Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/40

 

Б.*******т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б. даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж

          Прокурор                                                                                 Ц.*******э

          Шүүгдэгч                                                                                  Б.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.*******           

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Б.*******т холбогдох 2223001970098 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилладаг байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* баг, *******ы ******* тоотод оршин суух хаягтай, *******ий овогт *******гийн *******, регистрийн дугаар:.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг гэдэг газарт ногоон талбайд аргамжаатай байсан В.ын халиун зүстэй, зөв гуяндаа ширээтэй дормон тамгатай, хязаалан насны 1 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн, захиран зарцуулж хохирогчид 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч *******ий овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр үйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн 2022/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацааны хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 8 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1 жил 8 сарын 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******ын энэ хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн 2022/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 5 сар 3 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн дээрх зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлж, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 1,150,000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч В.т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******аас 30,000 /гучин мянга/ төгрөг гаргуулж шинжээч Н.т олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Б.*******ын Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарыг хязгаарласан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсэд хохирогч В.ын удаа алдсан Завхан аймгийн Алдархаан сумын багийн “ ” гэх газар нутаг хамаарч байгаа болох тогтоогдож байна гэжээ. Б.*******ын хувьд Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарыг хязгаарласан байсан бөгөөд Алдархаан сумын багийн нутаг дэвсгэрт очиж хулгай хийх боломжгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь өөрийн зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тодорхой  хэлсэн бөгөөд хулгай босон гэх Алдархаан сумын багийн “ ” гэх газарт очих боломжгүй бөгөөд Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт байгаа өөрийн төрсөн гэртээ очиж чаддаггүй байсан бөгөөд гэрч э өөрөө очиж гэрээс нь аваад зөрчил гаргасан гэж тэмдэглэдэг байсан гэдэг. Өөрөөр хэлбэл Б.*******ын өөрийн хязгаарлалт тогтоосон баримт хэрэгт байхгүй, сүлжээний тархацаар болон өөр хүний хязгаарлалт гэх баримтаар хулгай болсон гэх бүсэд хамааралтай мэтээр гэрч э мэдүүлсэн байдаг. Мөн мөрдөгч гэрч ээс мэдүүлэг авахдаа хэргийн материал танилцуулсан бөгөөд шүүх хуралдаанд оролцсон гэрч хулгай болсон гэх газрыг үзүүлсэн гэсэн мэдүүлэг өгдөг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ гээд байгаа залууг бол намайг танихгүй гэж худлаа мэдээлэл өгөөд байна. Ээж, аав нь хүртэл худлаа мэдүүлэг өгч байгаа юм. Яагаад гэхээр надаас мотор аваад явсан бөгөөд манай хадам ээж, эхнэр хүүхэд бүгд короногийн үеэр байсан. Тэгэхэд гуйж ирээд "мотороо өгч байгаа ч манай машин хөдөө хол эвдэрчихсэн хөлдөж үхэх шахлаа гээд надаас машины мотор авч явсан байгаа. Би анхан шатны шүүхэд мэдүүлэг өгөхдөө хүртэл хэлж байсан. Байцаагчид мэдүүлэг өгөхдөө миний моторыг авч явсан өрөндөө надад адуу авчирч өгсөн гэж хэлж байсан.Сүүлд нь ахиад мэдүүлэг өгөх гэсэн чинь чиний энэ хэрэг ингээд хаагдчихлаа гэж надад хорих анги дээрээ хэлж байсан. Энэ гэдэг хүнд чинь ерөөсөө адууч байхгүй. Миний өмнөх арцны хэрэг дээр ах нь захиалагчаар орж байсан тэгээд би захиалагч байхгүй гээд би өөрөө хэргээ хүлээгээд орж байсан. Тэгээд сүүлд нь энэ таньдаг, таньдаггүй гэдэг. Энэ ыг ээж, аав нь очиж авсан гэж ярьж байгаа энэ болбол худлаа ерөөсөө аваагүй байж авсан гэж. ай энэ 2 бол над дээр хоёулаа цуг ирсэн шүү дээ. Би бүгдийг нь хэлсэн тэгсэн чинь ай нь тэгж ярьж байгаа юм. Аргамжаатай байсан морийг дээш нь авч очсон гэдэг. Тэгвэл яагаад нь ганцаархнаа авч байсан юм бол гэрээс нь дахиж мотоцикл унаж наашаа гарсан юм. Яах аргагүй цэнхэр мотоциклтой байсан. Тэгвэл , нарыг надад нүүрэлдүүлээ ч гэж байцаагчдаа хэлэхээр тэр 2-ыг цагдаа нь нүүрэлдүүлэхгүй байгаа юм. Тэгээд намайг ял авсны дараа намайг ингээд яллагчаар татсан. Би юуг нь ч мэдээгүй байж байгаад ингээд өдий хүрчихсэн байгаа. Хамгийн сүүлд нь би энд ирээд хөл гаргүй л болох шахсан. Шүүхийн шийдвэрийн төлөөлөгч нь намайг зодож байсан. Би шээж чадахгүй, гуурстай байхад чи өөрөө явдаг биз дээ гээд шээсийг маань боож байсан. Хийгээгүй хэрэгт намайг ингээд гүтгээд байгаа. Би хийсэн бол би хийсэн л гэж хэлнэ. Аргаа бараад л ээж аавууд хэлж байсан. Тэгсэн төлөөлөгч намайг их заналтай "Чи манай дээр харьяалалтай байгаа шүү дээ тэрийгээ мэдэх үү чи" гэж хэлж байсан. Сүүлд би өмгөөлөгчдөө хэлсэн. Одоо хүртэл би ингээд хөл өвдөөд байна гээд 2-3 удаа би камерт нь бичигдсэн байгаа шээж чадахгүй байгаа маань. Юм руу хүртэл унасан. Тэгээд л хэлэхэд дарга нь "Чи залуу хүүхэд байж байж яагаад ингээд худлаа өвчин хэлээд байгаа юм" гэдэг. Тэгээд жоохон удаан зогсох л юм бол миний өвдөг мэдээгүй болоод шээж чадахаа больчихдог. 30 гаран минут би тэнд зогсож байгаа бүр болохоо байгаад сууж шээж байгаа. Сууж шээхээрээ эргээд босож чадахгүй одоо хүртэл намайг энэ шүүхийн шийдвэр бас дээрээс нь дарамталж байна. Өчигдөр хүртэл надаас чиний хурал хэзээ билээ? бараг энэ хэвээрээ батлагдана гэж ярьдаг. Яагаад миний эсрэг мэдүүлэг ингээд, миний талын мэдүүлгүүд байхгүй, бүрдүүлэхгүй байдаг. э ахлах дэслэгч өөрөө мэдэж байгаа шүү дээ. Яаж зурж байгаагаа хүртэл надаа тэр компьютер дээр харуулж байсан. Цагаан хаалганаас цааш гардаггүй, би гэртээ 1 удаа очоод сануулга авсныг ээж аав маань хүртэл мэдэж байгаа. ид ерөөсөө адуу байхгүй би одоо нүүрэлдсэн ч хэлнэ. Тэгээд миний талын гэрчүүдээс бүгд худлаа мэдүүлэг авсан байгаа. Шүүхийн шийдвэрт байнга намайг дарамталж байгаа. Тэгээд прокурорт нь хэлэхлээр эмчдээ хэлсэн юм уу л гэдэг. Би эмчдээ хэллээ ч  гэсэн эмч нь сургуульдаа явчихсан. Би сая бүүр хүчээр түргэн дуулж үзүүлэхэд ирсэн эмч нь энэ хүнийг яаралтай хот явуул гэсэн шүү дээ яагаад явуулахгүй байгаа юм бэ гэж хэлж байсан. Тэгэхээр энэ хүн хоригдож байгаа юм гээд байдаг. Харин тэгээд эм, тариа хэрэглэж байгаа зүйлгүй, би хувцсаа дулаалъя гутал өгчих гэхээр манайд тийм дүрэм байхгүй гутал өмсүүлэхгүй таавчиктай явуулаад намайг ингээд шийтгээд л байж байдаг. Би хулгай хийсэн бол хулгай хийсэн л гэж хэлнэ. Би машины мотор өгсөн бөгөөд надад өгөхгүй жил гаран болж байхад нь би ийм хэрэгт холбогдсон чи мөнгөө өгөх боломжтой байна уу? гэсэн чинь , нар явж байсан. Тэгээд би чамд өнөө орой нэг адуу авчирч өгье гэсэн чинь халиун зүсмийн адуу аваад ирсэн. Тухайн үед 12 цаг болж байсан бөгөөд би гэртээ ганцаархнаа л байсан.

Прокурор Ц.*******э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч В. 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шөнө Завхан аймгийн Алдархаан сумын багийн нутаг гэдэг газарт ногооны талбайд аргамжаатай байсан халиун зүстэй, зөв гуяндаа ширээтэй дормон тамгатай, хязаалан насны 1 тооны адуу алга болсон тухай мэдүүлж байна. Харин гэрч Ц., О., Д., М.а нар буюу 4 гэрч О.ыг хэрэг гарсан 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шөнө гэртээ байсныг баталж мэдүүлэг өгсөн. Гэрч Э.а, П., Т., Ч., Ч. нарын 5 гэрч шүүгдэгч Б.*******ыг тухайн 1 тооны

адууг нядалсан гэж шууд зааж, хамт нядлалцсан гэж шууд зааж мэдүүлдэг. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нар “...Б.******* тухайн цаг хугацаанд Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан зорчих эрх хязгаарлах ялтай байсан. Морь хулгайд алдсан гэх багийн гэх газар нь Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрт хамаарах газар нутаг. Хэрэв Б.******* энэ хугацаанд уг газраас очиж адуу хулгайлсан бол зорчих эрх хязгаарлах ял зөрчигдсөн байх ёстой. Гэтэл тийм зүйл болоогүй. Уг адууг Т. гэдэг залуу машины моторын үнэ гэж авч ирж өгсөн гэж мэтгэлцэв. Гэвч Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зурж буй зорчих эрхийг хязгаарлах ялын жишиг бүсийн зураг, уг ялын сүлжээний тархцад буюу хяналтын бүст хамаарч буй хориглолтыг заагласан бүсийн нутаг дэвсгэрийн нарийвчилсан зураглал /2-р хх-ийн 10-13-р хуудас/ болон гэрч А.ийн ...Ялтан Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө бүсээс гарсан бол программд уг мэдээлэл хадгалагдсан байх ёстой. Гэхдээ бүсээс гарсан гэх мэдээлэл хадгалагдаагүй байна. Зорчих эрх хязгаарлах ялын бүсийг цахим бугуйвчийн сүлжээний тархцын хүрээнд зурж тогтоодог. ыг дагасан ногооны талбайн дээд хэсгээр Улиастай сумын зорчих эрхийг хязгаарлах ялын бүс тогтоогддог. Уг бүсийн орчим ногоон талбайнууд болон ганц нэг хувийн эзэмшлийн байшин бусад объектууд байж харагддаг. Морь хулгайлагдсан гэх газар нь Улиастай сумын зорчих эрхийг хязгаарлах ялын бүс дотор хамаарч байна гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 247-249-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр шүүгдэгч Б.*******ын Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсэд хохирогч В.ын адуу алдсан Завхан аймгийн Алдархаан сумын багийн

“ ” гэх газар нутаг хамаарч байгаа болох нь тогтоогдож байна. Мөн тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Т. нь гэртээ байсан, түүнд шүүгдэгч Б.*******ын мэдүүлсэн цэнхэр өнгийн мотоцикл байхгүй болох нь гэрч Ц., Д., Т. нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******ын уг гэмт хэргийг үйлдээгүй гэх дээрх нөхцөл байдал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хавтаст хэрэг авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар үгүйсгэгдэж байна. Тодруулбал “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгох бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр энэ гэмт хэрэг төгсдөг. Иймд шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.*******аас гаргасан гомдол үндэслэлгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар давж заалдах шатны шүүх Г.д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг  хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь  хянаж үзлээ.

 1.Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг гэдэг газарт ногооны талбайд аргамжаатай байсан В.ын халиун зүстэй, зөв гуяндаа ширээтэй дормон тамгатай, хязаалан насны 1 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн, захиран зарцуулж хохирогчид 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хохирогч В.ын “...Манайх Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг гэдэг газарт ногоо тарьж, мал маллан амьдардаг. 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө гэрийн ойролцоо байдаг ногооны талбай дотор аргамжаатай байсан цагаан халиун зүсмийн зөв талын гуядаа ширээтэй дормон тамгатай хязаалан буюу 4 настай адуугаа алдаад цагдаад хандаж байна. ...Жирийн л Мон адуу, ямар нэгэн гойд ашиг шимтэй мал бол биш. Одоо би алдсан үрээгээ 1,600,000 төгрөгөөр үнэлж байна. Мөн эрж хайхад 40000 төгрөгийн хохирол учирсан, энэ бүгдийг нийлүүлээд 1,640,000 төгрөгийн хохирол хүлээсэн байна. ...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг хохирлоо л барагдуулаад авчихвал надад өөр хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.ийн “... бол миний бага хүү байгаа юм. ...2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд ногооны талбай дотор аргамжсан байсан ахын хул зүсмийн 1 адуу алга болсон юм. ...Сүүлд сонсоход ахын адууг ******* гэгч хулгайлсан гэх сураг дуулдсан өөр юм мэдэхгүй. ...Манай хүү *******ыг танихгүй түүнд адуу хулгайлж өгөхгүй. Хэрэг гардаг шөнө манай хүү гэрээсээ ч гараагүй. Тэр ******* гэж хүүхэд хийсэн хэргээсээ мултрах янз бүрийн арга зохиож худал ярьж явдаг хүү байгаа юм. Манай хүүг тэр адууг авч өгсөн, өгөхдөө цэнхэр өнгийн Хятад мотоциклтой байсан гэж худлаа ярьсан байсан. Манай хүүд цэнхэр өнгийн мотоцикл байхгүй бас манай хүүг таньдаг гэж ярьсан байна лээ, тэр нь ч худлаа.” гэх мэдүүлэг,

Гэрч Э.ын “...Би оо буюу Б.*******ыг танина бидний хооронд садан төрлийн холбоо байхгүй. Харин В. гэж хүнийг танихгүй. ... надад хандаж Б.******* дуудаад байна, очоод уулзъя та явах юм уу? гэхээр нь би хамт багт байдаг Б.*******ын хашаанд очиход хашаандаа хонгор морь уячихсан үүнийг зарчихмаар байна гэхээр нь -Очир, хар аа гэж 2 махны ченжид үзүүлэхэд жижиг биетэй байна гээд аваагүй. Тэгтэл аа нь гаргаад өгчихвөл үнэ тохироод авъя гэсэн чинь Б.******* гаргахаар болж дэнж рүү өөрөө унаж яваад эрчмийн ард аваачиж нөгөө хонгор зүсмийн адууг Б.*******, нүд буюу бид нар гаргаж төхөөрөөд махыг нь аа ирж аваад, шир, толгой шийрийг Б.******* авч явсан. Биеэр жижиг, би бол хонгор гэж хэлэхээр эр адуу байсан. Тамгыг нь ажиглаагүй. Б.******* миний өөрийн адуу гэж байсан. Яг хэний адуу гэдгийг мэдэхгүй. Адуу зарсан мөнгийг Б.******* авч ид 200.000 төгрөгийн өртэй байсныг төлөөд үлдсэн мөнгийг өөрөө авсан. Би гэж хүнийг танихгүй, тэр адууг Б.******* л авч ирсэн. Би Б.*******аас энэ юун адуу юм гэж асуухад миний адуу байгаа юм. Би энэ адууг зарж өмгөөлөгчийн хөлсийг өгөх гэж байгаа юм гэж ярьсан.” гэх мэдүүлэг,

Гэрч П.ийн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас мод ачиж аймгийн төв оруулж зарчхаад а, Б.*******, нартай архи уусан юм. Тэгээд архи ууж байгаад ахынд очоод хэсэг байж байгаад ийн а руу ярьтал намайг эрчмийн ард байдаг хашаан дээр хүрээд ир гэхээр нь би тэнд яваад очтол Б.******* намайг цус асгаад өг гэхээр нь би юун цус хааш асгах юм бэ гэтэл энд 1 адуу гаргасан юм гээд хул зүсмийн адууны шир толгой харуулсан. ...Тэгээд байж байтал хөх өнгийн портертой хүн Идэр рүү модонд явах гэж байгаа гэсэн чинь Б.******* толгой, ширийг нь ачуулаад 40,000 төгрөг өгөөд та наадахаа замдаа хаячихаараа гэж хэлээд явуулсан. ...Б.******* унаж ирээд аймгийн төвийн Дэнж гэдэг газарт а ахын байдаг хашаанд гаргасан. Би өөрөө хул зүсмийн адууны шир, толгой, шийрийг нь хөх өнгийн портерт ачуулж байхыг харсан учраас мэдэж байна. Б.******* гаргасан гэсэн яг хэн хэнтэй гаргасныг мэдэхгүй байна. Жолоочийг сайн танихгүй аа гэж байсан. Б.******* унаж ирээд гаргасан. Өөрийнх нь адуу л гэж ярьж байсан. Яг түүнийх гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ Б.*******т ямар ч адуу байхгүй гэдгийг би мэднэ. Б.******* 200,000 төгрөг хэн нэгэнд өгөх талаар яриад байсан. Яг хэнд гэдгийг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг,

Гэрч Т.ийн “...2022 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө хоночхоод байж байтал өглөө нь буюу 9 дүгээр сарын 10-ны өглөө Б.******* над руу яриад манайд хүрээд ирээч гэхээр нь яваад очсон юм. Тэгээд хул ч юм шиг, хонгор ч юм шиг зүстэй адууг надад үзүүлээд аваачиж гаргаад махыг нь аа гэх ченжийг дуудаж өгсөн. Цагаан пробокстой махны ченж хийдэг аа гэдэг махны ченжид махыг нь зарсан гэж надад 200,000 төгрөгийн өртэй байснаа өгсөн. 1 тооны цагаан халиун, хул зүсмийн хязаалан насны адуу байсан. Би тамгыг нь хараагүй. а, нүд буюу , Б.******* нар гаргаж төхөөрсөн. Би болон манай эхнэр бид хоёр тэр адууг гаргалцаагүй” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.гийн “...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байсан чинь манай хамтран амьдардаг руу Б.******* утсаар яриад хүрээд ир гэхээр нь Дэнжийн эрчмийн ар хэсэгт байдаг нэг хашаанд очсон юм. Тэнд а, , Б.******* нар гаргаж төхөөрөөд махыг нь цагаан өнгийн гэсэн дугаартай машинтай хүнд зараад явуулсан. Цагаан юм уу, хул ч юм уу тийм зүстэй гурвалжин билүү, дөрвөлжин хэлбэртэй тамгатай хязаалан насны эр адуу байсан. Хэний адууг би мэдэхгүй. ...манай нөхөр бид хоёр тэр адууг гаргалцаагүй, нөхөр согтуу байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.ийн “...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байхад над руу а утсаар яриад хүнээс авах авлагатай байсан чинь морь өгнө гэнэ. Түүнийг үзээд аваач гэхээр нь Аралын ын захын ойролцоо байх хашаанд очиж үзэхэд дотор нь нэг морь уяатай байхаар нь үзээд үнэ хөлсөө ярьсан чинь 800,000 төгрөгт өгнө гэхээр нь би арай үнэтэй байна. Харин наад адуугаа гаргаад махыг нь бөөндөж өгвөл авна гэсэн чинь за тэгж байгаад ярина гэж хэлээд явсан. Ингээд хэсэг хугацааны дараа а ярьж нөгөө адуугаа гаргачихлаа ирээд аваач гэхээр нь нөгөө адууны махыг аваад зах дээр байдаг дэлгүүр дээрээ авч ирж зарж дуусгасан. Халиун зүсмийн морь байсан им, тамга хараагүй. Хүнээс авлагатай байсан юм түүнийхээ оронд авчихлаа гэж ярьж байсан. Би бэлнээр 700,000 төгрөг Б.*******т өгсөн. Б.*******, а нар байсан, өөр хүн би танихгүй. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй, надад тэр адууг хүнээс авлагатай байсан оронд нь авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

Гэрч О.ын “...2022 оны 9 дүгээр сарын 09-ний орой бүх морьдоо аргамжааг нь сольж аргамжчихаад 10-ны өглөө 08 цаг өнгөрөөд талбай дээр очиход 1 морь байхгүй болчихсон байсан. Тэгээд хайгаад олоогүй. 2022 оны 9 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн багийн нутаг гэх газраас зөв талын гуяндаа ширээтэй дором тамгатай халиун зүсмийн үрээ алдсан. Манай хажуу айлын гэдэг хүний адуу байгаа юм. Би Б.******* гэж хүн танихгүй. Би харж хариулж байсан адуугаа яасан гэж өөр танихгүй хүнд аваачиж өгөх билээ. Тэр адууны эзэн манай хоёрынх нэг дор айл байдаг. Би энэ Б.******* гэж хүнийг сэжиглэж байна” гэх мэдүүлэг,

Гэрч Д.ийн “...О. миний 5 дахь хүүхэд байгаа юм. Би тэр үеэр хөдөө буюу аймгийн төвийн дээд талын гэдэг газарт нөхөр , хүү , бэр нарын хамт байсан. Миний хүү тэр өдөр малаа харж байгаад 16-17 цагийн үед манайхаас дээшээ хөдөө байдаг ай гэдэг хүний морийг айтай хамт гэрт нь дөхүүлж өгөөд буцаж ирээд гэртээ хоносон. Учир нь миний нойр хүрдэггүй, өглөөгүүр жаахан унтдаг болохоор би ихэнхдээ сэрүүн хонодог юм. ын адууг манай хүү давхар харж, хариулж өгдөг юм. Манай нөхөр л тэр Б.******* гээд байгаа хүүхдийг зүс таних байх, бусад нь танихгүй. Миний хүү Б.******* гэх хүүг огт танихгүй, энэ хоёр уулзаж байгаагүй” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.ын “...О.ыг танина, Б.*******ыг танихгүй. 2022 оны 9 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд би хөдөө *******ийн орой өөд адуунд явсан. Үдээс хойш ногооны талбай дотор ын адуутай өөрийнхөө 1 тооны адууг нийлүүлж хашсан юм. Тэгээд орой 17 цаг өнгөрч байхад нөгөө адуу аваад мотоциклтой хөдлөөд гэр рүүгээ явах гэсэн чинь болохгүй байхаар нь ыг гуйж түүгээр хөтлүүлээд Ховол гэдэг газарт байх гэртээ очоод ыг гэр рүү нь буцаасан. Бид хоёр нэг нэг мотоциклтой явсан. хулгайлаагүй өөр хүн хулгайлсан гэж байсан. Яг хэн гэдгийг нь би мэдэхгүй. О. манайхаас 19 цагийн үед гарч шууд гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотолж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, уг нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.

2. Анхан шатны шүүхийн хууль хэрэглэсэн байдал,  давж заалдах гомдлын талаар,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нар “...Б.******* нь Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан зорчих эрх хязгаарлах ялтай байсан бөгөөд Алдархаан сумын багийн нутаг дэвсгэрт очиж хулгай хийх боломжгүй .  Морь хулгайд алдсан гэх багийн “ ” гэх газар нь Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрт хамаарах газар нутаг. Хэрэв Б.******* энэ хугацаанд уг газраас очиж адуу хулгайлсан бол зорчих эрх хязгаарлах ял зөрчигдсөн байх ёстой. Гэтэл тийм зүйл болоогүй... сүлжээний тархацаар болон өөр хүний хязгаарлалт гэх баримтаар хулгай болсон гэх бүсэд хамааралтай мэтээр гэрч э мэдүүлсэн байдаг. Мөн мөрдөгч гэрч ээс мэдүүлэг авахдаа хэргийн материал танилцуулсан бөгөөд шүүх хуралдаанд оролцсон гэрч хулгай болсон гэх газрыг үзүүлсэн гэсэн мэдүүлэг өгдөг. Иймд ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэмжээнд зурж буй зорчих эрхийг хязгаарлах ялын жишиг бүсийн зураг, уг ялын сүлжээний тархцад буюу хяналтын бүст хамаарч буй хориглолтыг заагласан бүсийн нутаг дэвсгэрийн нарийвчилсан зураглал,  

Хэрэгт авагдсан гэрч А.ий “...Ялтан Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө бүсээс гарсан бол программд уг мэдээлэл хадгалагдсан байх ёстой. Гэхдээ бүсээс гарсан гэх мэдээлэл хадгалагдаагүй байна. Зорчих эрх хязгаарлах ялын бүсийг цахим бугуйвчийн сүлжээний тархацын хүрээнд зурж тогтоодог. ыг дагасан ногооны талбайн дээд хэсгээр Улиастай сумын зорчих эрхийг хязгаарлах ялын бүс тогтоогддог. Уг бүсийн орчим ногоон талбайнууд болон ганц нэг хувийн эзэмшлийн байшин бусад объектууд байж харагддаг. ...Морь хулгайлагдсан гэх газар нь Улиастай сумын зорчих эрхийг хязгаарлах ялын бүс дотор хамаарч байна.” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.*******ын Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсэд хохирогч В.ын адуу алдсан Завхан аймгийн Алдархаан сумын багийн “ ” гэх газар нутаг хамаарч байгаа болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь Т. надад уг морийг авчирч өгсөн гэж мэдүүлдэг ба  гэрч Т. нь шүүгдэгч Б.*******ыг танихгүй гэж мэдүүлдэг, Т. нь  тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө гэртээ байсан талаар  гэрч Ц., Д., Т. нарын мэдүүлгүүдээр тогтоогддог.

Хэрэгт авагдсан баримтууд нь бүхэлдээ шүүгдэгч Б.*******ын хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотолж байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудыг үгүйсгэх, Б.*******ыг цагаатгах баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн  хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгахыг хүссэн давж  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР 

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ 

Б.АРИУНБАЯР