Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 0394

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга:А.Цэнд-Очир   

улсын яллагч:  Д.Уянга

 хохирогч : О.Н

шүүгдэгч: М.Т  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт М Т  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806009190350 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт М Т,  19  оны  дүгээр сарын  -ны өдөр Х  аймгийн  Х  суманд  төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн  дунд   боловсролтой, сантехникч  мэргэжилтэй, Х караокед зөөгч ажилтай,  ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх  дүүргийн 28 дугаар хороо  3 дугаар хэсэг Хужирбулангийн 1415   тоотод   оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:РХ       

        Холбогдсон хэргийн талаар:

        М.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайт караокед О.Н  Айфоне 7 плас маркийн гар утсыг хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч М.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Н уучлалт гуйсан. Урьд нь хулгай хйиж байгаагүй. Миний ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэв.   

     Хохирогч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 1 дүгээр сарын 23-нд бааранд утсаа алдсан. Цагдаад бүртгүүлээд 3 хоногийн дараа олсон.  Хохирол барагдуулсан учир санал гомдол байхгүй байна. Өнөөдрийн шүүх хуралд оролцож гомдол саналгүй гэдэгээ хэлж өгнө үү гэсэн учир хуралдаанд сууж байна. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байна гэв.

           Шүүгдэгч  М.Т   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би 2018 оны 1 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Хайт караоке болон Андууд караоке дотор 10 жилийн ангийхантайгаа суусан. Өдөржин сууж байгаад манай ангийхан орой 18.00 цагийн орчимд явсан. Би караокены гадаа тамхи татаад зогсож байтал шөнө 00.00 цагийн орчимд Хайт караоке дотор 30 орчим насны 2 эмэгтэй тооцоогоо хийхгүй байна гээд гадаа угтагч нар яриад байхаар нь би Хайт руу ортол 30 орчим насны нэг эмэгтэй Мөөгий гээд караоке ажиллуулдаг залууг цохиод утчсаа алдчихлаа гээд орилоод байсан. Тэгснээ кармаанаасаа Ай поне-7 гар утсыг гаргаж ирсэн. Тэгээд би караокенээс гараад ТҮЦ-ний дэргэд тамхи татаад зогсож байтал нөгөө утсаа нэхээд байсан эмэгтэй караокенээс гарч ирээд цагаан өнгийн Приус машины хажууд очоод зогссон. Тэгээд босч суугаад байхаар нь би дэргэд нь очоод яасан аниа гэхэд цуг уух уу гэсэн. Би юу яриад байгаа юм бэ гэхэд нэг хүнрүү залгаад өгөөч гэсэн. Би утсыг нь аваад шууд явсан. 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр уг эмэгтэй манай Хайт караоке дээр ирээд эзэнтэй нь уулзий утас, машиныхаа түлхүүрийг хайж байна гэсэн. Би тухайн үед мөнгөгүй болчихсон байсан тэгээд уг эмэгтэй согтуу байхаар нь утсыг нь авсан юм. 2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр уг утыг Монтел дээр нэг эрэгтэй хүнд 700.000 төгрөгөөр зараад мөнгийг өрөндөө өгөөд дуусгасан. Би цалингаа авсан гэж хэлээд найз нараа зарим мөнгөөр нь дайлсан гэжээ. /хх-ийн 16/                

          Хохирогч О.Н  мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 22-ны орой 21.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайт караоке бааранд найз З хамтаар орсон. Шөнийн 00.30 цаг хүртэл суусан. Бид хоёр 2 шил Эдэн архи 6 лааз кола уугаад гарах гэж байтал хаалаа гээд хөөхөөр нь жоохон маргалдсан. Гаднаас хоёр залуу орж ирээд мөн маргалдсан. Түүнээс хойшхыг би санахгүй байгаа юм. Би уг утсыг 2017 оны 5 дугаар сард Австриас 1600 ам доллараар авч байсан. Одоо 1.800.000 төгрөгөөр үнэлнэ гэжээ. /хх-н 7-12/

          Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би найз Н хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо Сансарын тунелийн дээр байдаг Х караоке бааранд 2018 оны 1 дүгээр сарын 22-ний орой 21.00 цагийн орчим ороод 2 шил Эдэн архи аваад хувааж ууж сууж байгаад шөнө 00.00 цагийн орчим караокены хүн микрофон эвдчихлээ гэснээс болж маргаан үүссэн. Микрофон эвдсэн учраас утсыг чинь авя үлдэнэ гээд маргалдаад байсан. Тэгтэл Н утсаа алга болчихсон байна гэж орилж байснаа өмднийхөө салтаанаас гаргаад ирсэн. Тэгээд Нарантуяа гарч яваад эргэж орж ирсэнээ миний утас алга болчихлоо гээд орилоод байсан. Нарантуяа бид хоёр их согтсон байсан болохоор хэрүүл маргаан эхлэхэд л сэргэсэн. Нарантуяа утсаа хаана алдсанаа ч санахгүй байсан. Баарнаас гарч явахдаа утастай байсан эргэж орж ирэхдээ л утсаа алдчихлаа гээд байсан гэжээ. / хх-н 13-14/

        Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би Т хойд аав нь бөгөөд түүний ээж М 2002 онд танилцан хамт амьдрах болсон юм. Би хүүг нь сургуульд ороогүй байхад аав нь болсон юм. Т 19 оны 9 дүгээр сарын -ны өдөр Х аймагт төрсөн бөгөөд бага насаа эхнэр бид 2-ын гар дээр өнгөрөөсөн. 2014 онд 11 дүгээр ангиа төгсөөд түүнээс хойш сургуульд сураагүй. Зан аашийн хувьд бол цайлган зантай гэхдээ жаахан хөдөлгөөнтэй хүн амьтан дагаж намирах гээд байдаг юм. Ээж бид хоёртой гай болохгүй гэж л амьдардаг хүүхэд байгаа юм. Боломжгүй байдлаасаа болж л хэрэгт холбогдсон байх гэжээ.  /хх-н 17-18/

          Гэрч Б.Л мөрдөн шөлгөх ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 1 дүгээр сарын -нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хороонд байрлах У караокед угтагчийн ажил хийж байсан. Намайг гадаа угтагчаар ажиллаж байхад гадаа А угтагч Т, О нар гадаа байсан. Би гадаа машин дотор сууж байсан болохоор зарим зүйлийг хараагүй. 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр би У дээр ирээд ажлаа хийж байхад Т над руу залгаад хүрээд ир Отгоо бид хоёр Ардын эрхийн буудал дээр байна гэсэн. Тэгэхээр нь би Э эгчээс чөлөө аваад Ардын эрхийн буудал дээр иртэл Т, О нар байсан. Бид нар нэг газар орж хоол идээд дараа нь А буудал орсон. Тэнд Соёрхол архи хувааж уусан. Тэгж байхад Т би өчигдөр нэг эмэгтэй хүний утсыг тасарсан байхад нь шүүрсэн. Ай Поне 7 байсан. Утсыг Монтел дээр 600.000 төгрөгөөр зарсан гэж ярьсан гэжээ. / хх-н 19-20/

           Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 28/

           Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 24/  Ipone 7 plus гар утсыг 1.680.000 төгрөгөөр үнэлжээ.

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 27-28/

            М.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол. /хх-н 34-35,39/

            М.Т  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36,40-41/

     М.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 31/, зэрэг болно.          

           М.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах  Х караокены гадна  хохирогч О.Н Айфоне 7 плас маркийн гар утсыг хууль бусаар авсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

        Хохирогч О.Н  мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн … Х караоке бааранд найз З хамтаар орсон. Шөнийн 00.30 цаг хүртэл суусан. Бид хоёр 2 шил Эдэн архи 6 лааз кола уугаад гарах гэж байтал хаалаа гээд хөөхөөр нь жоохон маргалдсан. Гаднаас хоёр залуу орж ирээд мөн маргалдсан. Түүнээс хойшхыг би санахгүй байгаа юм. Би уг утсыг 2017 оны 5 дугаар сард Австриас 1600 ам доллараар авч байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 7-12/

          Гэрч Б.З  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ….. Тэгтэл Н утсаа алга болчихсон байна гэж орилж байснаа өмднийхөө салтаанаас гаргаад ирсэн. Тэгээд Н гарч яваад эргэж орж ирсэнээ миний утас алга болчихлоо гээд орилоод байсан. Нарантуяа бид хоёр их согтсон байсан болохоор хэрүүл маргаан эхлэхэд л сэргэсэн. Н утсаа хаана алдсанаа ч санахгүй байсан. Баарнаас гарч явахдаа утастай байсан эргэж орж ирэхдээ л утсаа алдчихлаа гээд байсан гэсэн мэдүүлэг  / хх-н 13-14/

        Шүүгдэгч  М.Т   мөрдөн шалгах ажиллагааны үед   өгсөн ....нөгөө утсаа нэхээд байсан эмэгтэй караокенээс гарч ирээд цагаан өнгийн Приус машины хажууд очоод зогссон. Тэгээд босч суугаад байхаар нь би дэргэд нь очоод яасан аниа гэхэд цуг уух уу гэсэн. Би юу яриад байгаа юм бэ гэхэд нэг хүн рүү залгаад өгөөч гэсэн. Би утсыг нь аваад шууд явсан, тэгээд уг эмэгтэй согтуу байхаар нь утсыг нь авсан юм. 2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр уг утыг Монтел дээр нэг эрэгтэй хүнд 700.000 төгрөгөөр зараад мөнгийг өрөндөө өгөөд дуусгасан гэсэн мэдүүлэг   /хх-ийн 16/  зэрэг болно. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

           Шүүгдэгч М.Т нь  хохирогч О.Н согтуу нэг хүн лүү залгаад өгөөч гэж хэлэхэд нь гар утсыг нь аваад явсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

   Иймд М.Т бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бус аргаар авсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.           

        Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         М.Т нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв..

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт М Т  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар   М.Т 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М.Т нь   нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн  ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.   

         4. М.Т  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  М.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  М.Т  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.Т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН