Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00385

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00385

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

320/2025/00336

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Т хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э,

Хариуцагч: С.Н холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 2,401,152 (хоёр сая дөрвөн зуун нэг мянга нэг зуун тавин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Н нь Т ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Т ББСБ ХХК-тай ЗГ2024052821803 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж, Huawei Nova 12s 256GB маркийн гар утсыг нийт 4,838,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 25 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 75,294 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

2. 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Т кредит үйлчилгээний гэрээ байгуулж, 350,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон.

Хариуцагч нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ББСБ ХХК хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.  ЗГ2024052821803 тоот гэрээн дээр Huawei Nova 12s 256GB маркийн гар утас:

1

Үндсэн зээлийн үлдэгдэл (2024 06.12-2026.12.20 хүртэл нийт 30 сар) 30 удаагийн төлөлт дутуу

1,498,000 төгрөг

2

Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох)

353,210 төгрөг

3

Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20%-иар)

70,642 төгрөг

4

Нэхэмжлэх нийт дүн

1,921,852 төгрөг

 

2.    Т кредит 2135713 тоот гэрээний төлбөр:

1

Нийт ашигласан зээлийн дүн

344,100 төгрөг

2

Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох)

122,200 төгрөг

3

Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 5.1.2-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20%-иар)

12,000 төгрөг

4

Шимтгэл

1,000 төгрөг

5

Нэхэмжлэх нийт дүн

479,300 төгрөг

 

Нэхэмжлэх нийт дүн 2,401,152 (хоёр сая дөрвөн зуун нэг мянга нэг зуун тавин хоёр) төгрөг.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ. нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд: Миний бие С.Н нь Т ББСБ-аас 2,401,152 (хоёр сая дөрвөн зуун нэг мянга нэг зуун тавин хоёр) төгрөгийн эд зүйл (гар утас) авсан нь үнэн.

Иймд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч С.Н т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,401,152 (хоёр сая дөрвөн зуун нэг мянга нэг зуун тавин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч С.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул хариуцагч С.Н аас 26,684 төгрөгийг, улсын орлогоос 26,684 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Н т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 2,401,152 (хоёр сая дөрвөн зуун нэг мянга нэг зуун тавин хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Н аас 26,684 (хорин зургаан мянга зургаан зуун наян дөрөв) төгрөгийг, улсын орлогоос 26,684 (хорин зургаан мянга зургаан зуун наян дөрөв) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА