| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00359/И |
| Дугаар | 317/ШШ2025/00427 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2025/00427
2025 03 28 317/ШШ2025/00427
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Х ХК,
Хариуцагч: Х ,
Хариуцагч: Ц,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 34,904,121 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Д.Ц, И.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,904,121 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Ц, И.Х нар нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/202455322219 тоот зээлийн гэрээг байгуулан Х ХК-иас 30,000,000.00 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн ба 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр БГҮ/202455322219 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрээ, барьцааны гэрээг байгуулан дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
-Д.Ц /НМ73011707/-гийн өмчлөлийн Гэрчилгээний дугаар 0004920001, Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг, Буурал Билүүт 8 гудамж 2 тоот хаягт орших 185653763450003 нэгж талбарын дугаартай, 1028 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-1414000363 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
-Д.Ц / /-гийн өмчлөлийн Гэрчилгээний дугаар 0005, Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг, Буурал Билүүт 8 гудамж 2 тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай улсын бүтгэлийн Ү-14140000 дугаартай үл хөдлөх хөрөнгө,
-Д.Ц / /-гийн өмчлөлийн Гэрчилгээний дугаар 000647956, Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг, Буурал ар буурал гудамж 919 тоот хаягт орших 41200429000 нэгж талбарын дугаартай, 1377 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-14140023000 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
-Д.Ц /000/-гийн өмчлөлийн Гэрчилгээний дугаар 0005180004, Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар баг, Баянбулаг тариат гудамж 317 тоот хаягт орших 412004000 нэгж талбарын дугаартай 1599 м.кв талбайтай улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь дээрх зээлүүдийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр БГХ/20240002219 тоот хөдлөх болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан гэрийн эд хогшил, төмс зэрэг хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан.
Зээлдэгч нар нь ЗГ/2024019 тоот зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 146,271.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 178.85 төгрөг, нийт 146,450.41 төгрөгийг төлсөн бөгөөд ЗГ/0 тоот зээлийн гэрээний үүргээ зөрчин 93 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Х ХК-иас зээлдэгч нарыг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, зээл төлөх мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээний 2.4-т заасныг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг шаардлагыг гаргаж, зээлдэгч Д.Ц, И.Х нараас ЗГ/0 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 34,904,121 төгрөг гаргуулж өгнө үү.
Зээлийн гэрээний үүргийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэл болон барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.
3. Хариуцагч Д.Ц, И.Х нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 34,904,121.00 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 23,904,121 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд Х ХК-иас Г.Наранбаатарт олгосон итгэмжлэл, Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 04 сарын 03-ний өдрийн ЗГ/202455322219 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 04 сарын 03-ний өдрийн БГҮ/202455320 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2024 оны 04 сарын 03-ны өдрийн БГҮ/20245532220 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2024 оны 12 сарын 25-ны 24/638 дугаартай зээл төлөх мэдэгдэл, 2025 оны 01 сарын 30-ны 25/24 дугаартай зээл төлөх мэдэгдэл, зээлийн бүртгэлийн карт, Д.Цгийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Цгийн 0004901 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Цгийн 000546341 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Цгийн 000647956 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, И.Х ын 0005180 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Ц, И.Х нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Ц, И.Х нарын зээлийн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж 332,470.60 төгрөг төлсөн баримтыг, харин хариуцагч нараас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Д.Ц, И.Х нар нь 2024 оны 04 сарын 03-ны өдрийн ЗГ/202450000219 дугаартай зээлийн гэрээг Х ХК-тай байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Д.Ц, И.Х нарт холбогдуулан 34,904,121.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ц, И.Х нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,904,121.00 төгрөгийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 23,904,121 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,470.60 төгрөгийн тал хувь 166,235.3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 166,235.3 төгрөгийг, хариуцагч Д.Ц, И.Х нараас 166,235.3 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгох нь зүйтэй байна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.Ц, И.Х нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,904,121.00 төгрөгийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 23,904,121 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,470.60 төгрөгийн тал хувь 166,235.3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 166,235.3 төгрөгийг, хариуцагч Д.Ц, И.Х нараас 166,235.3 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА