авсан намайг нэр дэвшүүлсэн,

6.2.  Нэхэмжлэгч нь сонгуулийн маргааныг шийдвэрлэх нэхэмжлэлийг хурлын тогтоол гарснаас хойш 10 хоногийн дотор багтаж гаргах ёстой атал МУ-ын Сонгуулийн тухай хуулийн 113.3-д заагдсан хугацаанд багтаагүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн,

6.3.  Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 161.2-д заасан нөхцөл байдал үүсээгүй байхад дахин санал хураалт явуулна гэсэн нь сонгуулийн дүнг үгүйсгэсэн, санаатай үйлдэл” гэжээ.

Шүүх хуралдаанд:

  1. Нэхэмжлэгч Б.******* тайлбартаа: “Миний хувьд Булган аймгийн ******* сумын ы багийн даргын сонгуульд нэр дэвшсэн байгаа. Энэ жил нэр дэвшигч байсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 56 дугаар зүйлийн 56.5.2-т заалтаар сонгуулийн үйл ажиллагааг явуулах ойлголттой байсан. Хэдэн ч нэр дэвшигч байсан олонхын санал авсан хүн багийн дарга болох байсан. Сонгуулийн эхний санал хураалтаар хүн хэн ч илүү санал аваагүй байсан. Дараагийн санал асуулга дээр хагарал үүсэх юм байна гээд шүүхэд хандсан. Монгол улсын төрийн удирдлага болон орон нутгийн удирдлага гэсэн тогтолцоотой байгаа. Иргэдийн нийтийн хуралд ирсэн иргэдийн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар шийдэгддэг. Энэ удаа хууль зөрчсөн байгаа учраас ийм өргөдөл гаргасан байгаа” гэв.
  2. Хариуцагч Г. тайлбартаа: “Миний бие ы сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон. Сонгуулийн үр дүнг танилцуулсан. Нэхэмжлэгчийн хэлснээр талаас илүү хүн санал авсны үндсэн дээр яллагч болно гэсэн ойлголттой байсан. Сонгуулийн тооллын комиссоос тооллогыг гаргасан. Талаас илүү хувийн санал авсан сонгогдоно гэсэн байгаа. 2 шатны сонгууль болно гэж танилцуулсан. ******* нэр дэвшигчийн дэмжигчийн зүгээс хамгийн олон санал авсан хүн шууд яллагч мөн гэдэг байдлаар хурлын дэг алдагдсан. ******* сумын засаг дарга *******, иргэдийн хурлын даргатай ирж тайлбар мэдэгдэл хийсэн учраас 2 дахь шатны сонгуульд явагдах боломжгүй болсон учраас уг тогтоолыг гаргасан байгаа” гэв.
  3. Гуравдагч этгээд П. тайлбартаа: “Миний бие 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн багийн Засаг даргын сонгуульд оролцсон. ы сонгуульд 527 хүн санал хураалтад оролцсон. Миний бие 213 хүний санал авч гарч ирсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 56 дугаар зүйлийн 56.5.2-т Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн ы багийн дарга болсон. Нэхэмжлэгч нь хурлын тогтоол гарснаас хойш 10 хоногийг дотор гаргах байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь өнгөрсөн байсан юм бол уу гэж бодож байгаа. ы багийн иргэдийн нийтийн хурал даргалагч өөрөө дэвшсэн. Хуульд байхгүй 50 дээр нэмэх 1 заалтыг оруулж ард иргэдийн хууль хэрэглээ тааруу байдлыг далимдуулж явуулсан гэж үзэж байгаагэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч Б.******* нь Булган аймгийн ******* сумын дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Г.д холбогдуулан “******* сумын дүгээр багийн ы багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.
  2. Булган аймгийн ******* сумын дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “******* засаг дарга, ы ид нэр дэвшүүлэх тухай” 03 дугаартай тогтоолыг гаргажээ.
  3. Нэхэмжлэгч талаас “маргаан бүхий 03 дугаартай тогтоол нь дахин санал хураалт явуулах хуулийн шаардлагыг биелүүлээгүй гарсан” гэж, хариуцагчаас “сумын Засаг даргын өгсөн мэдээллийн дагуу гуравдагч этгээдийг Засаг даргад нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан”, гуравдагч этгээдээс “Сонгуулийн хуулийн дагуу хамгийн олон хүний санал авсан намайг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч гомдол гаргах хуулийн хугацаа дууссан” гэж маргасан.
  4. Маргааны үйл баримтын талаар:
    1. Булган аймгийн ******* сумын дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 202 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор ******* сум дүгээр баг, ы багийн Иргэдийн нийтийн анхдугаар хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цагт ы “Спорт цогцолбор”-ын зааланд хуралдуулахаар шийдвэрлэж, уг хуралдаанаар “******* иргэдийн нийтийн хуралдаан даргалагч”, “Хурлын зөвлөл байгуулах”, “******* Засаг даргыг сонгож, уламжлах” асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ. /хэргийн 7 дугаар тал/
    2.  Хэлэлцэх асуудлыг дарааллын дагуу хэлэлцэж, хуралдаан даргалагчаар  Г. олонхын санал авч сонгогдон, улмаар “Хурлын зөвлөл”-ийн гишүүдийг 5 хүний бүрэлдэхүүнтэй баталж, хуралд оролцсон иргэд дэмжсэн байна. /хэргийн 8, 9 дүгээр талууд/
    3. Түүнчлэн багийн Засаг даргыг сонгож, уламжлах асуудлын хүрээнд тухайн багийн Засаг даргад нэр бүхий иргэн нэр дэвшсэн байх бөгөөд Засаг дарга сонгох санал хураалтад нийт 527 ширхэг саналын хуудас тараагдаж, хүчингүй саналын хуудас хоёр гарсан. Санал хураалтын дүнд нийт 525 ширхэг саналын хуудас тоологдон, 0.6 хувь буюу 21 хүний саналаар гуравдагч этгээд П.г тус багийн Засаг даргаар томилуулахаар ******* сумын Засаг даргад уламжилсан 03 дугаартай тогтоолыг гаргажээ. /хэргийн 50 дугаар тал/
  5. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.   
  6. ******* сумын дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дүгээр зүйлийн .1.5-д заасан “нутгийн өөрөө удирдах байгууллага” бөгөөд багийн иргэдийн шууд оролцоотой үйл ажиллагаа нь явагддаг захиргааны байгууллага юм. Өөрөөр хэлбэл багийн иргэдийн Нийтийн Хурал нь аль нэг захиргааны байгууллага, албан тушаалтнаас томилогддоггүй, багийн иргэдийн оролцоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. 
  7. Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагыг захиргааны байгууллага гэж ойлгоно” гэж заасанчлан багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдол, нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд шууд гаргах зохицуулалттай байна.   
  8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.-т “Дээд шатны захиргааны байгууллага ... байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэжээ.
  9. Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 30 хоног байх ба нэхэмжлэгч нь маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн маргааныг хянан шийдвэрлэсэн болно.
  10. Гуравдагч этгээдээс “Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т “Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь буруу” гэх агуулгаар мэтгэлцэж байх боловч Монгол Улсын Сонгуулийн тухай хууль нь 2019 оны 12 дугаар сарын 20, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болон 2020 оны 12 дугаар сарын 2-ний өдөр тус тус батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль”, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулиуд хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тухайн сонгуультай холбогдсон бүлэг, зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцсоноор хүчингүй болсон байх тул гуравдагч этгээдийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.
  11.  Маргаан бүхий ******* сумын дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-д заасан захиргааны актын шинжийг агуулсан захиргааны шийдвэр байна.
  12. Тус ******* сумын дүгээр баг, д 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлд “багийн Засаг даргад хүн нэр дэвшиж, санал хураалтад 527 санал өгснөөс хүчингүй саналын 2 хуудас, хүчинтэй 525 саналын хуудсыг тоолж нэр дэвшигч Б.******* 188 буюу 35.6 хувь, П. 21 буюу 0.7 хувь, Ц. 11 буюу 21.7 хувь, Д.******* 9 буюу 1.7 хувийн санал авсан” талаар тусгагдсан ба хэргийн оролцогч нар нь  дээрх санал хураалтад оролцсон иргэдийн ирц болон санал хураалтын дүнтэй маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. /хэргийн 56-58 дугаар тал/
  13. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.-д “багийн иргэдийн Нийтийн Хурал нь баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх эрхтэй”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5.2-т “ ...хуралд оролцсон иргэдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.5.3-т “...хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан 2 хүний талаар дахин санал хураалт явуулж, олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус заасан.
  14. Дээрх хуулийн дагуу тус багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаанаараа багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг явуулж, хэлэлцүүлэн гуравдагч этгээд П.г тус багийн Засаг даргаар томилуулахаар эрх бүхий этгээдэд уламжлахаар маргаан бүхий 03 дугаартай тогтоолыг гаргажээ.
  15. Нэхэмжлэгчээс “Нэр дэвшигч нь нийт хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналыг авсан тохиолдолд ялагч болно” гэж харин гуравдагч этгээдийн зүгээс “хуралдаанд оролцсон иргэдийн хамгийн олон хүний саналыг авсан нь ялагч болно” гэх агуулгаар мэтгэлцэж, маргааны үндэслэлийг тодорхойлсон. 
  16. Хэргийн оролцогч нар хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасан “олонхын санал авсан” гэх агуулгыг өөр өөрөөр тайлбарлаж, мэтгэлцэж байна.
  17. “Олонх” гэх үгний утга агуулгыг “Монгол хэлний их тайлбар толь”- цахим хувилбар болон Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-д “Ямар нэгэн зүйлийн хагасаас илүү хувийг эзэлж байгаа”-г хэлнэ гэж тайлбарласан байх бөгөөд хуульд заасан “олонхын санал” гэдгийг хуралдаанд оролцсон нийт хүмүүсийн талаас илүү буюу “50+1” саналыг ойлгоно. Өөрөөр хэлбэл Засаг даргад нэр дэвшигч нь нийт санал өгсөн иргэдийн талаас илүү хүний саналыг авсан байхыг хуулиар шаарджээ.
  18.  Гуравдагч этгээд П. нь нийт нэр дэвшигч нараас хамгийн олон иргэдийн саналыг авсан байх боловч нийт санал хураалтад оролцсон иргэдийн талаас илүү буюу 263 хүний саналыг авч чадаагүй ба нэхэмжлэгч Б.*******, гуравдагч этгээд П. нар нийт нэр дэвшсэн хүнээс хамгийн олон хүний саналыг авсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.  
  19. Гуравдагч этгээдээс “Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2-д заасан нөхцөл байдал үүсээгүй байхад дахин санал хураалт явуулах нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байх боловч багийн Засаг даргыг нэр дэвшүүлэх, уламжлах, томилох ажиллагааг тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу явуулах тул дээрх тайлбар үгүйсгэгдэж байна. Түүнчлэн гуравдагч этгээдийн тайлбарын үндэслэл болгож буй 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Улсын Сонгуулийн тухай хууль нь хүчингүй болсныг дурдах нь зүйтэй. 
  20. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож, багийн Засаг даргад нэр дэвшин санал хураалтаар хэн аль нь талаас илүү хүний санал аваагүй нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-д заасан “хэн ч олонхын санал аваагүй” тохиолдлыг үүсгэжээ.
  21. Дээрх тохиолдолд хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-д заасны дагуу “дахин санал хураалт” явуулж, талаас илүү санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг дарга, ы захирагчид нэр дэвшүүлэх учиртай.
  22. Гэтэл тус багийн иргэдийн Нийтийн Хурал нь хамгийн олон иргэдийн саналыг авсан хоёр нэр дэвшигчийн талаар дахин санал хураалт явуулахгүйгээр нийт багийн Засаг даргад нэр дэвшсэн хүнээс П.г “хамгийн олон хүний санал авсан” үндэслэлээр ******* сумын дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжилсан шийдвэр /03 дугаартай тогтоол/ нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хуульд нийцээгүй хууль бус шийдвэр гэж дүгнэв.
  23. Иймд маргаан бүхий ******* сумын дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “******* засаг дарга, ы ид нэр дэвшүүлэх тухай” 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 
  24. Энэхүү Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмын талаар :
    1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн... төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 00-гаас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, ...тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг...ийн оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна”, 32.9-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг...ийн Засаг дарга болон Хуралдааны дарга, ...нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ” гэж заасан.
    2. ******* сумын дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлож, товыг тухайн багт оршин суугчдад мэдээлэх, хуралдааны бэлтгэл ажлыг хангах үүргийг хуулиар хүлээсэн ба багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, Засаг даргыг сонгох ажиллагааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу дахин явуулах нь зүйтэй.
    3. ******* иргэдийн Нийтийн Хурал нь шууд иргэдийн оролцоотой явагддаг ба багийн Засаг даргыг сонгох санал хураах үйл ажиллагааг шинээр зохион байгуулах тул хуралдаанд оролцож буй сонгуулийн насанд хүрсэн ямар ч иргэн багийн Засаг даргад өөрийн нэрийг дэвшүүлэх эрх нээлттэй юм.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8. дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.2, 56.5.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Булган аймгийн ******* сумын дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай “******* засаг дарга, ы ид нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ