| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00358/И |
| Дугаар | 317/ШШ2025/00285 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 317/ШШ2025/00285
2025 03 11 317/ШШ2025/00285
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Ф ХХК,
Хариуцагч: А ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 22,647,805 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Х.А т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,647,805 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Ф ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.А нь "Ф ББСБ ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр "FX/2023/1576" дугаартай "Зээлийн гэрээ" болон "Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцын гэрээ" байгуулан 19,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчид зээлээ төлөхийг анхааруулсан боловч өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлд 833,508 төгрөг, зээлийн хүүнд 6,478,180 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 115,403 төгрөг, нийт 7,427,091 төгрөг төлсөн. Мөн фидуцын зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авахаар манай байгууллагаас удаа дараа хариуцагчийн хаягаар очиж фидуцын зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж оролдсон боловч ямар нэг үр дүн гараагүй, хариуцагчийн хаягаар очиж үзсэн боловч тээврийн хэрэгсэл байдаггүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй учир фидуцын гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэг шаардаж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 18,180,962 төгрөг, зээлийн хүү 4,333,544 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,799 төгрөг, нотариатын хөлс 18,500 төгрөг, нийт 22,647,805 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Х.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 22,647,805 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 04 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 сарын 15-ны өдөр 800,000, 2026 оны 01 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдөр 13,847,508 төгрөгийг тус тус төлж барагдуулъя. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд Ф ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 271,189 төгрөг төлсөн баримт, Ф ХХК-иас Ш.Баттөмөрт олгосон итгэмжлэл, Х.А ын зээлийн тооцоолол, Х.А ын зээлийн гэрээний мэдээлэл, Ф ХХК-д гаргасан Х.А ын хүсэлт, Ф ХХК-иас Х.А т зээлийн гэрээний үүрэг биелүүлэх ZVW301348196 арлын дугаартай Тоёота суудлын авто машины техникийн тодорхойлолт, нэхэмжлэх, П.Баттөр, Х.А нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний хуулбар, Х.А ын иргэний үнэмлэхийн хуулбар, Х.А ын Ф ХХК-д гаргасан зээл хүсэгчийн өргөдөл, Ф ХХК болон Х.А нарын хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/1576 дугаартай автомашин худалдах худалдан авах зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, нэмэлт хугацаа олгох тухай мэдэгдэл, Ф ХХК болон Х.А нарын хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/1576 дугаартай автомашин худалдах худалдан авах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ, Ф ХХК болон Х.А нарын хооронд байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3/1576 дугаартай зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Ф ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Х.А нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/1576 дугаартай автомашин худалдах худалдан авах зээлийн гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай автомашин худалдан авах зориулалтаар, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/1576 дугаартай автомашин худалдах худалдан авах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ, мөн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3/1576 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Х.А т холбогдуулан 22,647,805 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,647,805 төгрөгийг 2025 оны 04 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 сарын 15-ны өдөр 800,000, 2026 оны 01 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдөр 13,847,508 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ф ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,189 төгрөгийн тал хувь 135,594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 135,594 төгрөгийг, хариуцагч Х.А оос 135,594 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-д олгох нь зүйтэй байна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Х.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,647,805 төгрөгийг 2025 оны 04 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 сарын 15-ны өдөр 800,000, 2026 оны 01 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдөр 13,847,508 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ф ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ф ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,189 төгрөгийн тал хувь 135,594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 135,594 төгрөгийг, хариуцагч Х.А оос 135,594 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА